Гадаад мэдээ

Лукашенко ЕАЭБ, Монгол Улс хоорондын худалдааны түр хэлэлцээрийн төслийг баталжээ

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нэг талаас Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнууд, нөгөө талаас Монгол Улс хоорондын худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцээний үндэс болгон батлах тухай 426 дугаар зарлигт гарын үсэг зурлаа гэж Белта агентлаг мэдээллээ.

Энэхүү олон улсын гэрээ нь 375 нэр төрлийн барааны татварыг тэглэх замаар ЕАЭБ болон Монгол Улсын харилцан худалдааны нөхцөлийг либералчлах, нөхцөл, гаалийн журмыг хялбаршуулах зорилготой юм.

Энэхүү баримт бичиг нь Беларусийн экспортлогчдод Монгол Улсад өрсөлдөхүйц нөхцөл, тэр дундаа гаалийн татварын зарим хэсгийг хэмнэх боломжийг олгоно. Уг худалдааны түр хэлэлцээрийн төслийг Засгийн газар хэлэлцэн гарын үсэг зурна гэж мэдэгдэв.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эх оронч монгол
Эх оронч монгол
11 сар 22, 2024 16:27

Өмхий фашистууд бидэнд хэрэггүй. Дайнд ялагдаад тартагтаа тулахаар өмнөх 400% - ийн га�##�ийн татвараа тэглэж гэнэ. Түй май! Оростойгоо хамт мөх!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button