Улс төрийн мэдээ

О.Амгаланбаатар юу ч сүйдэж шалихгүй хэмээн ухуулж их говийг мазаалай, хавтгайтай нь "устгуулах” уу

Говь-Алтай аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар сүүлийн өдрүүдэд Нарансэвстэйн боомтыг нээнэ гэж идэвхийлэн ярих боллоо.

Энэ түүний хувьд шинэ сэдэв биш л дээ. Угтаа 2016 онд тэрбээр Бургастайн боомтоор мах экспортолж, үүнийгээ их гэж зарлаж, "Цаашид ч энэ боомтын үйл ажиллагааг сайжруулна" хэмээн мэдэгдэж байв. Харин сүүлийн таван жил орчим гэнэтхэн Говийн их дархан цаазат газрын А хэсгийн урд хилд орших, 1992 онд нээгээд бушуу хааж байсан Нарансэвстэйн боомтыг л сэргээнэ гээд яваа.

2022 онд бол их идэвхтэй ажилласан. Цөөн бус сэтгүүлчийг Нарансэвстэйн орхигдсон хаалганд авчирч үзүүлэн, "Хар даа, юу ч байхгүй байгаа биз дээ. Байгаль орчин хэмээн сүйд болох шаардлага үгүй" гэх агуулгаар суртал ухуулга хийж байв.

Өчигдөр Төрийн ордонд мэдэгдэл хийхдээ ч мөн түүнийгээ давтаж, "Сэтгүүлч та бүхнийг урья. Нүдээрээ үз. Тэнд амьтан ургамал, экосистем сүйдээд базаахгүй" хэмээн ярьж байна.

Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлого"-тоо "Боомтын сэргэлт"-ийг онцлон тусгаж, хариуцсан сайдын орон тоог ч үүсгэсэн. Тийм учраас өнөө үед "Боомт нээнэ, ажилд оруулна" л гэвэл сайн, сайхан сонсогдох нь мэдээж. Авчиг өнгөрсөн түүхийг хийгээд эрдэмтэн судлаачдын үгийг О.Амгаланбаатар яагаад ч юм эрсхэн түлхдэг. Өөрөө жинхэнэ говийн хүн мөртлөө, Алтайн өвөр говийн нэн эмзэг экосистемийн эсрэг заналхийлэх ийм асуудал зүтгүүлж буйг нь харах бүрд, ёстой өөрт нь л "Очиж, нүдээр үзээч" гэж хэлмээр санагддаг.

Учир нь Алтайн өвөр говь бол нэн гандмал, эмзэг экосистем юм. Биеэр очиж үзээгүй л бол тэндхийн их эрчим, онгон дагшин байдлыг мэдрэх амаргүй. Гэхдээ 1975 оноос хойш тусгай хамгаалалтад авч, байгаль хамгаалагч нарын хөдөлмөр зүтгэлээр хадгалж, хайрлаж өдийг хүрсэн Говийн их дархан цаазат газар бол үндсэндээ дэлхийн өв гэдэгт ЮНЕСКО-гийн эрдэмтэд ч санал нэгдэж буй.

Говь гэдэг экосистемийн илэрхийлэл Монгол болон БНХАУ-ын зарим нутагт л хадгалагдаж үлдсэн. Хамгийн сонгодог, онгон дагшин хэвээр буй нь чухам Алтайн өвөр говь юм. Эрх биш 50 шахам жил хамгаалж, "нинжа" нартай нь мотоциклоор хань, Их говиор гэр хийсэн хэдэн байгаль хамгаалагч тэмцэж ирсэн болохоор энд уст цэг, баянбүрдүүд хэвээрээ, мазаалай, хавтгайн тоо толгой их удаан ч тогтмол өсөж байгаа.

