Нийгмийн

“Эрдэнэс тавантолгой” ХК 2024 оны хагас жилийн байдлаар 10.8 сая тн нүүрс биржээр арилжаалжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс хойш өнөөдрийн /2024.07.05/ байдлаар Монголын Хөрөнгийн Биржээр 25 удаагийн нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгууллаа.

Нүүрсний цахим арилжааг долоо хоног бүр зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор 2.9 сая тонн коксжих нүүрс, 6.5 сая тонн сул коксжих нүүрс, 1.4 сая тонн эрчим хүчний нүүрс, нийт 10.8 сая тонн нүүрсийг 1.25 тэрбум ам.доллароор биржээр худалдааллаа.

УИХ, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй нүүрсийг хил нөхцөлөөр борлуулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Биржийн арилжаа 2023 оны хоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК нь нийт 92 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.5 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 20.5 сая тонн нүүрсийг үнэ өсгөх зарчмаар биржээр арилжаалаад байна.

Г.ОДГАРАГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button