Н.Энхбаярын ДӨРӨВ дэх сонгууль өнжих хорыг О.Баасанхүү “ХУТГАВ”

Цагтаа намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албан тушаалуудад нэр дэвшин сонгогдож, алдар нэр, эрх мэдлийн оргилд явсан Н.Энхбаяр 2012 оноос хойших гурван удаагийн сонгуульд оролцож эрхээ төрөөс авч чадаагүй. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй байдал дахин үүсч мэдэхээр нөхцөл байдал бий болов.
2012 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬ: МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ДУТУУ
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.5.2 заалтыг МАХН-ын дарга Н.Энхбаяр хангаагүй гэж үзэн, дэвшүүлэхээс татгалзсан юм. Уг заалтад, “...нэр дэвшүүлэхдээ тухайн хүний УИХ-ын гишүүн байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзнэ” гэж заасан байдаг билээ.
2016 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬ: ЯЛТАЙ ХУГАЦАА ДУУСААГҮЙ
МАХН-ын дарга Н.Энхбаяр 2016 оны сонгуульд УИХ-д нэр дэвшихээр шийдээд байсан ч хуулийн байгууллагуудаас “Ялтай хугацаа нь дуусаагүй” гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, түүнийг биеэр эдлэх ялыг өршөөсөн хэдий ч ялтай хугацааг өршөөгөөгүй гэж хуульчид тайлбарлаж байв. Тухайн үед Н.Энхбаяр Сонгуулийн ерөнхий хорооны гадаа өлсгөлөн зарлаж, эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.
2017 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: ЯЛТАЙ ХУГАЦАА ДУУСААГҮЙ
МАХН-ын дарга Н.Энхбаяр “Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө” гэж мэдэгдэж байв. Гэвч Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар оногдуулсан ялыг өршөөж, үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлсөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 326 дугаар шийтгэх тогтоол 2012 оны наймдугаар сарын 2-нд гарснаас эхлэн таван жил үргэлжлэх тул 2017 оны наймдугаар хүртэл ЯЛТАЙ гэсэн өмнөх тайлбар хэрэгжсэн юм.
2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬ: АВЛИГЫН ХЭРГЭЭР ШИЙТГЭГДСЭН БОЛ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ
УИХ-аар хэлэлцэгдэж буй Сонгуулийн тухай хуулинд “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх” заалт амжилттай шигдэж чадсан. Уг заалтыг О.Баасанхүү, Т.Аюурсайхан нар ажлын хэсэг дээр санал болгож, унаж байсан гэх. Гэвч байнгын хорооны хуралдаан дээр дахин оруулж, гишүүдийн дэмжлэгийг авчээ. Харин чуулганаар хэлэлцэх үеэр нь О.Баасанхүү гишүүн уг саналаас нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Ингэснээр Т.Аюурсайхан гишүүний гаргасан саналыг анхны хэлэлцүүлэг гишүүдийн олонх дэмжсэн юм.
Өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр уг асуудлаар С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Д.Тогтохсүрэн нартай уулзсан. Тэдэнд уг заалт дэмжигдлээ гэхэд цэц дээр унах нигуртайг сануулав. Гэвч чуулган дээр уг санал дэмжигдсэн юм. Одоо эцсийн хэлэлцүүлэг дээр л засахгүй бол МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИх-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болох юм.
Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл Н.Энбаяр, Ерөнхийлөгчийн сонгуулийг НЭГ, УИХ-ын сонгуулийн ГУРВАН удаа өнжсөн болох билээ. Хамгийн гол нь Н.Энхбаярын улстөр лүү оруулж ирсэн О.Баасанхүү 2020 оны сонгуульд түүнийг дэвшүүлэхгүй байх саналыг эхлэн гаргаад, дараа нь өөрөө нэрээ татсан нь ихээхэн анхаарал татав.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
baasanhuu huurhii henii ch araas hutga shaah hylgaich
Ёстой хүний адаг гэж энэ Баасанхүүг л хэлэх байх даа,чааваас,хол явахгүйшд
нэрээр нь л ойлгодог шдээ хошногоор гардаг нээх гоё үнэртэй хэхэхэ,хүүхэддээ унгасанхүү гэж нэр өгөх байх даа
тэгээд ял шийтгэлтэй хүнийг нэр дэвшүүлэх үү
Хэрэг нь илрэхэд бэлэн болчихсон и хэрэг нь илрээгүй байгаа авилгачдаа дэвшүүлэх юм уу Авилгачдыг дэвшүүлэхгүй гэвэл 76 гаас 5-6 хүн л байгаа байх даа Ер нэр дэвшиж орж ирж байгаа улсууд нь хулгайч луйварчид болон тэдний хамсаатнууд л байдаг ш дээ
ЗӨВ Ш ДЭ
Энхбаярыг гүжирдсэн учраас цагаатгах хэрэгтэй! Баасанхүүгийн ард Энхбаяр байдаг учраас УИХ д сонгогдоод байдаг юм шдээ. Ард түмэн Энхбаярыг гарцаагүй дэмжинэ гэдгийг сайн мэддэг л юм байна. Энэ хүний хийж хэрэгжүүлэх гээд байгаа ажлыг хийчихвэл бид заавал Энхбаяр гэхгүй ээ! Үүнийг л ойлгочих!
Энэ хоёр адилхан адгийн новшнууд даа Мэхт мэхэндээ гэдэг шиг л юм болж бна
Энэ хоёр адилхан адгийн новшнууд даа Мэхт мэхэндээ гэдэг шиг л юм болж бна
Төрд гарч мэдээлэлд ойр хүн бүхэн гарч баяжмаар байна ард түмний төлөө гарч байга гэж худлаа өөрийнхөө төлөөл байга биз дээ
Энхбаяр одоо яасан ханаж цаддаггүй юм бэ. Авилгын загалмайлсан эцэг гуай завшсан мөнгөө идээд далайн эрэг дээр л хэвтэж байхгүй , үхсэндээ үхэн хатан улс төр лүү зүтгээд байгаан. Одоогийн улс төрийн бүх муу муухайн эхлэл энхбаяраас эхлэлтэй шд. Тэр л анх төрийн албыг зарж эхэлсэн тэр л анх авгайгаа тагнуулын төвд ажилд оруулах гэх мэтээр мэргэжлийн бус хүмүүсээр төрийн албыг дүүргэж болдгыг харуулсан. Зааж өгсөн шавь нар нь одоо их хурлаар дүүрэн байна.
Баасанхүүд гомдохын оронд үр могой нь болсон миеэ энхболд, нямдорж мэтдээ л гомдвол таарна.
Ганц Энхбаярт холбогдуулан ойлгох хэрэггүй биз дээ. Авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүс ахиж нэр дэвших хэрэггүй гэдгийг л хуульчилсан байна шүү дээ
ЭНЭ ТӨРИЙН ЭРХ БАРИГЧИД ЭНХБАЯРААС ҮХДЭЛЭЭ АЙЖ БАЙХ ШИВ ДЭЭ
Эрх баригчидын бэлгэвч болсон баас Баасанхүү
энэ Баасанхүү \ахмадын БААСАН авгайн дүү\ Энхбаярын нэрээр 2 УДАА сонгулльд гарсан.