Нийгэм мэдээ

Гоо сайхны эмчилгээ хийдэг “СНСС” ХХК нийслэлд ₮2.5 тэрбумаар халтиргаа арилгах бодис нийлүүлжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 2.5 тэрбумаар халтиргаа арилгах бодис нийлүүлсэн газар эмчилгээний гоо засал, дотрын үзлэг, оношилгоо, эмчилгээний чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг гэх бүртгэлтэй юм байна.

Тодруулбал Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2.5 тэрбумаар халтиргаа гулгаа арилгах зориулалтын бодис худалдан авах тендерийг энэ оны наймдугаар сарын 05-ны өдөр зарлаж, есдүгээр сарын 04-нд үр дүн гарсан байна.

Улмаар төсөвт суусан өртгийг урсгал төсвөөс авна хэмээн тусгасан бөгөөд нийт санхүүжилт энэ онд зарцуулагдахаар тусгагджээ.

Тэгвэл дээрх тендерт СНСС ХХК 2,411,818,090 төгрөгийг санал болгон шалгарсан байна. Тухайн компанийн тухайд эмчилгээний гоо засал, дотрын үзлэг, оношилгоо, эмчилгээний чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг хэмээн opendata-д /2014-06-30/-нд бүртгүүлжээ.

Мөн доор харагдаж байгаачлан халтиргаа гулгаа арилгах бодистой холбоотой таван тендерт оролцож дөрөвт нь шалгарсан байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
11 сар 28, 2024 14:59

ЗҮГЭЭР Л ГАЙХАМШИГТАЙ

хүннү
хүннү
11 сар 28, 2024 21:58

Сайхан хувааж идэж ээ.

Зочин
Зочин
11 сар 29, 2024 03:32

Хаха хохинээ өөрсдөө сонгочоод

Зочин
Зочин
11 сар 29, 2024 06:20

Тэгээд тэр бодисоо цацаа чээ.

Зочин
Зочин
12 сар 1, 2024 11:32

Үнийн сан�##�аа төсөвт өртөгт яг тааруулаад өгөөд бдаг бна шүү. Я�##�тгүй төрийн байгууллагад мэдээлэгчтэй компани бна ккк

Холбоотой мэдээ

Back to top button