Нийгмийн
Өнөө шөнө Дундговийн нутгаар цас орж, шуурна

11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө болон, 24-ний өдөр Дундговь аймгийн ихэнх нутгаар цас орж, салхи баруун хойноос секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна.
Үүний улмаас авто замд халтиргаа гулгаа үүсэх, даваа гүвээ зорчиход бэрхшээлтэй болох тул,
- Онцын шаардлагагүй бол хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарах бол машин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бэлтгэлээ сайтар базаах
- Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах
- Төөрч, осгохоос болгоомжлох
- Цаг агаарын урьдчилан сэрэмжлүүлэг мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангаарай гэж Дундговь УЦУОШТ-өөс мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.