УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нар "муудалцав"

Хотын дарга Х.Нямбаатар, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу нар твиттерт "муудалцав".

Тэд хотын дугаар олгохгүй хязгаарлаж байгаа асуудлаас эхэлж маргажээ. Ингэхдээ нэгнийхээ жиргэсэн зүйлд хариулт өгөх замаар харилцан жиргэсэн аж.


УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, "Хүн нь байхгүй бол асуудал байхгүй гэдэг шиг шинээр машин оруулахаа больчихвол түгжрэхгүй юм байна гэдэг бол шийдэл биш залхуурал, мунаглал. Түгжрэлээс салчихсан том хот гэж байхгүй. Яаж багасгаж зохицуулсан бэ гэхээр жишээ нь, 1.Нийтийн тээврийг төрөлжүүлсэн. 2.Нийтийн тээврийг хүртээмжтэй, тохь тухтай болгосон. 3.Боломжтой улиралд дугуй унах, алхах нөхцлийг бүрдүүлсэн. 4.Хотын төвд үнэгүй зогсоолгүй болгосон. Үнэтэй зогсоолд үнэгүй зогсвол торгууль маш өндөр. 5.Торгуулиа төрөөс авах үйлчилгээтэй нь холбох замаар заавал авч шийтгэж байна. 6.Сургууль, цэцэрлэгийн үйлчилгээг иргэддээ ойртуулсан байна" гэжээ.

  • Хотын дарга Х.Нямбаатар хариуд нь "Машин импортлохыг хориглосон, эсвэл өмчлөх эрхэнд халдсан, хязгаарласан ямар нэгэн хууль дүрэм, журам Монгол Улсад байхгүй. Шинээр машин худалдаж авах, өөрийн эзэмшлийн дугаарыг хадгалах, шилжүүлэх бүрэн боломжтой зохицуулалт хийсэн. Бээжин, Шанхай, Сингапур гэх мэт томоохон хотууд тухайн хотод зорчих нийт авто машины квот тогтоодог болоод 30 жил болж байна. Улаанбаатар хот 80 мянган машины багтаамжтай байхаар анх төлөвлөгдсөн хэдий ч өнөөдөр 800 мянган машинтай болсон. УИХ-ын гишүүн энэ сэдвээр олон нийтэд мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл тарааж, попорч байгаад харамсаж байна. Хуулиа унш.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, "1.Танай Бээжин, Шанхай, Сингапур машины тоог хязгаарлахын өмнө нийтийн тээвэр, хувийн машин ашиглахгүйгээр хүн хүссэн цэгтээ тээргүй очих нөхцлийг хэрхэн бүрдүүлсэнийг харсан уу? Гудамжаар нь алхаж, нийтийн тээвэрт нь сууж үзсэн үү? Дуураймар аядаж байгаа бол дарааллыг нь зөв тооцож мэдэхгүй бол асууж байгаач очсон газраасаа. 2.Таны санаачилж өмнөх Их хурлаар батлуулсан, авлигыг тувт өөгшүүлэх “Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийн 9.1-д “Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРТ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООНО” гэсэн нь шууд бусаар импортыг хориглосон, хүний оршин суугаа нутагтаа тээврийн хэрэгсэл өмчлөх эрхэд халдаж, хязгаарласан заалт, оролдлого биш үү? Биш бол энэ хязгаарлалт чинь түгжрэлд ямар ч сайн нөлөөгүй юм биш үү? Худлаа ярихаа боль!

  • Хотын дарга Х.нямбаатар, "Жил бүр 100 , 100 мянгаар машин багтаах зам хаана бна. Эзнийхээ машины бизнест санаа зовоод байгаа бол шийдлээ хэл. Шийдэлгүй поп зөндөө үзлээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, "Дахиад л бичье дээ. Нэг хоёр гурав гээд тогтоод уншаарай. 1.Нийтийн тээврээ төрөлжүүл. 2.Нийтийн тээврээ хүртээмжтэй, тохь тухтай болго. Ядаж маршрутаа бие даагаад аятайхан зохио! 3.Боломжтой улиралд дугуй унах, алхах нөхцлийг бүрдүүл. Хүн байтугай дөрвөн хөлтөн ч аятайхан алхах зам алга. Өөрсдөө нэмж эвдээд орхисноо зассан уу? 4.Хотын төвийг үнэгүй зогсоолгүй болго. Үнэтэй зогсоолд үнэгүй зогсвол торгуулийг маш өндөр байлга. 5.Торгуулиа төрөөс авах үйлчилгээтэй нь холбох замаар заавал авч шийтгэж бай. 6.Торгуулийг өршөөлд хамруулдагаа боль. Жинхэнэ хорон поп чинь тэр. 7.Сургууль, цэцэрлэгийн үйлчилгээг иргэддээ ойртуул. Энэ түгжрэл машины тооноос биш хамгийн хүйтэн нийслэлийнхэн хүүхдээ сургууль цэцэрлэгт машинаар хол зөөдгөөс болж байна. Судла! Наад эзний тухай яриаг чинь олны нүдэн дээр ажиллаж эхэлсэн цагаасаа л сонсож ирлээ. Шалчганаад байлгүй санаа аваад хэрэгжүүл!

