Гадаад мэдээ

Олон улсын эрүүгийн шүүх Израилын Ерөнхий сайд Нетаньяхуг баривчлах тушаал гаргалаа

Олон улсын эрүүгийн шүүх (ICC) пүрэв гарагт /2024.11.21/ Израилын Ерөнхий сайд Биньяин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант болон Хамасын удирдагч Ибрахим Аль Масри нарыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн баривчлах тушаал гаргажээ.

Тус шүүх мэдэгдэл хийхдээ Нетаньяху, Галлант нар Газын зурвасын энгийн ард иргэдийн эсрэг өргөн хүрээтэй, системтэй халдлагын нэг хэсэг болгон хөнөөх, хавчих, өлсгөх зэрэг үйлдлүүдэд хариуцлагатай гэсэн юм. Үүнээс гадна “ICC”-ийн шүүгч нар Газын зурвасыг бүсэлж хоол хүнс, ус, цахилгаан, түлш, эмнэлгийн хэрэгслийг оруулахыг хориглосон нь Газын зурвасын энгийн иргэдийн нэг хэсгийг устгах тооцоололтой үйлдэл гэж үзэх үндэслэл бий хэмээсэн байна.

Олон улсын эрүүгийн шүүхийн гаргасан шийдвэрийг Израил дургүйцэн хүлээн авч, шүүмжилжээ. Харин Газын зурвасын иргэд энэхүү шийдвэр нь хүчирхийллийг зогсоож, дайны гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хариуцлага тооцоход тусална гэж найдаж байна. Хамас бүлэг тус шүүхийн гаргасан баривчлах тушаалыг сайшаажээ. Одоо тус шүүхийн гишүүн улсууд тэднийг баривчлах үүрэгтэй юм. Израилын гол дипломат дэмжигч АНУ нь ОУЭШ-ийн гишүүн биш. АНУ тэрхүү үндэслэлээр нь үгүйсгэж буйгаа мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
11 сар 22, 2024 10:57

Орчин үеийн гитлер энэ нөхөд үй олноор нь устгах санаатай газын зурваст амьдрагчидыг сөнөөж байгаа аймшигт үйл хэргийгн гол төлөөлөгчидөд зөв хариу барьжээ.

Зочин
Зочин
11 сар 22, 2024 15:14

Ёстой зөв шийдвэр. Яар�##�тай барьж шийтгэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button