Гадаад мэдээ

Ирэх онд Хөвсгөлд ОХУ-ын жуулчдад зориулсан бүс байгуулахаар болжээ

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд 2025 онд ОХУ-аас ирэх жуулчдад зориулсан аялал жуулчлалын гудамж байгуулна. ОХУ-тай хиллэдэг Монгол Улсын Хөвсгөл аймгийн засаг захиргааны төв Мөрөн хотод тусгай зочид буудал, дэлгүүрүүд бүхий өвөрмөц бүс бий болно гэж ТАСС мэдээллээ.

ТАСС агентлаг мэдээлэлдээ, “Хөвсгөл нуур нь ОХУ-ын жуулчдын сонирхлыг татах гол цэг болоод удаж байна. Энэхүү эртний газрыг үзэхээр жил бүр гадаадын зуун мянга гаруй аялагч Монголд зочилдог. Тус нуур нь тусгай хамгаалалттай газар нутаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд ЮНЕСКО-гийн шим мандлын нөөцийн дэлхийн сүлжээнд багтдаг. Мөн “Аялал жуулчлалын тогтвортой хөгжил” төслийн хүрээнд ОХУ-тай хиллэдэг хилийн шалган нэвтрүүлэх боомт байрладаг Хөвсгөл нуурын өмнөд эрэг дэх Хатгал, Ханх сууринд бохир ус цэвэрлэх байгууламжийг 2024 онд ашиглалтад оруулсан. Харин ирэх онд тус бүр нутагт Орос жуулчдад зориулсан бүс бий болно” гэжээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эгэл
Эгэл
11 сар 29, 2024 10:12

Хамгийн түрүүнд Архины шил боловсруулах жижиг цэх эхлээд байгуул!

Back to top button