УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Т.Дүүрэнг 30 хоногийн хугацаатай цагдан хорив

МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурал өнөөдөр /2024.11.28/ болж, танхимын шинэ Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдах товтой байна.

Тус танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшигч МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас өчигдөр орой /2024.11.27/-нд саатуулсан билээ. Түүнийг, 

  • МҮХАҮТ-ын данс дахь 5 сая ам.долларыг самрын бизнест оруулаад алга болгосон гэх мэдээлэл түгсэн,
  • Мөн сайдаар ажиллаж байсан улстөрчтэй хамтарч төслийн 2.1 тэрбум төгрөг шамшигдуулсан байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж, мөрдөх ажиллагаа явуулсан гэгдэж байна.

Прокурорын байгууллагаас түүнийг цагдан хорих саналаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Улмаар саналыг өчигдөр тус шүүх хэлэлцэж, 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээд байгаа аж.

Тэрбээр сүүлд цахим хуудастаа "Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж,  30 хоног таслан сэргийлэхээр боллоо. Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна" хэмээн нийтэлсэн байгаа юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
11 сар 28, 2024 12:50

Захи�##�гат баривчилгаа биш бол хорьж ш�##�гах нь зөвөө харин тэгээд буруугүй мэтээр зүгээр гаргаад явуулчихдаг практик олон давтагдаж буй тул итгэхэд тун бэрх

Холбоотой мэдээ

Back to top button