Ойн дундах “Гүнт” сувилал: Архаг ядаргаа, хатгаа, нойргүйдэл, үе мөч, нурууны өвчний төгс шийдэл
Хотын төв цэгээс 18 км-ийн зайд нарсан ойн дунд байрладаг “Гүнт” сувилал. Архаг ядаргаа, хатгаа, нойргүйдэл, үе мөч, нуруу, толгойн өвчин гээд хүн амын дунд нийтлэг тохиолдож буй өвчлөл, зовиурыг ойн гүний цэвэр агаар, уламжлалт, сэргээн засах, мэдрэлийн эмчилгээгээр хавсарч төгс эмчилдгээрээ олонд хэдийн танигджээ.
Агаарын бохирдол, томуу томуу төст өвчний “сезон” эхэлж буй 11 дүгээр сарын дундуур “Гүнт” сувиллыг зоригсдын тоо нэмэгджээ. Нярай хүүхэдтэй хос, настнууд, ач зээгээ дагуулсан дунд эргэм насныхан ихэвчлэн ирж байхтай нь таарав.
Үйлчлүүлэгчдэд ихэд тухтай учраас тэд олон хоног сувилуулж амрах дуртай гэв. Харин эмч нь нэг ээлждээ 20 хүн хүлээн авдаг учраас үйчлүүлэгч нэр бүрийг анхаарч, эмчилгээ үйлчилгээгээ бүрэн хүртээмжтэй хүргэж ажилладаг гэлээ. Амрагчдыг өрөөндөө төвхнөх зуурт “Гүнт” сувилалын ерөнхий эмч, уламжлалт сэргээн засал, мэдрэлийн магистр зэрэгтэй эмч Ч.Лхамжавтай ярилцлаа.

-“Гүнт” сувиллын эмчилгээ, үйлчилгээний талаарх ерөнхий мэдээллийг танилцуулаач?
-Манайх сувилал уламжлалт болон мэдрэл, сэргээн засах, физик эмчилгээ хийдэг. Ингэхдээ эдгээр чиглэлээрх мэргэжлийн эмч нар үйлчлүүлэгчийг үзэж, оношлоод зовиур, шинж тэмдэг, өвчний явцад нь тохирсон уламжлалт, нөхөн сэргээх, физик эмчилгээг хослуулан хийдэг.
Эмчилгээний тухайд бүх төрлийн бариа засалтай. Суваг, хэрдсийн булчин суллах, халуун чулуу, халуун тосон бариа гэх мэтээр олон төрөлтэй. Галтай зэс бумба, соронзон зүү, цахилгаан зүү, халуун шавар эмчилгээг үе мөчний өвдөлтүүдэд голчлон хийнэ. Импра улаан туяа, УВЧ шарлага, тэнс буюу мэдрэл, булчинг сэргээдэг аппарат, эскра, хөлний даралтат массаж байна. Төөнүүр бол хий дарах, ядаргаа, нойргүйдлийн гол засал нь. Манайх монгол төөнө, харандаан төөнүүр, чихний төөнүүр, халуун чулуун төөнүүр ашигладаг. Самнүүр, шивүүр муу цусыг гаргаж, цусны эргэлт сайжруулах, булчин суллах үр дүнтэй.
Манайд уламжлалт, сэргээн засах, мэдрэлийн эмч нар ажилладаг. Үйлчлүүлэгчийг эмч нар бүгдээрээ үзээд эдгээр 20-30 төрлөөс тохирох эмчилгээг гаргаж хийнэ. Жишээ нь, эмт ургамал бүхий халуун шавар хэдийгээр хүний биед ач тус ихтэй ч даралт ихтэй хүнд тохиромжгүй, хий ядаргаа ихтэй хүнд самнуур, шивүүр хийвэл улам ядарна. Тиймээс эмч өөрөө үзэж байж яг тохирох эмчилгээг эхлүүлдэг. Өвчний явц, шинж тэмдэг, үүсч байгаа шалтгааныг тодорхой болгож ерөнхий биеийн байдалтай уялдуулна гэсэн үг.
-Ихэвчлэн ямар асуудалтай хүмүүс зорьж ирж байна вэ?
