Шүүх БНСУ-ын сөрөг хүчний удирдагч сонгуулийн хуулийг зөрчсөн гэж үзжээ
БНСУ-ын сөрөг хүчний Солонгосын Ардчилсан намын удирдагч И Жэ Мюнийг шүүх сонгуулийн хуулийг зөрчсөн гэж үзсэн юм. Шүүхийн шийдвэрийг тэрбээр сөрөг хүчнийг дарах оролдлого хэмээн засгийн газрыг эсэргүүцсэн ажлаа эрчимжүүлсэн байна. Тодруулбал шүүх түүнийг 2021 онд тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үедээ парламентын аудитын талаар худал мэдээлэл гаргасан буруутай гэж үзэн тэнсэн хорих ял сонсжээ. Хэрвээ шүүхийн шийдвэр өөрчлөгдөхгүй бол И Жэ Мюн парламентын суудлаа алдаж, сонгуульд нэр дэвших эрхээ 10 жилээр хасуулах магадлалтай.
Сөрөг хүчнийхэн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх бусад хэрэг мөн Ерөнхийлөгч Юн Сок Ёл, тэргүүн хатагтай Ким Кён Хи нарыг үйлдсэн хэмээн хэргийг мөрдөн шалгахыг шаардаж ирсэн. И Жэ Мюнийг гэм буруутай гэж шүүх үзсэний дараа тус нам энэхүү шаардлагаа илүү эрчимжүүлжээ. Үүний хариуд эрх баригч Ардын хүч нам Солонгосын Ардчилсан намыг шүүмжилж, И Жэ Мюний орооцолдоод буй хууль зүйн асуудалд анхаарал хандуулж, сөрөг хүчнийг хууль дээдлэх ёсыг алдагдуулж байна гэсэн юм.
Шүүх шийдвэрээ гаргаснаас нэг өдрийн дараа И Жэ Мюн засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалд оролцож “Би хэзээ ч мөхөхгүй” хэмээжээ. Тэрхүү жагсаалаар олон арван мянган хүн Сөүл хотын төвд цугларч сөрөг хүчний удирдагчийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.