Нийгэм мэдээ

Бог тууж яваад сураггүй болсон малчныг хоёр хоног эрэн хайж байна

Говь-Алтай аймаг, Халиун сум Гүү бариач багийн “Шантын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 35 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ тус сумын харьяат малчин Л нь арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 08:00 цагийн орчим гэрээсээ аймгийн төвийн чиглэлд мориор 100 тооны бог мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 05:00 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчид очиж, Хантайширын нуруу, Зайврын ам, гэдэг газруудаар нийт 70 км газар эрлийн ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд байсныг ар гэрийн төлөөлөл олж, эрлийн ажиллагааг зогсоосон байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button