-Үе мөч, нуруу, өвдөг өвддөг, нойргүйдэлтэй, толгой өвддөг, хөшдөг хөөрдөг хүмүүс нийтлэг хэрнээ аминд тулсан өвчин биш учраас зовиуртай яваад л байдаг. Ийм зовиуруудаасаа манайд 5-7 хоноод ангижраад баярлалаа, сайхан боллоо гээд явдаг. Нойргүйдсэн, агаарын дутагдалд орсон, цус багатай гар хөл нь даараад чих нь шуугиад яваад байдаг туранхай эмэгтэйчүүд их бий. Тэр хүмүүст их үр дүнтэй. Дээрээс нь архаг хатгаа олноор ирж байна. Ялангуяа настай хүмүүс ханиад хүрч архаг хатгаа болчхоод амьсгалын дутагдалтай яваад байгаа.
Чагнаад үзэхээр хатгаатай бүр удчихсан. Тийм хүмүүст зөгийн балтай татлага, бумба шарлага хийчхээр уушги нь онгойгоод бие нь хөнгөрөөд мод руу алхдаг болчихдог. Үе мөчинд шавар зүү хоёрыг чухалчилж үр дүн өгдөг. Бариа засал хамт хийхээр нуруу, үе мөч, өвдөгний өвдөлтөд сайн үр дүн сайтай. Эмийн ургамалтай халуун шавар тэр хэсгийн цусан хангамжийг сайжруулдаг. Ихэнх хүмүүс булчин нь чангарсан зангирсан явж байдаг. Ийм тохиолдолд цус хурдан эргэлтэд орж чадахгүй хуримтлагдаад удаашраад үрэвсэл үүсэхгүй ч улам чангараад байдаг. Тэгээд самнуур хийхээр булчин суларч цусны эргэлт сайжирч шинэчлэгддэг.
default
-Дэлгэцийн хамааралтай хүмүүс ирээд үр дүнд хүрсэн гэж үйлчлүүлэгч ярилаа. Хэрхэн эмчилдэг вэ?
-Дэлгэцийн хамааралтай, хэт хөдөлгөөнтэй, анхаарал нь төвлөрөхгүй хүүхэд байтугай том хүмүүс ч байна. Ийм хүмүүст зүү тавиад эхлэхээр цусан хангамж нь сайжирч толгойн булчингуудын агшилт суларч, унтаж эхэлдэг. Бариа засал, зүү хоёроор маш хурдан сайжирна. Хамгийн гол нь өөрсдөө цаашдаа амьдралын зөв хэмнэлд орох л хэрэгтэй.
-Ахмадууд амралт сувилалд халамж, даатгалын хөнгөлөлтөөр хамрагдах хүсэлтэй байдаг. Танайх энэ талаар ямар мэдээлэл өгөх вэ?
-Манай энгийн өрөө 98 мянга, люкс өрөө 118 мянган төгрөг. Энэ нь бусад сувиллын даатгал, халамжаар хөнгөлөгдөж байгаатай үнэтэй бараг ижилхэн тариф юм. Нэг хүн өдрийн 98-118 мянган төгрөг төлөөд таван удаа хоол идээд, мэргэжлийн эмч нарт үзүүлж оношлуулж өөрийнхөө өвдөлт, зовиурт тохирсон эмчилгээг хийлгээд нарсан ойн гүн рүү алхаж эрч хүч, энерги авч амарч сувилуулахад айхтар өндөр төлбөр бол биш.
Цаашдаа ч чөлөөтэй өрсөлдөөнтэй, хүнээ татсан энэ үйлчилгээгээрээ явах бодол бий. Мөн ирэх 12 дугаар сарын 1-нээс үнэ бага зэрэг нэмнэ. Үүнийхээ зэрэгцээ сувиллаа үйлчлүүлэгчийн ая тухыг дээд зэргээр хангасан байдалд илүү анхаарна.
-Сувиллынхаа давуу талыг онцгойлон танилцуулаач гэвэл...?
-Нэгдүгээрт, байршилд хүмүүс их дуртай байдаг. Хотод хамгийн ойрхон хэрнээ нарсан ой дотор байрладаг болохоор агаар үнэхээр сайхан. Бид үйлчлүүлэгч бүрийнхээ онцлогт тохируулаад өнөөдөр ойд тэдэн цаг алхаарай гэж зөвлөдөг. Хаана ч хийдэг нийтлэг эмчилгээ жишээ нь уушгины хатгаа энд ирээд 3-4 хоноод эдгэрээд байгаа нь ойн агаар, эрч хүч, энергитэй холбоотой. Манай эмчилгээний үндсэн түшиг тулгуур нь ойн агаар.
