Гадаад мэдээ

Бразилын ерөнхийлөгч асан Жаир Болсонарог төрийн эргэлт хийх гэсэн хэрэгт буруутгалаа

Бразил улсын ерөнхийлөгч асан Жаир Болсонаро болон түүний ойрын холбоотнуудыг цагдаагийн алба төрийн эргэлт хийх гэсэн хэрэгт буруутгажээ. Тус улсын холбооны цагдаагийн алба тэднийг Бразилын ардчилсан тогтолцоог устгах зорилготой гэмт хэргийн хуйвалдаанд оролцсон гэж буруутгаж байгаа юм.

Пүрэв гарагт /2024.11.21/ тус алба мэдэгдэл хийхдээ мөрдөн байцаагчид үндсэн хуульт төрийг хүч хэрэглэн задлах гэсэн явдлыг шалгаж дуусан дүгнэлт гаргасан гэжээ. Дээд шүүх рүү шилжүүлсэн тэрхүү шалгалт нь 37 хүнийг төрийн эргэлт хийх оролдлогод оролцсон, гэмт хэргийн бүлэглэл үүсгэсэн, дэлхийн хамгийн том ардчиллуудын нэгийг унагаах гэж оролдсон гэж буруутгасан байна.

Болсонарогоос гадна түүнийг 2018-2022 оны хооронд ерөнхийлөгч байхад тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Александр Рамагем, Батлан хамгаалахын сайд асан генерал Вальтер Брага Нетто, Хууль зүй олон нийтийн аюулгүй байдлын сайд асан Андерсон Торрес, Тэнгисийн цэргийн командлагч асан асан Адм Алмир Гарниер Сантос гэх мэт хүмүүс багтаж байгаа юм. Өмнө нь Болсонаро 2022 оны сонгуулийн дүнг өөрчлөх гэсэн оролдлогод гар бие оролцоогүй гэж мэдэгдэж байжээ. Төрийн эргэлт хийх гэсэн хэрэгт буруутгагдсаныхаа дараа Болсонаро “Би өмгөөлөгчөө хүлээх болно” гэж хэлсэн аж.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 22, 2024 11:33

Манай жээнко бас цух�##�зуулсан т�##� байна уу

Холбоотой мэдээ

Back to top button