Нэг том жийп давхиад өнгөрөхөд хавтгай 100 км-ын цаанаас ч үргэнэ. Сарны гадарга шиг эмзэг нандин хөрсөн дээр зурайсан мөр дараа жилийн өдий гэхэд байж л байх нь элбэг. Дээр нь нэн ховордсон мазаалайн цор ганц мэнд үлдсэн нутаг. Чухам үүгээр л мазаалай нэг уст цэгээс нөгөө хүртэл, ихээхэн хол замыг ганцаар туулж амьдардаг. Тийм ч болохоор 1992 онд Нарансэвстэйн боомт нээхэд хүний хөл ихэссэнээр амьтад уст цэгээсээ ч дайжиж, хөрс эвдэрч эхэлсэн. Эдийн засгийн ач холбогдолгүй нь ч тогтоогдсон. Ингээд хэдхэн сарын дараа хаасан.

Түүнчлэн Нарансэвстэйн боомтоос 20-иод км-ын наана 300 тонн алтны нөөцтэй Талын мэлтсийн орд бий. Энэ сонирхлоор, М.Энхсайхан, С.Баярын Засгийн газрын үед тус тус Талын мэлтэс бий хэсгийг тусгай хамгаалалтаас гаргах асуудлыг тавьж байв. Хаа очиж төрд бас ухаан, ухамсартай хүмүүс үеийн үед байдаг учир хамгаалсан. Хамгийн сүүлд гэхэд БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ "Би сайд байхдаа Нарансэвстэйн асуудлыг хоёр удаа буцааж байсан. Энэ удаа ухрахгүй байх гэж найдаж байна" хэмээн мэдэгдлээ.

Гэвч боомт нээж, Ази-Европыг холбосон гарцтай болно, баруун бүсийн аймгуудыг хөгжүүлнэ гэх нэрээр Нарансэвстэйгээс аймгийн төв хүртэл засмал зам тавина гэдэг О.Амгаланбаатарын яриа 50 жил хамгаалж ирсэн Алтайн өвөр говийг амьтан, ургамалтай нь эрсдэлд оруулахын л нэр. Дэргэдэх Бургастайн боомтоо ашиглая гэвэл БНХАУ-ын тал дахь G7 хурдны замтай илүү дөт холбогдохоос гадна, хамаагүй богино засмал тавина, тусгай хамгаалалттай нутгаар ч дайрахгүй. Авчиг яагаад Нарансэвстэй гэж?

Өдийг хүртэл буцааж ирсэн энэ асуудал Засгийн газарт АН хамтармагц л хөдлөөд эхэлчихлээ. МАН, АН, ХҮН нам намтарч засаг байгуулахдаа үйл ажиллагааны хөтөлбөр баталсан. Чухам үүнд "Нарансэвстэйн боомтыг нээж, сэргээх" гэсэн ганцхан өгүүлбэр, сэмээрхэн тусчихсан байгаа юм. Гэвч ЗГ-ын "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ын алинд ч Нарансэвстэй байхгүй. Харин Бургастай байгаа.

Ийм нөхцөлд УИХ дахь АН-ын бүлгээс бүр ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд Нарансэвстэйн боомтыг нээе гэж тогтоолын төсөл боловсруулаад явж байна. Ингэж яаравчлах ямар ашиг сонирхол О.Амгаланбаатарт байгаа юм бэ. Тэр яагаад энэ талаарх эрдэмтэн судлаачдын үгийг сонсдоггүй, мушгидаг вэ. Ер нь яах гэж УИХ-ын гишүүн болсон юм бол?

Эх сурвалжууд бол БНХАУ-ын Засгийн газар энэ талаар дуулаа ч үгүй явдаг гэх юм билээ. Харин Нарансэвстэйд хиллэдэг Ганьсу муж цаанаасаа зам тавиад эхэлсэн. О.Амгаланбаатарыг Ганьсуд очиж зугаалдаг ч гэх мэдээллүүд хөвөрдөг юм. Гол гогцоо Ганьсу муж ба О.Амгаланбаатарт байгаа юм биш биз?

Бид энэ асуудлаар цуврал нийтлэл, ярилцлага бэлтгэн ажиллах болно.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 9, 2024 09:27

Хогийн пи�####� да

Зочин
Зочин
11 сар 10, 2024 16:57
Reply to  Зочин

ШИНЭ ДАМБИЙЖАА !