Нөгөө талаас нэг ээлждээ цөөн хүн авдаг учир эмч, сувилагч нар хүн болгонд анхаарал тавьж хүртээмжтэй үйлчилгээ үзүүлдэг. Эмч мэргэжилтнүүдийн хувьд ойн дундах сувилалдаа суугаад гацчхаагүй, сүүлийн үеийн эмчилгээ үйлчилгээ бүгдийг нэвтрүүлээд, сургалт судалгаандаа хамрагдаад байнга хөгжиж, суралцаж явдаг.
Бас манай байр маш дулаахан. Яг л хотын байрандаа байгаа юмшиг цонхоо нээгээд тухтай амрах боломжтой. Халуун, хүйтэн ус, цахилгаан, дулаан маш сайн шийдэлтэй учир үйлчлүүлэгч нарт их тухтай. Өдөрт таван удаагийн хоол, цайтай. Өглөө цай, каш, бантан, өндөг, өдөр I, II хоол, орой I хоол гурилтай шөл, банштай цай гэх мэт хий ядаргаа тайлах зорилготой хоол өгдөг.
Мөн 11 цагт жимсний шүүс, амттан, 16 цагт тараг, сүү, аарц өгнө. Хүмүүс ойд алхаж байгаад орж ирээд хоолныхоо өмнө хойно халуун сүү, аарц, жимсний жүүс уухдаа дуртай байдаг.

Ханиадны дараах архаг бронхит, эдгэхгүй удаад "салдаггүй" ханиад, дэлгэцийн хамаарлаас үүдэлтэй нойргүйдэл, хэт хөдөлгөөнтөх хам шинж, архаг ядаргаа, хөлрөлт, хүзүү, үе мөч нурууны өвдөлт зовиур, хий ихэдсэн ядаргаа гээд бидний өдөр тутамд зовиурладаг олон "асуудлыг" Гүнт сувилалын мэргэжлийн эмч нар, стандарт орчин үеийн эмчилгээг нарсан ойн цэвэр агаарт түшиглэн хийсээр гурав дахь жилдээ орж байна.
Хотын төвөөс холгүй орших эмчилгээ сувиллын үр дүнтэй сайтай энэ тохилог сувилалд ирж, хүүхдээ ясны шөл, цайнд оруулж бүтэн биеийн шар тос, сүүлний тостой массаж хийлгэн агаарт тоглуулж байгаад унтуулах нь стресстэй хотын иргэд бидний хамгийн ухаалаг сайн сонголт байхыг биеэр мэдэрсэн юм.
"Гүнт" сувиллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж танилцаарай. Мөн 94941584, 89951584 утсаар захиалга өгөх боломжтой.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгай дээрмийн газар дээр баригдсан сувила-л.
За худлаа шааж өрөөгөөрөө мөнгө хийх гэсэн л газар шүү дээ нээх сүрхий эмчилгээ бхгүй л юм бна лээ ш дээ
угаасаа цөөхөн хүн авахгүй бол болохгүй жижигхээн юм бна ш дээ
нарсан ойг ашиглаад мөнгө хийчих юмаа нарсан ойд �##�хахаар бол өөрсдөө очоол �##�хчихна ш дээ ту гай зөвшөөрөл бнам уу ийм жоохон хувийн хаус шиг юманд зөвшөөрөл өгдөгийм уу жижиг чулуугаар том чулуу цохино гэгчээр
Үнэтэй юмаа тэгээд ч ийм газрыг яаж авдаг байнаа эзэнт нь нөгөөдүүлээс биз
Зүгээр л сувил�##� юм үнэтэй юмаа үнээ нэмэх биш багасгав�##�
avilgachdiin ahduu eej aav hamaatan sadam ochij uilchluuldeg une gej tengert hadsan jijigheen gazar shuu
Үнэтэй юм бна сувил�##�ууд эмд-р хөнгөлөгдөөд 7 хоног нь 175,000-350,000 хооронд л бна яг адилхан 5 хоолтой эмчилгээ бариа энэ тэр гээд бүгд адилхан.Ёстой мөнгөтэй хүмүүс л очидог байх.ЭМД хөнгөлөгддөг болж болохгүй юу?