Нийгмийн

“Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн анхааралд

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 252 дугаар тушаалаар баталсан хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг хуралдуулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг “Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цагт Орхон аймгийн Баян-Өндөр суманд “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын спорт цогцолбор “Хангарьд” ордонд танхимаар болон цахимаар хуралдуулахаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ажлын хэсэг хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн бүртгэл мэдээллийг цэгцлэх, хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд сангийн гишүүдээс санал хүсэлтийг хүлээн авах, хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчийн материалыг хүлээн авах, хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн болно.

“Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлаар сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тул төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвших этгээдийн хүсэлт, иргэнийн үнэмлэхийн лавлагаа, дэлгэрэнгүй анкетыг цаасаар болон [email protected]  цахим хаягаар тус Хороонд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Холбоо барих утас 51-261677, 80674145, 90274145, 85274145

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button