  • Хотын дарга Х.Нямбаатар, "Миний хийж эхлүүлсэн, хийж байгаа, хийхээр төлөвлөж байгаа ажлуудыг дахин дахин хуулж бичиж, будаа идээд суухаас өөр хийх ажил алга уу чамд?"

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, "За сайн байна. Хийх юм байна. Эхлүүлчихсэн юм бол харагдахгүй байгаа шүү. Эдгээр ажлыг хийхэд шаардлагатай хуулийн төсөл дээр дэмжинэ. Байхгүй бол санаачилж оруулъя. Нэрэлхэлгүй хэлээрэй. Харин нодлин батлуулсан хуулийг чинь эргэж харна. Ухаантай байгаарай. Бас энд цахим орчинд хурдтай байгаа шигээ явуулсан албан бичгийг бүтэн сар дарж хэвтчихээд нэхэхээр томроод байхаа болиорой. Төрийн ажлыг төрийн ажил явдаг журмаар нь хийдэг бай" хэмээжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 19, 2024 17:32

Лүдээ гуай больж үз, юм болгонд оролцож д�##�чигнах юм,.....асууд�##� болгонд анг�##�захаа боль.....үнэн дүртэй биш шүү......хар билэгдэлтэй харь дүртэн....сүлд туг цуулсан......хар билэгтэй амьтан

Зочин
Зочин
11 сар 25, 2024 11:36
Reply to  Зочин

Chi dut p###aa min

зочин
зочин
11 сар 19, 2024 18:02

ЛОДОЙГИЙН 100 хувь зөв шүү. Нямбаатар ийм соци�##�ист коммунист сэтгэхүйгээр ажил хийх нь буруу. Энд тэндгүй л явган хүний замыг сольж байнё. энэ бол ямарч хэрэггүй, мөнгө идэх шилдэг арга шүү дээ.

Зочин
Зочин
11 сар 19, 2024 18:12

Одоогоор түгжрэлийг бууруулах өөр дорвитой арга зам харагдахгүй байна. Тэхгүй бол ойлгомжтой энэ түгжрэл улам л нэмэгдэнэ.

Зочин
Зочин
11 сар 19, 2024 18:16

Лодойсамбуу бол үнээ хөөсөн туг�##� юм.

Dorj
Dorj
11 сар 19, 2024 18:40

ene neg guzugui hulgaichin gomo bandi danda hudla tarhi ugaj bhin yag ezen shige cham shig bolowsrolgui arin suwe ashiglaj mungu oldog bandi huli oilgohgui e nugu ulan mikrofono ezenteige niled l hij bai umhi gomo l###r

Maшqжa
Maшqжa
11 сар 19, 2024 18:53

Лодой билүү шодой билүү гомо ч билүү энэ б�##�ай хэнд нэр төр олж шудрага хүн болох гэж попроод бнаа машин багтах зам хаана бна өдрийн цагаар автобус хоосон явж байхад хүн бүгд машинтайгаа явж бна нийтийн тээвэр хөгжөөд түгжрэл буурсан нь хаана бна м�##�аа

Maшqжa
Maшqжa
11 сар 19, 2024 18:57

Ийм б�##�ай лодойнууд уих сууж байхад улс хөгжлөө юу

Зочин
Зочин
11 сар 19, 2024 19:23

Шинэ гишүүн өнгөтэй байна, сайн зүтгээрэй. Наадуул чинь элдэв янзаар гутаана шүү, бүү шантар, үнэн үгэнд хүн өстэй гэдэг юм наад шазайсан тажгар чинь яаж ч мэднэ шүү, бас болгоомжил.

