ЭДИЙН ЗАСАГ

Moody’s агентлаг Капитрон банкны зээлжих үнэлгээг “B2/тогтвортой” болгон нэмэгдүүллээ

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody’s агентлагаас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Капитрон банкны зээлжих зэрэглэлийг “B3/тогтвортой”-с “B2/тогтвортой” болгож нэмэгдүүллээ.

Зээлжих зэрэглэл ахиснаар олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт нэмэгдэх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл сайжрах зэрэг эдийн засгийн таатай орчин бүрдэх боломжтой юм.

Түүнчлэн Moody’s агентлаг нь тайландаа Монгол Улсын Засгийн газар өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, өөрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, эдийн засаг тогтвортой өсөж, ДНБ-ийн хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн гэж дурджээ.

Ухаалаг ирээдүйн зүгт – Капитрон банк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button