Зочин
Зочин
11 сар 9, 2024 10:09

Энийг ойлгож ядах юмгүй боомт нээсэн нэрээр говийн их дархан цаазат газрын А бүс , Т�##�ын Бэлтэсийг ухах зарах д�##�д санаа агуулж буй юм.

Зочин
Зочин
11 сар 10, 2024 16:51
Reply to  Зочин

Шинэ Дамбийжаа Говь-Алтайгаас тодорчээ ! Жаа лам хэмээх Дамбийжаа чинь Гансү мужтай их ойртон шада рлаж байсан юм гэнэ лээ. Орчин үед энэ нөхөр л Гансү мужруу их тэмүүлээд бгаам байнаа.
Орчин үеийн буюу ШИНЭ ЦАГИЙН Дамбийжаа !

Зочин
Зочин
11 сар 10, 2024 16:56
Reply to  Зочин

ШИНЭ ДАМБИЙЖАА !

Зочин
Зочин
11 сар 9, 2024 10:09

Гадны гар хөл болсон луйварчинд дүр төрх харагдаад байх юм даа я,ГАлтайчууд хүнээ танихгүй юм байхдаа өөр аймгийн боомтыг нээх ёстойг ээд байх юмдаа Өөрийнх нь яасан юм болдоо

Зочин
Зочин
11 сар 10, 2024 16:58
Reply to  Зочин

ШИНЭ ДАМБИЙЖАА !

иргэн
иргэн
11 сар 9, 2024 13:19

Ийм сүр пар хийсэн с�##�хи шиг улс төрч байг�##�ь орчны өвөрмөгц тогтоц бүхий орон зайд цөөхөн үлдсэн ан амьтаныг устгах бол юу ч биш. Тэр сорГОГ амьтад тэдний Унасан машины чхмээгүй нүдэнд харагдахгүй холдоно гэдгийг ойлгодоггүй дагз яаж улс төрч баЙХ ВЭ. иЙМ ХҮН ТӨРД ШУРГАЛХААР ЯАЖ БИД ОЛИГТОЙ БАЙХАВДЭЭ.

Зочин
Зочин
11 сар 9, 2024 13:41

Havtgai mazaalai 2 eh oron hugjuuleh uu? Bodood uzeerei

хүннү
хүннү
11 сар 10, 2024 16:21
Reply to  Зочин

Амг�##�анбаатар та хоёроос илүү үнэтэй, тэгээд ч дэлхийд танигдсан амьтад.

ыыы
ыыы
11 сар 10, 2024 02:50
Reply to  Зочин

чи ингэж байхаар амиа хорлож үхээч тэгэхүү

Эр хүн
Эр хүн
11 сар 9, 2024 21:55
Reply to  Зочин

Чи хэдэн настай гөлөөг вэ!!!

Зочин
Зочин
11 сар 9, 2024 17:52
Reply to  Зочин

Өө муу усан толгой

Зочин
Зочин
11 сар 10, 2024 09:09
Reply to  Зочин

Үхэж д�##�д орвол таарсан хулгайч байна даа.ҮАБЗ ийн дарга Хүрэлсүх юу бодож байна хувааж идэх л гэж бодоод дуугарахгүй байгаа даа....

Зочин
Зочин
11 сар 9, 2024 14:58
Reply to  Зочин

Чамайг хөх тэнгэр ташуурдаасай!

Зочин
Зочин
11 сар 9, 2024 14:20

Юу ч ярьсан ойлгох чадваргүй угаасаа "хөлдүү, дундуур" хочтой муйхар м�##�. Дээд боловсрол ч эзэмшиж амжаагүй мулгуу п..зда. Хужаагаас хэдэн юм авч карма�##�аад тэднийхээ гар хөл болж нутаг усаа ухаж сөнөөхөөр улайрч байна. Алтайчууд энэ м�##�аа эргүүлж татах хэрэгтэй

Отгоо
Отгоо
11 сар 9, 2024 15:18

Монголын дайсан байна. Алтай нутгийнхан энэ хунээ эргуулэн татаж ав.

