Нийгмийн
Д.Энхтүвшин: Хаа сайгүй кнопчид бидний хувь заяаг шийддэг болж
МҮХАҮТ өчигдөр ээлжит бус хурлаа хийж, шинэ ерөнхийлөгчөө томилсон.
Үүгээр "Монгол даатгал" ХК-ийн Гүйцэтгэх захирал, "Цахим байшин" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Од олонхын саналаар сонгогдсон юм.
Тэгвэл, УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин өөрийн байр суурийг X дээр "жиргэж" илэрхийлжээ.
Тэрбээр, "Санал хайрцаглах замаар бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, бизнес хийх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн сонгогдлоо. Хаа сайгүй кнопчид бидний хувь заяаг шийддэг болжээ. Үнэнд хурдан гүйцэгдэхийг хүсье" гэжээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд "Таванбогд"-ын Ц.Баатарсайхан, эдийн засагч Б.Лхагважав нарын хүмүүс нэрээ дэвшүүлээд байв.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
danh end tendgui hor nairuulj honzon sanaj yabaa shuu DANH GJ MONGOL ULSIIN ERUNHII SAID HENTIIN BERHIIN ZALUU