УЛС ТӨР

Авлигачид “дээлийн захаа мушгиж” эцсийн хэлэлцүүлгийг ХҮЛЭЭНЭ

-Н.ЭНХБАЯР НАРЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ЭСЭХ АСУУДАЛ ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР БАЙНА-

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэлсэн. Өчигдөр эцсийн хэлэлцүүлэг хийсэн ч, гишүүдийн дунд маргаан дэгдэж хуулиа баталж чадалгүй чуулганаа өндөрлүүлсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хороон дээр дэмжсэн зарим заалт унаж мөн зарим саналын томьёоллыг буруу оруулж ирсэн нь гишүүдийн “хэрүүлийн алим” хувааж идэх шалтгаан болсон.

Тухайлбал, “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх” заалт нь Лхагва гарагт хийсэн анхны хэлэлцүүлэгт дэмжигдсэн. Гэвч өчигдрийн /2019.12.19/ байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар унагаасан. Учир УИХ-ын дарга Г.Занданшатар “Авлига, албан тушаалын хэргээр шийтгэгдсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхийг хориглох тухай заалт ҮХЦ-ийн 2008 оны дүгнэлттэй зөрчилдөх эсэх, нэг хүнд чиглэгдсэн зохицуулалт болоод байна гэсэн шүүмжлэл гарсан. Энэ асуудлыг судлах хэрэгтэй. Эцэст нь олон улсад маргаан дэгдээж байгаа асуудал. Энэ асуудлыг хянаж зохицуулахыг гишүүд чуулган дээр ярьсан” гэсэн юм.

Ингээд үргэлжлүүлэн өчигдөр /2019.12.19/-ийн чуулганы үдээс хойших хуралдаанаар уг заалтыг хуулийн төслөөс бүр мөсөн хасах эсэхийг хэлэлцэж маргалдсаар нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй.

Хэрэв эл заалт дэмжигдвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй авлигын хэрэгт нэр холбогдсон хүмүүс нэр дэвших нь “гонжин жоо” болно. АВЛИГА болон АЛБАН ТУШААЛЫН гэмт хэрэгтнүүдийг жагсаавал уртаас урт нэрсийн жагсаалт ч гарна.

Тиймээс энэ заалт хэрхэхээс шалтгаалж, хэн нь нэр дэвшиж, хэн нь нэр дэвшихгүй вэ гэдэг асуудал цааш дахин хөврөх болж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэлмэг

Холбоотой мэдээ

Back to top button