Улс төрийн халуун сэдэв

Засгийн газар Нарансэвстэйн боомтыг дэмжвэл баримталсан бодлого бүрээ ЗӨРЧИНӨ

Боомт нээнэ гэдэг УИХ-ын нэг гишүүн ганцаар шийдчихдэг зүйл огтхон ч биш. Улс төр, стратегийн асуудал. Хиллэх  хөрш оронтой дипломат яриа хэлэлцээнд орж, бодлогыг Засгийн газрын түвшинд илэрхийлдэг.

Харин сүүлийн өдрүүдэд Нарансэвстэйн боомтын талаар гав ганцаар ярьж яваа хүн бол УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар. Багагүй тооны сэтгүүлчийг ч Говь-Алтай аймгийн урд хил, Говийн их дархан цаазат газрын А хэсэгт авч очиж, нөхцөл байдлыг үзүүлсэн юм байна.

Тэрбээр ер хөлбөрөлтгүйгээр “Нарансэвстэйн боомтыг заавал нээх ёстой. Баруун бүсийн аймгууд хөгжих учиртай. Харин тэнд мазаалай баавгай үрэгдэнэ, байгаль орчин доройтно гэхчлэн ярьцгааж буй нь гүтгэлэг. Улс төр. Дархан газраар огт дайрахгүй. Би бараг Говь-Алтай аймагт хамгийн хайртай хүн байх” хэмээн ярьж байгаа.

Гэхдээ нээхдээ тулбал Засгийн газар л шийдвэр гаргана. О.Амгаланбаатар сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөөр, аймгийн Засаг даргаас парламентад хөл тавьж чадсан ч Засгийн газрыг төлөөлчих хэмжээнд хараахан хүрчхээгүй байна.

Тэгвэл, Нарансэвстэйн боомтын тухайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ямар байр суурь илэрхийлэх вэ?

Засгийн газрын хувьд Нарансэвстэйн боомтыг дэмжих үндэслэлгүй байна

Юуны өмнө, энэ асуудал МАН, АН, ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулж, үйл ажиллагааны хөтөлбөр батлахад л ганц заалтаар сая туссан гэдгийг дахин сануулъя. Харин урьд өмнийн түүхийг хожим өгүүлэмц.

Багцалж харвал,

  • Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” дахь “Боомтын сэргэлт” хэсэг, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт Нарансэвстэйн боомтын талаар үг, үсэг байхгүй. Харин Бургастай, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг сайжруулах талаар туссан.
  • БОУАӨЯ (Хуучнаар БОАЖЯ)-ыг үүний өмнө удирдаж байсан Б.Бат-Эрдэнийн хувьд Туг.мн сайтад өгсөн тодруулгадаа “Би ажиллах хугацаандаа энэ асуудлыг хоёр ч удаа буцааж байсан. Ухрахгүй байх гэж найдаж байна” хэмээн мэдэгдсэн.
  • Одоогийн сайд С.Одонтуяа энэ тал дээр ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй ч, “Байгаль орчны үнэлгээ хийлгэнэ. Тэр үнэлгээнд үндэслэж л шийдвэр гаргана. Байгаль орчин талын агуулгаа нэн тэргүүнд бодолцоно” хэмээж буй гэгдэж байна.
  • Харин Боомтын сэргэлт хариуцсан сайд Б.Тулга Нарансэвстэйн боомт нээхийг дэмжинэ гэж мэдэгдсэн.
  • Ерөнхий Засгийн газрын түвшиндээ бол “БНХАУ-ын талаас эхлээд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтыг тохирч, жигдэлж авах сонирхолтой байгаа. Ер байгаа боомтын үйл ажиллагааг жигдэлж, сайжруулах талаар ярьдаг. Харин шинэ боомт нээх тухай огт яриа хэлэлцээ яваагүй, явах төлөвгүй” гэсэн тайлбар явж байгаа юм.
  • Түүнчлэн Алтайн өвөр говийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх санаачилгыг Засгийн газар эхэлж, өөрсдөө гаргасан. Харин боомт нээгдвэл бүртгэх боломжгүй гэж ЮНЕСКО-гоос үзсэн.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн албан бланк дээр “Нарансэвстэйн боомтыг 2025.01.01-нээс эхэлж нээх тухай” тогтоолын төсөл санаачилж, Баруун бүсээс сонгогдсон гишүүдийн гарын үсгийг цуглуулсан. О.Амгаланбаатарын хувьд “Бүгд зурсан” гэж мэдэгдээд байгаа. Б.Пүрэвдоржийн цаана О.Амгаланбаатар бий.

