Нийгэм мэдээ

Судалгаагаар сэтгүүлчдэд тулгамдаж буй хамгийн том бэрхшээл нь бага цалин, ажлын ачаалал гэжээ

Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн Олон улсын мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй билээ.

Энэ хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг дөрвөн үндсэн шалгуураар үнэлж, дүгнэлт зөвлөмжийг боловсруулжээ. Энэхүү үнэлгээний хүрээнд хийгдсэн “Сэтгүүлчдийн хөдөлмөрийн нөхцөл байдал ба жендерийн тэгш байдал” судалгааны зарим үр дүнгээс танилцуулсан байна.

Судалгааны үр дүнгээс харвал сэтгүүлчдэд тулгамдаж буй хамгийн том асуудал нь,

  • Бага цалин, санхүүгийн баталгаагүй байдал
  • Ажлын өндөр ачаалал
  • Мэдээлэл авах эрхээ эдэлж чадахгүй байх зэрэг багтжээ.

Судалгаанд оролцогчдын 62 хувь нь редакцын орчин нөхцөл болох тоног төхөөрөмж, оффис, ажлын орчин дундаж болон түүнээс доогуур түвшинд үнэлсэн байна. Аюулгүй байдлын үзүүлэлтүүд судалгааны онцлох үр дүнгийн нэг байсан бөгөөд сэтгүүлчдийн 60 орчим хувь нь ямар нэгэн хэлбэрийн дарамтад өртөж байсан гэж хариулсан юм. Тэдний хамгийн их санаа зовж буй асуудал нь эдийн засгийн тогтворгүй байдал гэв.

Түүнчлэн иргэдийн мэдээлэл авах гол эх сурвалж сошиал медиа тур дундаа фэйсбүүк болж буйтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллагуудын онлайн платформд зориулж контент бүтээх хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байгаа нь судалгааны дүнгээс харагдсан юм.

Эх сурвалж: Хэвлэлийн хүрээлэн

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хүрээ эр
Хүрээ эр

Хуцаад л захын нэг маанаг царайлсан шар авгайгаас 18 тэрбум гарч ирсэн ш дээ.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button