НИЙГЭМ

Улан-Үдэ хотын удирдлагууд УСУГ-т зочиллоо

ОХУ-ын УЛАН-ҮДЭ хотын төлөөлөгчид Улаанбаатар хотын УСУГ-ын үйл ажиллагаатай танилцав.

         УЛАН-ҮДЭ хотын дарга Игорь Юрьевич ШУТЕНКОВ, Улан-Үдэ хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Чимит Валерьевич Бальжинимаев тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотын УСУГ-ын Хяналт удирдлагын төв, Шуудуугүй аргаар шугам хоолой доторлох үйл ажиллагаатай танилцлаа.

         Айлчлалын зорилго нь УСУГ-т хэрэгжүүлж буй шуудуу ухалгүйгээр шугам доторлох орчин үеийн дэвшилтэт технологи, техникийг биечлэн үзэж, УСУГ-тай хамтран Улан-Үдэ хотын шугам хоолойг мөн энэхүү технологоор шинэчлэх боломж нөхцөлийг судалж байгаа юм.

        Игорь Юрьевич ШУТЕНКОВ тэргүүтэй төлөөлөгчид хяналт удирдлагын төвөөр зочлон Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг хөгжлийн өндөр төвшинд хүрч, ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаанд үсрэнгүй дэвшилд хүрснийг онцоллоо.

        Дашрамд дурдахад Игорь Юрьевич ШУТЕНКОВ нь Улан-Үдэ хотын даргаар сонгогдоод удаагүй байгаа бөгөөд УСУГ-ын дарга Ц.Төрхүүгийн урилга санаачлагаар хүрэлцэн ирж шинэ хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавьж буй нь энэ юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button