Эдийн засгийн уул уурхай

Б.Дэлгэрсайхан: “Гашуунсухайт-Ганцмод”-ны боомтын төмөр замаа явуулж байж дараагийн мега төслүүд урагшилна

Дэлхий даяар нүүрсний хэрэглээг бууруулах, улмаар эрчим хүчний шинэ гарц боломжууд руу тэмүүлж буй энэ цаг үед Монгол Улс уул уурхайд суурилсан эдийн засгаа тэлэх ганц талбар нь өнөөдрийн байдлаар Хятадыг чиглэж байна. Уул уурхайн салбарын голлох онцлог нь дан ганц олборлолтоор тогтохгүй тээвэрлэлт, борлуулалтын асуудал чухал тул манайхаас гол зах зээл рүүгээ нүүрсээ нийлүүлэхийн тулд эхний ээлжид төмөр замын асуудлаа шийдвэрлэх, ялангуяа олон жил яригдаж буй Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын холболтын асуудлыг урагшлуулах ажил ид өрнөж буй. Уг асуудлаар Хятадын талаас “Чайна Энержи” компани хил холболтын асуудлаа хамтарсан байдлаар шийдвэрлээд, нүүрсний худалдан авалтаа үргэлжлүүлье гэдэг байр суурь илэрхийлсэн. Энэ талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.

-Гашуунсухайт-Ганцмодны боомтын хоёр талаасаа буюу өргөн нарийн царигаар нийлэх терминал дан ганц нүүрс гэлтгүй ачаа тээврийн томоохон боомт болно гэсэн үг үү?

- Хятадын талаас ч, Монголын талаас ч ачаа тээврийг нэмэгдүүлэх сонирхол бий. Цаад талаасаа нарийн царигийн төмөр зам хилээс 300 метрийн зайд бий. Наад талаасаа буюу манай тал хилээс 10 км зайтай байгаа. Яг энэ зайдах холболтыг нэг компаниар хийлгэе гэдэг зарчим дээр тохирсон. Их том бүтээн байгуулалтын ажил явагдах учир яг өнөөдрийн байдаар энэ хэмжээний байгууламж барих туршлага бидэнд байхгүй. Байгууламжийг барьсны дараа өргөн царигаар манай талаас орж, Хятадын талд ачих буулгах терминал дээр очно. Шилжүүлэн ачихаас гадна хөмрөөд буулгана. Манай тал руу нарийн царигаар орж ирсэн галт тэрэг, ачаа тээврийг бид бас ачиж зөөх үүрэгтэйгээр байгууламжтай байх ёстой. Хоёр царигаар зэрэг ачигдаад гарна гэсэн үг.

Төсөвт өртөгийг хэд гэж тооцож байгаа вэ?

-979 тэрбум төгрөг гэж тооцож байна. Өнөөдрийн ам.долларын ханшаар бодоход 280 сая ам.доллар. Бид нар тооцоо хийж үзэхэд энэ хэмжээний зардал гарахаар байгаа. Хятадын талаас мөн гарах зардал тооцоог бидэнд үзүүлсэн.

-Хэлэлцээр хэр явж байна вэ. Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын холболт өөрөө 14 мега төслийн эхний төслийн нэг?

-14 мега төслийн эхлэл буюу төмөр замын холболтын энэ ажил явах нь маш чухал. Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын бүтээн байгуулалтаа хийж байж л дараа дараагийн төсөл явна. Том зургаар нь харвал дан ганц боомтын асуудал биш. Олон төмөр замаар холбогдож байж Монгол Улс хөгжинө гэдгийг л энэ төслөөр харуулах нь чухал юм. Цаашид нүүрсний экспортыг нэмэгдүүлэх 120 сая хүртэл өсгөх зураглал бий. Олон улсын жишгээр овор ихтэй ачаа тээврийг ачиж буулгах терминал барихад урт хугацааны гэрээ хийхээс өөр аргагүй. Бид нар олон улсын жишигт шилжих цаг нь болсон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Кена

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг төгссөн. Еguur.mn сайтын Ерөнхий редактор. Сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочих
Зочих
11 сар 28, 2024 15:29

Энэ нөхөр өөрийнхөө вагоноо явуулах гээд улсын мөнгөөр төмөр замаа тавиулах нь ээ бүр

Зочинзочин
Зочинзочин
11 сар 29, 2024 09:47
Reply to  Зочих

Энэ хулгайч улсын мөнгөөр хүчилж өөрийн вогоноор хулгайн нүүрсээ хурдан зөөх аргаа хийж бн улсаа хужаад зарчих гээд явж бга нүгэлт дээ

Юююююююю
Юююююююю
11 сар 28, 2024 16:14

Төмөр замын холболт хийгдэхгүй бол цахилгаан станц баригдахгүй гэж хэлэх гээд л бнаа даа. Хол очиж гуцаарай муу ард түмний баялагийг сорон цуслагч

Зочин
Зочин
11 сар 28, 2024 21:44

Эхлээд цахилгаан станцаа барих хэрэгтэй. Хайран нүүрсээ яаран зөөх хэрэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button