Гэхдээ боомт нээх тогтоолын төслийг салбар яамдын санал дүгнэлтэд үндэслэн, Засгийн газар өргөн барьж, УИХ хэлэлцэнэ.

Иймд юу юуны туханд хүрэлгүй О.Амгаланбаатар мазаалай баавгай, хавтгай тэмээ, говийн экосистемийн үнэ цэнийн талаар ярьж буй эрдэмтдэд учиргүй өширхөж, бушуу түргэн зан гарган дэвхцэж яваа нь анхаарал татах болсон.

Байгаль орчны асуудлаар ч ухарна

Цаашлаад, “Та нарын дунд яс юман дээр мазаалай харсан хүн байна уу, гараа өргө дөө?” гэхчлэн даапаалж буй О.Амгаланбаатарыг үнэхээр байгаль орчны асуудлаар бодолцож үзсэн эсэхэд нь ч эргэлзэхэд хүрч байна.

Тэр өөрөө “Дархан газраар дайрахгүй, зам тэгж тавихгүй. Тойруулж барина” хэмээдэг.

Тэгэх ямар ч боломжгүйг эрдэмтэд, дэд бүтцийн инженерүүд тайлбарласаар байна.

Нэгт, Нарансэвстэйн боомт өөрөө Говийн их Дархан цаазат газрын А хэсэг дотроо бий. Хоёрт, боомтоос Алтай сум хүртэл тавих зам ч дархан газрын хил дагуу бий.

Үүнд говийн экосистемийн онцлогийг заавал ойлгох шаардлагатай болох юм. “Амьтан гэх юу ч байхгүй, хөрс нь үржил шимгүй, сарны гадаргуу шиг болчихсон” гэхчлэнгээр Их говийг муучлах бол дэндүү төөрөгдөл. Тэр онцлогтоо дасан зохицсон заг, сухай зэрэг маш олон ургамал, өдөрт дунджаар 100 км “нүүдэллэж” амьдардаг мазаалай, хавтгай тэргүүтэй амьтад олон зуу, мянган жил оршин тогтнож байна. Өнөө хэр үзэсгэлэнт төрхөө алдаагүй, мазаалай, хавтгайн тоо толгой тасралтгүй өсөж буйн үндэс ердөө Их говийг хүний хөлөөс 50 жил хамгаалсан Монголын төрийн бодлогод л байв. 1975 онд тусгай хамгаалалтад аваагүй бол өдгөө ёстой л О.Амгаланбаатарын хэлдгээр “Юу ч үгүй” болчихсон байх вий.

Энэ дундуур автозам тавихын тулд газар шорооны ажил хийхээс эхлээд л сүүлийн 50 жил амар жимэр байсан говийн экосистем цочирно. Тавилаа, өдөр бүр түүгээр тээврийн автомашин давхидаг боллоо гэхэд амьтдын нүүдлийн жимийг шууд хязгаарлана. “Харсан, үзсэн хүн байна уу?” гэж маргаад буй мазаалай нь яг Нарансэвстэйн авто зам тавигдах газраар нэвт гарч, БНХАУ-ын нутгаар дамжин генийн солилцоо хийдгийг сансрын хүзүүвч зүүлгэснээр нотолсон байдаг. 50 орчим бодгаль бүхий мазаалай ийм байхад бусад нь үүгээр олонтой явж өнгөрдөг нь гарцаагүй. Автозам тавьчихвал амьтад ердөө Нарансэвстэй, “Эрдэнэ Монгол”-ын уурхай хоёрын хооронд нэг мөр хашигдах нь.

