Путин: ОХУ Украин руу шинэ баллистик пуужин харвасан

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт /2024.11.21/ мэдэгдэл хийхдээ ОХУ Украин руу шинэ загварын дуунаас хурдан дунд зэргийн тусгалтай баллистик пуужин харвасан гэжээ. Путин телевизээр дамжуулагдсан мэдэгдэлдээ Москва Украины Днипро хот дахь цэргийн байгууламжид Орешник нэртэй пуужингаар цохилт өгсөн, нэмж цохилт өгөх боломжтой хэмээсэн юм.
Тэрбээр энэхүү цохилт нь Украин АНУ, Их Британийн пуужинг ОХУ-руу харвасны хариу гэжээ. Путин нэмэлт цохилт өгөхийн өмнө энгийн иргэдэд анхааруулга өгнө хэмээсэн байна. Тэрбээр хэлэхдээ Байдены захиргаа зөвшөөрөл олгосны дараа Украин АНУ-ын ATACMS пуужинг мягмар гарагт /2024.11.19/, Их Британийн Storm Shadow пуужинг пүрэв гарагт /2024.11.21/ ОХУ-руу харвасан гэжээ. Энэ явдал нь Украины дайн дэлхийн хэмжээний шинжтэй болгосныг харууллаа хэмээсэн байна. “Тэр мөчөөс эхлэн барууныхны өдөөн хатгалгаар Украины бүс нутагт үүссэн мөргөлдөөн бидний өмнө нь хэлж байснаар дэлхийн шинж чанартай болсон” гэж Путин хэлжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ тэрхүү шинэ пуужинг ашигласан нь дайныг илэрхий бөгөөд ширүүн хурцатгасан явдал хэмээн дэлхий дахин үүнийг хатуу буруушаахыг уриалжээ. АНУ-ын албан тушаалтан хэлэхдээ хийхдээ Москва цохилт өгөхийнхөө өмнө Вашингтонд мэдэгдсэн гэсэн юм. Өөр нэгэн албан тушаалтан хэлэхдээ АНУ Киевт анхааруулга өгч цохилтод бэлэн байхыг анхааруулсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросууд хэдэн үеэрээ амьдарч байсан Украйны зарим мужуудад хэт үндэсэрхэг үзэлтэнгүүд тэднийг гадуурхаж амь нас, эрүүл мэндэд нь х�##�дах болсон Орос үндэстнээ хамга�##�ах нь зүйн хэрэг байлаа. Энэ нь дайны эхлэл болсоны бүгд ойлгож байгаа. Одоо үүнийг д�##�имдуулж Украйныг Оросын эсрэг дайны бамбай болгон АНУ,НАТО ашиглаж эхэлсэнээ уулам цаашлуулав. Газрын хөрснөөс арчигдахаа л хүлээж байх шиг. Энэ дайнд ялагч байхгүй сүйрэл рүү �##�хам �##�хмаар дөхөөд байх шиг.
орос эхлэж хил давж дайрсан юм бишү
Ээ дээ мөн ч харгис, а луурчин фашист Путин Орос ор ныг сүйрүүлж бна даа !!!
Америкийн бууны нохой ! FUCK YOU САРМАГЧИН ! Чиний фашист, нацист Зеленский, УКР, удахгүй дуусна, КАПУТ БОЛНО !