Нийгмийн

“Хөрөнгө санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын боломж” салбар хуралдаан боллоо

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин, тулгамдаж буй асуудал, бэрхшээл, хөгжлийн бодлогын талаар жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Монголын эдийн засгийн чуулган” өнөө жилийн хувьд “Go Mongolia” уриан доор энэ өдрүүдэд болж байна. Чуулганы “Хөрөнгө санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын боломж” сэдэвт салбар хуралдааныг Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр зохион байгуулсан бөгөөд хуралдаанаар төр, хувийн хэвшлийнхэн, дотоод, гадаадын хөрөнгийн бирж, санхүүгийн байгууллагын төлөөллүүд Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын арга хэмжээний талаар хэлэлцлээ. Мөн Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг тэлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарц, гаргалгааны талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

“Монголын эдийн засгийн чуулган” нь хөрөнгийн зах зээлийг гадаад, дотоодын томоохон зочид, төлөөлөгчдөд сурталчлан танилцуулж, дотоодын зах зээлийг олон улсын зах зээлтэй холбоход чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Хуралдааны үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тэнцвэртэйгээр хөгжүүлэх буюу Монгол Улсад нэн шаардлагатай гадаад, дотоодын, урт хугацааны хөрөнгө оруулалт, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх хүрээнд баримтлах бодлогыг хамтран тодорхойлж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх тодорхой бодлогын чиглэлүүд гарлаа.

Г.ОДГАРАГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button