Мазаалайн шилжилт хөдөлгөөн
Улаанаар автозам тавих маршрутыг дүрсэлжээ.

Гэтэл Засгийн газар биологийн олон янз байдлыг хамгаалах, мазаалайн тоо толгойг өсгөх, уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилттэй тэмцэх чиглэлүүдэд бодлого тодорхойлон ажиллаад байдаг. Мөн олон улсын гэрээ, конвенцуудад ч нэгдэн орчихсон, тэдгээр нь дотоодын хууль тогтоомжийн ажид үйлчлэх зохицуулалттай...

Дээр дурдсанчлан, Засгийн газар өөрөө Говийн их дархан цаазат газрын А хэсгийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх хүсэлтийг тавьсан байдаг. ЮНЕСКО-гийн эрдэмтэд ажиллаад буцахдаа “Дэлхийн өвд бүртгэх бүх үндэслэл байна. Харин боомт нээгдвэл шансгүй болно” гэж мэдэгдсэн байгаа юм.

Энэ бүгдээс харахад энэ ганц О.Амгаланбаатар “Мазаалай харсан хүн байна уу?” гэж даапаалаад шийдчих асуудал биш. Засгийн газрын түвшинд асуудал өөр байх дүр зураг харагдаж байна, зүй нь. Гэвч АН засагт хамтрах юм болж бужигнахад сэмээрхэн “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэж тусгачхаад, түүнийгээ байгаль орчны үнэлгээ гараа ч үгүй байхад хэрэгжүүлэхээр улайран зүтгэж байгаа дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл байр сууриа дорвитой илэрхийлчхээсэй!


Энэ агуулгаар бэлтгэсэн өмнөх контентууд:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 21, 2024 09:12

МАЗААЛАЙ АЛГА БОЛГО

Зочин
Зочин
11 сар 22, 2024 23:03
Reply to  Зочин

Амарбаясг�##�ангийн санаачилж байгаа ажил .Бусад нь аялдан дагагчид , гүйцэтгэхээр улайрагчид . Завхан говь �##�тайг холбосон төмөр зам тавиад цааш нь наран сэвстэйн боомтоор эрдэс баялагаа зөөх санаарх�##� .....

зочин
зочин
11 сар 21, 2024 09:17

АН гэж гайны нам бнаа дандаа болохгүй бүтэхгүй улс орноо хохироосон юм санаачилна түүнийг нь МАН намын хэдэн шун�##�тангууд дэмжинэ. үл бүтэх этгээдүүдийн цаг ойртож бна даа

dejee
dejee
11 сар 21, 2024 10:33

Gantsmodniihoo TZ.g ehleed guitsed barij duugaad , daraa n busadruugaa orvol yajiine ? ingej ym ymruu dairch segleed bvl ydarsan EZ ulam l dampuutah ym bish uu ?

Зочин
Зочин
11 сар 21, 2024 11:21

ОюунЭрдэнэ Ульхан гэж жирийн орон нутгийн чанартай боомт гэж засм�##� тавьж бусдыг уруу татсан. Товын гишүүд дуйрайж байгаа нь энэ. Алт ч харагдаад.

Зочин
Зочин
11 сар 21, 2024 12:55

Говь Алтайн засаг дарга байхдаа хүн зодсон хэрэгт холбогдож байсан энэ Амг�##�анбаатар хятадын т�##�д үйлчлэх хүн. УИХ гишүүнээс нь үтэр түргэн татах ёстой хүний нэг.

Зочин
Зочин
11 сар 21, 2024 13:16

Амг�##�анбаатарыг хэн аймгийн дарга. УИХ гишүүн болгосон юм,С�##�дангийн Одонтуяаг хэн сайд болгов бүгд нэг эзэнтэй Амарбаясг�##�ан тэргүүтэй Хан-Алтай ресурс бүлэглэл шүү???