Зочин
Зочин
11 сар 9, 2024 15:19

Харваас урд зүгийн эрлийз хүн байна

Зочин
Зочин
11 сар 9, 2024 15:23

Bolio boli ene erguu yu medehin be

Алтайн охин
Алтайн охин
11 сар 9, 2024 15:41

Амг�##�анбаатарыгаа Алтайчууд эгүүлэн татаарай. Нутаг усаа гадныханд зарах гэж бгаа санаарх�##�аа татаарай Амг�##�анбаатар гуай. Хажууд нь 2 том боомт бхад яах гэж нээх гэж улайраад бгаа нь ойлгомжтой муу шун�##�ын бузар. Чамайг дээд тэнгэр нэргэнэ дээ. Эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонс мэдлэг мэргэжилгүй шун�##�тан минь

Зочин
Зочин
11 сар 9, 2024 15:43

t1 garaa mongo l bodno

Иргэн
Иргэн
11 сар 9, 2024 15:51

ТЭГЭЭД ЭНЭ НӨХРИЙГ БУЦААГААЧ ХАРВААС ИХ БАНДИТ ЦАРАЙТАЙ ГАР БАЙНА ИХ ДАВРААХ АВААС ЭЛБЭГДОРЖ МЭТ ААШЛАХ НӨХӨР БАЙНА.БАГАДАА ӨЛСӨЖ УРАНХАЙ ЦООРХОЙ ХУВЦАСТАЙ УНЖ ДОРОЙ ӨССӨН ЭЛБЭГДОРЖ ТҮҮНИЙХЭЭ ХОРСОЛ ӨШИРХӨЛӨӨ МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС САЙН АВСАН ДАА.НААДАХ ЧИНЬ ХАРВААС ӨЛСӨГЛӨН ӨЛӨН ГАР БАЙНА ЮУН ГАР ВЭ?ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭН НЬ ГОВЬАЛТАЙ ГЭЖ ХАРЛАА.ЦАДАЖ ҮЗЭЭГҮЙ НӨХӨР ЮМ ШИГ БАЙНА НЭГ САЙН ХООЛЛОЧИХОО ГОВЬАЛТАЙЧУУД

Зочин
Зочин
11 сар 9, 2024 15:53

Энэ новшнуудад мөнгө идэх нь чух�##� бус уу

Зочин
Зочин
11 сар 9, 2024 17:23

Амг�##�анбаатар чинь хогийн новш шүү дээ Говь Алтайхан бүгд мэднэ ямар сайндаа Дундуур амг�##�анбаатар гэхэв дээ Т�##�ын мэлтэсийн �##�тыг ухах гээд шүлс нь үсэрч байна.

Зочин
Зочин
11 сар 9, 2024 17:30

Дэмий нөхөр сонгогдоод ороод ирсэн байна лээ. Бургасан боомтод га�##�ийн байцаагч болчихсон яаж г�##�зуурч байсныг нь загасны тархитай ГоА гийнхээ мартсан уу. Энэ эсвэл цаад эзэн Жэнкогийнхоо мөнгөөр гараад ирэв үү

Лол
Лол
11 сар 9, 2024 17:51

Амьтад ямар хамаа байна Мөнгө хөгжил хэрэгтэй

Иргэн
Иргэн
11 сар 9, 2024 17:55

Захи�##�га авсан бх,т�##�ын мэлтсийн ордыг идэх сонирхолтой хүмүүсийн ашиг сонирхол,эх орны маань баялгийг тонож зарж идэх хүсэлтэй хүмүүс л их хур�##�д суухыг улайран хүсэж дайрч байгаа ш дээ!Олигтой төртэй бол бүх хулгайч их хур�##�д голдуу байгаа даа!

Зочин
Зочин
11 сар 9, 2024 17:57

Болиоч ээ, нээхийг эсэргүүцэж байна.