Зочин
Зочин
11 сар 19, 2024 19:25

Ха ха танай бээжин гэнэ үү нямбаатар дарга сүүлийн үед их бээжинсэг болоод байгаа бээжинг их н�##�ж бээжин рүү их гүйдэлтэй болоод байгаа нямбаатар болон маныхан

Dandgaa
Dandgaa
11 сар 19, 2024 19:38

End ug n yer tugjireliin saidiin chihiig bas ongoilgoh yostoi bish uu ? gants hotiin darga hiideg ajil ym uu ? ter said n yav ? Ug n hotiin tugjireld gol tseguuded davhar zamuud barih , mun zogsooliig bas davharaatai bolgoh n neg asuudliin gogtsoo shiidel bn , hotiin darga yrij bg ter gadnii hotuud bugd iim shiidejteig haraarai ! bas yvgan , duguitainii zamuudaa bolovsruulj shiideh n hotiin irgeded taatai nuhtsul , tugjirelgui yvah alham burduulnee ! Uund nemj helhed chenjuud gedeg chini ner n chemegtei bolhoos unsndee hudaldagch , hudaldan avgch 2 dundaas honjoo olj ami teegchid shuudee , uuniig devergeed bdg n erh ymbatai shunaltuudiin yvuulga mun ! uuniig juramlah yostoi ! mun ter birjuud gej bas belen doloogchid bn !

Зочин
Зочин
11 сар 19, 2024 20:00

нямбаатарын зөв Лодоймамбуу боль татвар төлдөггүй хуучин иөмрийн хог оруулж ирдэг ченжүүд ард түмний төлөөлөл огтоос биш энэ х�##�тар хэдэн төгрөг цуглуулсан гээд бга ченжүүдийн ард улсын их хурлын гишүүп бга гэсэн шүү ардчилсан намын гишүүд бгам бна л даа

Зочин
Зочин
11 сар 19, 2024 20:02

нямбаатарын зөв лодойсамбуугийн бурууу

Зочин
Зочин
11 сар 19, 2024 20:14

Лодойг дэмжиж байна. Үнэхээр НЯ хотын дарга хийх чадвар ч �##�га, мэдлэг ч �##�га, арга ядаад харилцааны соёл ч �##�га. Энэ хүнийг хурдан �######�уулах хэрэгтэй. МАН -д хотын дарга хийх бүх юм нь бүрдсэн з�##�уус байгаа гэдэгт итгэлтэй байна.

ЗОЧИН
ЗОЧИН
11 сар 19, 2024 21:24

ЛОДОЙГИЙН 100 ЗӨВ. НЯН ЗҮГЭЭР Л ТАРХИА АЖЛУУЛАХААС ЗАЛХУУРЧ САРМАГЧИН ШИГ АВИРЛАЖ БАЙНА.НЭР МУУ ЭРХ МЭДЛЭЭР ХОЛ явахгүй хогийн төлгөн коммунист.

Зочин
Зочин
11 сар 19, 2024 21:39

нянбактер

Udahgui bid eh gazriin Hyatadiin dagavar muj bolno
Udahgui bid eh gazriin Hyatadiin dagavar muj bolno
11 сар 19, 2024 21:47

MONGOL ARDIIN NAM HURELBOOL OYUNBOOL NARIIN GAIGAAR KOLONI BOLSON AR MONGOLIIN HUU

Зочин
Зочин
11 сар 20, 2024 00:28

Eр нь энэ сэтгүүлчдийг парламeнтад оруулах дэмий л санагддаг, байнга л гудамжны хэрүүл хийгээстэй өнждөг

Батсуурь
Батсуурь
11 сар 20, 2024 08:58

Гишүүн ийг дэмжинэ

Зочин
Зочин
11 сар 20, 2024 09:14

НЯМБА ХИЙЖ БАЙГААД ЮМАНД ШОДОЙ ЧИ БҮҮ ПОПОР. ЭНЭ ТҮГЖРЭЛИЙГ ЧИНИЙ ЯРЬСАН ШИГ, ӨРГӨС АВСАН ЮМ ШИГ ҮГҮЙ БОЛЧИХГҮЙ, ХИЙЖ БАЙГАА ЮМАНД ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ АРД ИРГЭДИЙГ БҮҮ БУХИМДУУЛ. АМААР ЯРИХ АМАРХАН ШҮҮ ШООДКОО

Зочин
Зочин
11 сар 20, 2024 11:07

lodoi iin zov shuu

Холбоотой мэдээ

Back to top button