Зочин
Зочин
11 сар 21, 2024 14:15
Reply to  Зочин

Нарансэвстэйн боомтыг нээж зам тавьж хөдөлгөөн ихэсвэл Монгол Улсын бахарх�##�т амьтан болох Маза�##�ай баавгайн үржил төлжил хумигдаж улмаар сөнөл мөхөл рүүгээ чиглэнэ.Энэ бол Ёрөнхийлөгчийн гаргасан санаачилгын эсрэг хийж буй зохион байгуул�##�ттай хуйв�##�даан гэж харж байна. Амг�##�анбаатар гэдэг хүн Монголын бахарх�##�т хүмүүн болж үлдэж чадах юм болов уу,яах бол?

Зочин
Зочин
11 сар 21, 2024 14:22

Нарансэвстэйн боомтыг нээх эсэх нь нэг хүний амаар шийдчих асууд�##� мөн үү. Эх орны маань дархан хил яг л энд тэндээ цоорхой. Олон цоорхойгоор орж гардаг нь чөлөөтэй болно гэсэн үг. Шүүрэн шанага шиг хилтэй бхбг Монгол хүн лав хүсэхгүй. Байгаа цөөхөн хил боомтоо хөгжүүлж чадахгүй, зөвхөн гадагш нь түүхий эдээ гаргаад гаднаас болохоор хулгайчид ороод бгаа биз дээ.

зочин
зочин
11 сар 22, 2024 00:10
Reply to  Зочин

гитадад үйлчилдэг бүлэглэл олон болсоон тэд юу гэж хэлнэ яг тэрийг нь хийнэ тэхээр нохойд юм хаяж байгаам шиг хэдэн юм өгнө бүүр худ�##�дагдсан шүүдээ наад өлөн царайтууд чинь.

Зочинзочин
Зочинзочин
11 сар 21, 2024 15:05

Энэ ардчил�##�ын нэр зүүсэн новшнууд яах гээд бна аа пүрэвдорж элбэгдорын хүн нөгөө сах�##� нь холбоотой байгаа

Зочин
Зочин
11 сар 21, 2024 22:23

Ёстой улаарсан нөхар юмаа эхлээд бургастайг замын үүд2 болго доо харья чамайг мөнгөний төлөө юу ч хийхээр худ�##�ч гар харагдана говь�##�тайхан энийгээ аваач шившиг болж гүйцлээ

зочин
зочин
11 сар 22, 2024 00:06

Яг урд т�##�аас нь хил хүртэл хятадууд зам тавьчихсан юм бнлээ тэгээд тэрүүгээр нь өвөрмонголын баяннуур аймаг хүрэхэд ойрхон болохоор Амг�##�анбаатар оймс бандаашаа авах гээд чичрээд байгаа юм шиг боловч яс юман дээрээ ухсан уул уурхайн баялагаа хулгайгаар зөөх коридор болгох гэж байгаамаа.

Зочин
Зочин
11 сар 22, 2024 01:40

Тэндээс сан�##� цуглуулдаг улс төрчид боомт нээж сонгогчдоосоо сан�##� авч өөрсөдөө газрын баялаг урагш нь зөөх санаатай бна

Зочин
Зочин
11 сар 22, 2024 09:12

Ардчилсан хулгайчуудыг хөөж гарга хужаа руу нь

Цахиур Төмөр
Цахиур Төмөр
11 сар 22, 2024 09:28

Эх орноо харьд худ�##�даад цадахгүй бн уу шун�##�ын бузар заяа нь хаясан новш. Эцэг эхээ ч зарж идэж мэдэх нөхдүүд олон болжээ.

Сод
Сод
11 сар 22, 2024 23:49

МАНгас АНг�##� Нүх гурвуулаа нийлж аваад мөхөөж сүйтгэх хулгайлах. урвах л ажил хийж бн. Оюулэрдэний ЗГ харийн бодлогыг хэрэгжүүлэгч урвагчид

Зочинзочин
Зочинзочин
11 сар 23, 2024 08:00

ЯВААНДАА ЭРДЭНЭТИЙГ ӨГНӨ

Зочин
Зочин
11 сар 27, 2024 19:38

Энэ Аиг�##�анбаатар гэх новшийг гишүүнээс татв�##� таарна. Засаг дарга байхдаа хүн зоддог хэрэгт төвөгт холбогдсон нөхөр.

Холбоотой мэдээ

Back to top button