Иргэн
Иргэн
11 сар 9, 2024 18:01

Овоо з�##�уу юу гэж бодож байт�##� мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс сийхгүй з�##�уу байжээ харамс�##�тай!!! Сар болохгүй тараа таниулах гэж!!!

Зочин
Зочин
11 сар 9, 2024 18:34

Нарансэвстэйгээр боомт нээх нь улсын хөгжилд эдийн засгийн өчүүхэн ч ач холбогдолгүй байг�##�ь экологийн хувьд маш хохиролтой, хөрөнгө мөнгө хий үрсэн л ажил болно. Ганцхан л зорилготой, тодорхой хүмүүсийн хувийн эрх ашгийг хангах. Энэ нь боомт нээх нэрээр “ т�##�ын мэлтэс”- ийн ордыг тусгай хамга�##��##�таас гаргаж �##�т олборлох л юм. Өөр юу ч биш. Хэрхэхийг харах л болж дээ.

Зочин
Зочин
11 сар 9, 2024 18:44

Нээх юм бол тэнд ямар ч амьтан үлдэхгүй

Зочин
Зочин
11 сар 9, 2024 18:48

Бургастайн боомтоо яаравчлан ашиглах нь илүү амьдр�##�д ойрхон юм шүү!!! Их говийнхоо “ЭКО систем”- ийг хайрлах хамга�##�ах хэрэгтэй гэж олон түмэн шаардаж байгаа шүү !!!

Зочин
Зочин
11 сар 9, 2024 22:43

Яагаад дэлхийд цөөхөн байгаа БАЙГАЛЬ экологийн эмзэг газар, амьтдаа ашиг хонжооны золиос болгох ёстой юм бэ. Мөнгө олсон ч хэсэг хүний ашиг болоод эзгүй шороо эргэсэн газар л үлдэнэ.

Зочин
Зочин
11 сар 10, 2024 12:24

Шинэ Дамбийжаа тодорчээ ! Ган сү мужтай найрсаг харилцаатай байсан Дамбийжаагийн бодлогыг сэргээ н хэрэгжүүлэгч улс төрч Говь-A лтайгаас төрж бна уу ?
ШИНЭ ДАМБИЙЖАА - АМГА ЛАНБААТАР !!!

Иргэн
Иргэн
11 сар 10, 2024 16:14

Энэ хүнийг тэнд аваачаад тавьчих. Ан амьтантай нь танилцаад байж байг. Суд�##�гааны овоо матери�##� цуглуулаад ирэг. Харин дуран авай , камер ,тэмдэглэлийн дэвтэр үзэг б�##�ыг нь ханг�##�ттай өгөөрэй. Хоол ундандаа ц�##�ин нь хүрэлцэнэ.

хүннү
хүннү
11 сар 10, 2024 16:25

Нарансэвэстэйн боомтыг нээж болохгүй. “Алсын хараа 2050”-д байхгүй л бол асууд�##�гүй.

Зочин
Зочин
11 сар 10, 2024 20:21

Цаана нь хэдэн хужаа бий магдагуй хятадын тусгай �##�бад ч бж мэднэ эсвэл мань эр элэгдсэн цаанаас нь дарамтлаад ч бдаг юм билүү зүгээр бгаа газарын �##�тыг авах гээд бдаг энэ хар нохой төр засгын дарга нарт хужаа нарын мөнгийг хээль хахуул тарааж зуучилж явдаг бх сая сонгуулиар их мөнгөн бсан гэсэн

Зочин
Зочин
11 сар 11, 2024 00:58

Энэ нөхрийг Говь-Алтайхан төдийгүй баруун бүсийн аймгийн иргэд гарын үсэг зуруулж нэн даруй эргүүлэн татуул эх орон нутагаа усаа хамга�##�ах түйч �##�га

Зочин
Зочин
11 сар 12, 2024 18:28

Хөгийн гар

Зочинзочин
Зочинзочин
11 сар 12, 2024 20:35

Жэнкогийн бууны нохой. Горьд шүү �########� минь. Алт, зэс, төмрийн хүдрийг л авах гэж бгаа.

Холбоотой мэдээ

Back to top button