УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын бүлгийн хуралд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, төмөр зам ярьжээ

Өнөөдөр /2024.11.18/ 15.00 цагт эхэлсэн УИХ дахь МАН-ын бүлгийн хурал оройн 19.00 цаг хүртэл үргэлжилж, дууслаа.

Хуралдаанд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Я.Содбаатар нар оролцсон байна.

Тус бүлгийн ээлжит хуралдаанаар, "Гашуунсухайт-Ганц мод" хил холболтын төмөр замын төслийн явцын талаарх мэдээллийг сонсжээ.

Монгол Улсын зүгээс БНХАУ-ын талтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, хууль эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлэх, хил дамнасан төмөр замын холболтыг хийх, улмаар нүүрс худалдааны урт хугацааны гэрээ байгуулах, олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн.

Иймд УИХ дахь МАН-ын бүлгээс зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын хэмжээнд холбогдох байгууллагуудтай хэлэлцээр хийж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 19, 2024 09:31

МОНГОЛ АРДЫН ҮЛГЭР ЭХЭЛСЭН ШИГЭЭ ГОЁ ДУУСАХГҮЙ ЛДЭЭ САЙХАН ШААХ ЮМАА ТӨМӨР ЗАМ ХОЛБОХ АВААС МОНГОЛЫН ТАЛД АШИГГҮЙ ХАРИН НҮҮРСНЭЭС ХУВЬ АВДАГ АМАРБАЯСАГЛАН МЭТИЙН ХҮМҮҮСТ АШИГТАЙ БӨЛГӨӨ ҮЛГЭРЭЭ ЯРЬ ЯРЬ

Зөнч
Зөнч
11 сар 19, 2024 12:27

Х.Баттулгын тарьсан гай тасрахгүй нь ,нөгөө Монголын өргөн Хятадын нарийн царигийг холбох байгууламж нь бараг 2 тэрбум $ -р 4жил барих юм байна.Үүний оронд тэр өргөн царигаа хуулж өөр газар ашиглаад шууд нарийн царигаар соливол дээргүй юу?.Барихад 1жил болсон юм,солиход 1жил болох бишүү ,эрхэм эдийн засагчид нягтлангууд сайдууд аа! 4жил-1жил=3жилд ханг�##�ттай нүүрс төмөр замаар зөөнө.

Холбоотой мэдээ

Back to top button