Израил Хезболла хоёр гал зогсоох тохиролцоог зөрчсөн гэж бие биеэ буруутгалаа
АНУ, Францын зуучилсан хэлэлцээгээр Израил, Ливан дахь Хезболла бүлэг хоёр лхагва гарагт /2024.11.27/ гал зогсоосон. Ингэснээр Газын зурвасын дайн эхэлснээс хойш явагсан Израил, Хезболлагийн дайн завсарласан юм. Тэгвэл гал зогсоод нэг хоногийн дотор хоёр тал бие биеэ тохиролцоог зөрчсөн гэж буруутгажээ.
Израил мэдэгдэл хийхдээ пүрэв гарагт /2024.11.28/ Ливаны өмнө хэсэгт байрлах Хезболла бүлэг дундаж тусгалтай пуужин хадгалж байсан объектад цохилт өгсөн гэсэн юм. Мөн Ливаны өмнөд бүс рүү ирж байсан сэжигтэй этгээдүүдийн машин руу гал нээсэн хэмээжээ. Энэ нь гал зогсоох тохиролцоог зөрчсөн явдал гэж Израил мэдэгдсэн юм.
Харин Хезболла бүлгийн хууль тогтоогч Хассан Фадлалла Израил тохиролцоог зөрчсөн гэж буруутгажээ. Тэрбээр “Израилын дайснууд хилийн ойролцоох тосгон руу буцаж ирж буй хүмүүс рүү галлаж байна” гэсэн юм. Мөн Ливаны зэвсэгт хүчин лхагва болон пүрэв гарагт Израилын арми гал зогсоох хэлэлцээг хэд хэдэн удаа зөрчсөн гэж буруутгажээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨӨШ ТА НАР ИНГЭЖ ШОГТОХОО БОЛЬ ХОЁР ТАЛААСАА УУЛЗААД ЯМАР Ч ЗЭВСЭГГҮЙ ДҮРЭМГҮЙ АЛАЛЦААЧ ҮХСЭН ХҮНЭЭ ТООЛООД ИЛҮҮ АЛСАН НЬ ЯЛСАНД ТООЦЬЁ.ХУТГА МЭС ХЭРЭГЛЭХГҮЙ ЯГ УЛААН ГАРААРАА АЛАЛЦ ЛАЛАРУУДАА