Нийгмийн
Танилц: Өнөөдрөөс айл өрх бүр Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоол хэрэгжиж эхэллээ

Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ой тохиож байна.
Үүнийг тохиолдуулж, УИХ-аас жил бүрийн арваннэгдүгээр сарын 16-ныг "Үндсэн хуулийн өдөр" болгон тэмдэглэх агуулга бүхий тогтоолын төсөл батлаад байгаа юм. Тус тогтоол өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байна.
Тэгвэл, тогтоолд айл өрх бүр Үндсэн хуулиа дээдлэн залах гэж тусгажээ.
Тодруулбал,
- Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах,
- Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах;
- Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах,
- Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагад уриалах гэхчлэн заасан байгаа юм.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.