УЛС ТӨР

Б.Жавхлан сайдуудын зардлыг танахгүй гэдэг байр сууриа хадгалах уу

Ирэх оны төсвийн төслийг гурван түвшинд тодотгохоор Засгийн газраас төслөө боловсруулж буй. УИХ-аас 2025 оны төсвийг хэт данхайсан байна гэх шүүмжлэл авч шаардлагатай хэмнэлтүүдийг төсвийн тодотгол дээр оруулж ирэх асуудлыг хөндсөн. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн тэнцлийг алдагдалгүй байлгах, зарим нэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг зогсоох, хойшлуулах асуудал гарна. Урсгал зардал өөрөө Засгийн газрын үйл хөдлөл бүрийг санхүүжүүлж байдаг, үйл ажиллагааг нь доголдуулахгүй байх үндсэн үүрэгтэй.Тэгэхээр урсгал зардлыг танана гэдэг энэ үйл ажиллагааг хойшлуулах, зогсоох асуудал үүснэ” хэмээн хэвлэлд өгсөн тодруулгадаа хэлэв. Засгийн газрын гишүүд буюу яамдын сайдуудын зардлаас танаж болох, сайдуудын хэрэгжүүлж буй нийгэмд ач холбогдолгүй төслүүдийг татах санаачилгыг УИХ-ын гишүүд санал болгосон. Тухайлбал хүүхэд рүү чиглэсэн 18.3 тэрбумын ваучерийг ч хэмнэж болох зардлын тоонд нэрлэж байсан билээ. Гэтэл Сангийн сайд өөрөө сайдуудынхаа зардлыг хасаж, танах тал дээр шууд бусаар "боломжгүй" гэдэг байр суурь илэрхийлж байгаа нь төсвийн тодотгол олон нийтийн хүсээд байгаа шиг "хэмнэсэн төсөв" болж ирэхгүй нь бололтой.

Засгийн газрын сайдуудын зардлаас танах боломжгүй гэдэг тойруу байр суурийг Сангийн сайд ийнхүү илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл ирэх оны төсвөөс яамдын зардлуудыг танах гишүүдийн саналыг төдийлөн дэмжихгүй байгаа бөгөөд үнэхээр төсвийг танахдаа тулбал томоохон бүтээн байгуулалтын төсвийг хойшлуулах боломжийг урдаа тавина гэв. Ингэхээр ирэх оны төсвийн тодотголд илүү зардлаа танах бус улсын хэмжээний төсөл, бүтээн байгуулалтыг царцаах тодотгол орж ирэх нь ээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
11 сар 18, 2024 11:22

Урсг�##� зардлаа тооцож үз хэмнэлт хий гээд байхад бүтээн байгуул�##�таа царцаах юм ярьж ялархаж болохгүй байхаа хэрэв ялархаад байв�##� арай шударга хийчих хүн олдох байлгүй дээ хэтэрхий бяр нь амтагдаад байв�##� амаараа газар мөргөх байлгүй дээ Жавхлан гуай.

Зочин
Зочин
11 сар 18, 2024 12:19

Сайдуудын зард�##�аас өөртөө ашиг авдаг болоод дэмждэг байлгүй дээ. Өлөн шун�##�.

Зочин
Зочин
11 сар 18, 2024 20:18

Суганы үс болж амьдарч байж хаан заан мэт царайлан дүр эсгээд яахав дээ

Холбоотой мэдээ

Back to top button