Гадаад мэдээ

ОХУ барууны объектийг хорлон сүйтгэх нь НАТО-гийн харилцан хамгаалах дүрмийг идэвхжүүлж магадгүй

ОХУ барууны объектуудыг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж буй нь эцэстээ НАТО-гийн харилцан хамгаалах заалтыг хэрэгжүүлэх эсэхийг хэлэлцэхэд хүргэж магадгүй гэж Германы тагнуулын газрын тэргүүн анхаарууллаа.

Берлинд лхагва гарагт /2024.11.27/  Герман улсын Гадаад харилцааны зөвлөлийн (DGAP) бодлогын хүрээлэнгийн арга хэмжээнд болсон юм. Тус арга хэмжээнд Германы холбооны тагнуулын албаны дарга Бруно Каль оролцохдоо ОХУ барууны эсрэг явуулж буй холимог дайнаа өргөжүүлнэ гэж үзэж байгаагаа мэдэгдэв.

Тэрбээр "ОХУ холимог арга барилыг өргөн хүрээнд ашиглаж буй нь НАТО эцэстээ 5 дугаар зүйл болох харилцан хамгаалах заалтыг хэрэгжүүлэхийг хэлэлцэх эрсдэлийг нэмэгдүүлж байна" гэж хэлсэн юм. Мөн тэр "Үүний зэрэгцээ ОХУ-ын цэргийн хүчин чадал улам бүр нэмэгдэж байгаа нь Кремль НАТО-тай шууд цэргийн мөргөлдөөнд орох боломжийг нэмэгдүүлж байна" хэмээжээ.

НАТО-гийн 5 дугаар зүйлд зааснаар, хэрэв НАТО-гийн гишүүн улс халдлагад өртвөл эвслийн бусад гишүүд хариу үйлдэл үзүүлэх үүрэг хүлээдэг юм. НАТО болон барууны тагнуулын албад ОХУ кибaер халдлага, далайн ёроолд суурилуулсан интернэт кабель тасдах, гал тавих зэрэг Евро-Атлантын бүс нутгийн эсрэг үйл ажиллагааг нэмэгдүүлж байгааг анхааруулж буй. Москва эдгээр зүйлсийг үгүйсгэж байгаа.

Каль ОХУ-ын арми энэ 2030 он гэхэд НАТО-гийн эсрэг дайралт хийх чадвартай болох магадлалтайг онцолжээ. ОХУ-ын Украинд хийж буй дайн нь тулаанд туршлагатай цэргүүдийн тоог армид нэмж, уламжлалт цэргийн хүчин болон орчин үеийн дрон дайны технологийн аюулыг нэмэгдүүлж байна гэж тэр хэлсэн байна.

Германы тагнуулын шинжээчдийн дүгнэлтээр, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дээд албан тушаалтнууд НАТО-гийн 5 дугаар зүйл хэрэгжиж, ялангуяа АНУ Европын үнэхээр хамгаалах эсэхэд эргэлзэж байгааг Каль дурджээ. Тэр "Одоогоор ОХУ дайн эхлүүлэх бодолтой байгааг илтгэх ямар ч мэдээлэл байхгүй. Гэвч Москвагийн засгийн газарт ийм хандлага давамгайлах юм бол ирэх жилүүдэд цэргийн мөргөлдөөний эрсдэл нэмэгдэнэ" хэмээсэн юм.

Хэрэв ОХУ НАТО-гийн нэг эсвэл хэд хэдэн гишүүнд халдвал асар их газар нутаг эзлэх зорилгоор биш, харин барууны тогтоосон улаан шугамыг шалгах, барууны эв нэгдэл болон НАТО-гийн хамгаалалтын эвслийг сулруулах зорилготой байх болно гэж Каль хэллээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 29, 2024 08:56

Оросыг баруун ану ойрын 20 жилдээ дийлэхгүйгээ ойлгомжтой

Зочин
Зочин
11 сар 29, 2024 11:15
Reply to  Зочин

Ойлгохгүй байнаа. Германы тагнуулын �##�баны дарга Бруно К�##�ь одоогоор ОХУ дайн эхлүүлэх бодолтой байгааг илтгэх ямарч мэдээлэл байхгүй байна гэв.Тэгснээ ямар нэгэн ш�##�таг ш�##�тгаан хайгаад ч байгаа юм шиг зүйл ярьжээ .Германы канцлер асан Ангела Меркель дайн эхлэхэд бид украйныг арай дутуу бэлтгэжээ гэж ярьж байсан нь олон орны хэвлэлд нийтлэгдсэн байх юм. Германчууд , францчууд дайн хүсээд байгаа юм биш үү .

ИРГЭН
ИРГЭН
11 сар 29, 2024 09:18

Барууныхан, НАТО өөрсөдөө эхлүүлсэн Дайндаа ялагд�##� хүлээж ЕХ Задрах нь цаг хугацааны асууд�##�_,

Зочин
Зочин
11 сар 29, 2024 09:27
Reply to  ИРГЭН

Хүний мөрөн дээрх толгой бол дайныг Орос эхэлснийг мэднэ, чиний толгой са лтаандаа явдаг учраас НАТО эхэлсэн гэж ойлгодог юм байх доо, хөөрхий ?

Зочин
Зочин
11 сар 29, 2024 09:23

Даян дэлхийн энх тайвныг эвдэн бусниулагч, хүн төрөлхтний атаат дайсан Оросын коммунист-чекист Владимир Путлер сөнөтүгэй !

Зочин
Зочин
11 сар 29, 2024 09:44
Reply to  Зочин

Америкийн бууны нохой ! FUCK YOU САРМАГЧИН ! ЧИНИЙ фашист, нацист ЗЕЛЯБҮГС,УКРН - УДАХГҮЙ ДУУСНА, КАПУТ БОЛНО !

HAMAGMONGOL
HAMAGMONGOL
11 сар 29, 2024 11:53

manaihan haana bolovsrol ezemshij yamar hel shkoltoi baina tuunee demjeed baina.ugin erdem suraad chi ooroo Mongol hun bolj bolovsroh yostoi. uuniig togs hiij sursan humuus bol solongos yopon hitaduud. hervee ene dainiig dugneh gej bui bol ooriin ontsogiig ol chi oros hunuu esbel baruunii hunuu gedegee.ene buheldee avarga akuluud oorsdiin amidrah oron zaigaa shiidej baina . bid shiidehgui hol baisan deer 1ugeer toviig sahisan hojno.21r zuun dain hiideg tsag bish. orosiin huvid uneheer bayan baina .tiim uchraas N U.Bn gishuun orond haldaj baina.zorilgo todorhoi bol shaltagin oldono gedeg ene buyu. dain sonotugei

Холбоотой мэдээ

Back to top button