Рублийн ханш ам.долларын эсрэг сүүлийн 32 сард байгаагүй хэмжээнд суларчээ
Рублийн ханш лхагва гарагт /2024.11.27/ ам.долларын эсрэг сүүлийн 32 сард байгаагүй хэмжээнд суларсан байна. РИА Новости агентлаг мэдээлснээр 2022 оны гуравдугаар сарын 16-наас хойш анхны удаа нэг ам.доллар 110 рубльтэй тэнцжээ. Үүний улмаас ОХУ-ын төв банк хөндлөнгөөс оролцоход хүрсэн байна. Лхагва гарагт /2024.11.27/ ОХУ-ын төв банк зах зээлд үүсээд буй дарамтыг бууруулахын тулд гадаад валют худалдан авалтаа зогсооно гэжээ.
Тус шийдвэрийг хүрээнд төв банк 2025 он гартал гадаад валют худалдан авах ажлаа хойшлуулах юм. ОХУ лхагва гарагт /2024.11.27/ эдийн засгийн тоо баримт нийтэлсэн байна. Тэрхүү тоо баримт Украины дайнд зориулж өөрчилсөн эдийн засагт нь дарамт үүсэж, хэт халж байгааг харуулжээ. Есдүгээр сард бодит цалин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.4 хувиар өсөж, 10-р сард ажилгүйдэл 2.3 хувь хүрсэн нь түүхэн доод хэмжээ байв. Тус улсын бодлогын хүү 21 хувь байгаа ч долоо хоногийн инлфяц 0.4 хувь хүрсэн байна.
ОХУ-ын хоёр дахь хамгийн том зээлдүүлэгч ВТБ-ын гүйцэтгэх захирлын орлогч Дмитрий Пьянов хэлэхдээ рублийн ханш огцом унасан нь АНУ-ын хоригтой холбоотой гэжээ. АНУ саяхан ОХУ-ын хоёр дахь хамгийн том зээлдүүлэгч Газпромбанкийн эсрэг хориг тавьсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бусад орны мөнгөн тэмдэгт өснө үү буурна уу монголд падлийгүй . Бусдыг шүүмжилснээр монгол орон хөгжихгүй шүү .2016 онд 1$=1700 төг байв.МАН засаг аваад жил хүрэхгүй хугацаанд 3500 төгрөг болгож үндэсний в�##�ютаа ихээрээ унагасан .Өнөөдөр цахилгааны үнэ өссөнөөр бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсөж инфляци нэмэгдэж монгол төгрөг ёстой ОО цааснаас хямд болж байна даа . Бусдыгшүүмжлэх яах вэ.Өөрсдөө дайн тулаантай орноос ч долоон дор амьдарч байна даа . Бүх сангууд хоосорч эмнэлэг боловсрол эрчим хүч дампуурч торгууль татвар утаа түгжрэл авилг�##� хээл хахууль хулгай гаарлаа . Сэтгүүлч Буяндоржоо өөрсдийгөө нэг сайн хар даа .
Энд сэтгүүлч ямар хамаатай юм? Мэдээ орчуулаад оруулсан л байна.
Бодлогын хүү 21 хувь гэдэг зээлдэгч хувийн хэвшилд маш хүнд, дайнтай орон гэхэд нэлээд тэслээ дайн зогсоохгүй бол хэцүү дээ!