Өнөөдрөөс Израил, Хезболла хоёр гал зогсооно

АНУ болон Францын зуучлалаар үүссэн Израил, Хезболлагийн хооронд гал зогсоох тохиролцоо өнөөдрөөс /2024.11.27/ эхлэн хэрэгжих юм. Энэхүү хэлэлцээ нь өнгөрсөн жил Газын зурвасын дайн эхэлснээс хойш Израил, Ливаны хил дээр үүсэж, олон мянган хүн амь үрэгдсэн мөргөлдөөнийг зогсоох замыг тавьж өглөө.
Израилын дайны засгийн газар тэрхүү хэлэлцээг баталсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр мэдэгдэл хийхдээ байлдаан орон нутгийн цагаар 04:00 минутад (Улаанбаатарын цагаар 10:00 минут) зогсоно хэмээжээ. Байден нэмж “Энэ нь гал зогсоох тохиролцоог мөргөлдөөнийг дараа нь бүрэн зогсоох зорилготой хийсэн. Хезболла болон бусад террорист бүлгүүдээс үлдсэн зүйл нь Израилын аюулгүй байдалд дахин заналхийлж чадахгүй” гэсэн байна.
Тэрхүү тохиролцооны хүрээнд Израил Ливаны газар нутгаас цэргээ 60 хоногийн хугацаанд татах юм. Үүнтэй зэрэгцэн Хезболла бүлэг дахин Ливан, Израилын хил дээр байрлахгүй байхыг хангахыг тулд Ливаны арми зэвсэгт хүчнээ тус бүсэд байрлуулна. Ливаны арми 5 мянган цэрэг хилийн бүсэд байрлуулах юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.