ДЭЛХИЙНИЙГЭМ

Амьтад ч эрхээ хамгаалуулах эрхтэй

Арванхоёрдугаар сарын 10-ны энэ өдрийг дэлхийн олон улс оронд амьтдын эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Олон улсын амьтны эрхийг хамгаалах өдрийг 1998 онд буюу Хүний эрхийн тунхаглалд гарын үсэг зурсны 50 жилийн ойн өдрөөр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон түүхтэй. Эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон үйл явдал нь санамсаргүй хэрэг биш бөгөөд уг санаачилгыг үүсгэн байгуулсан байгууллагууд манай гараг дээрх БҮХ амьтад амьдрах, зовлон зүдгүүрээс хамгаалуулах эрхтэй гэдгийг онцлон тэмдэглэхийг хүссэн учраас Хүний эрхийн өдөртэй нэг өдөр тэмдэглэдэг юм.

Гэвч, харамсалтай нь амьтдын эрхийг хамгаалах Түгээмэл тунхаглал байдгийг дэлхий дээр маш цөөхөн хүн мэддэг. Дашрамд дурьдахад, эл тунхаглал бол Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үндсэн дээр нарийн боловсруулсан бичиг баримт бөгөөд ан амьтдын мөлжлөг, хууль бусаар хороон устгах зэрлэг үйлдлийг  таслан зогсоох зорилготой.

Амьтдын эрхийн түгээмэл тунхаглалыг 1977 оны есдүгээр сарын 23-нд Английн Лондон хотноо Олон улсын амьтны эрхийн холбооноос санаачилж, 1978 оны аравдугаар сарын 15-нд Парис хотноо ЮНЕСКО-гийн байранд ёслол төгөлдөр тунхагласан. Дараа нь, 1990 онд Олон улсын амьтны эрхийн холбооны санаачилгаар тунхаглалд зарим нэг өөрчлөлт, нэмэлт заалтуудыг оруулсан.

(Эх сурвалж: National Today)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button