Нэмэх хэмтэй, цас хайлж буй өвлийг тэнгэр шинжээч, цаг уурч нар тайлбарлалаа

Энэ жил маш дулаахан өвөл болж байна. Өвлийн эхэн сарын 29-ний өдөр нэмэх градустай, цас хайлж байгаа нь урьд хожид тохиогоогүй үзэгдэл юм. Утаа, хүйтэн, хальтиргаанд өвөлждөг нийслэлчүүдийн хувьд энэ нь таатай зүйл. Харин малчид өдийгийн энэ дулаанд идэш хоолоо бэлтгэж чадахгүй байгаа гэх мэдээлэл бий.
Бид аливаа улирлын эхэнд ардын уламжлалт ухааны өв тээгч, тэнгэр шинжээч нараас ирж буй цагийн өнгө аясыг асууж, уншигчдадаа хүргэдэг. Энэ удаад цаг уурч МУСГЗ, сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэн, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин, тэнгэр шинжих ардын ухааны өв тээгч Ё.Хайнзан нараас асууж тодрууллаа.
-Д.Шагдарсүрэн: Энэ дулаарлаар мөнх цас хайлвал аюултай сүйрэл болно-
-Өвөл ийм дулаан байгаа тухайд танд ямар шинэ мэдээлэл байна вэ?
-Хаа сайгүй л дулаахан байна. Хор хохирол нь ямар байх бол гэж санаа зовох юм. Маргааш өвлийн дунд сар гарна. Ядаж л малчдад идэш хоолоо хийх боломж өгөхгүй байна, энэ дулаарал. Урд өмнө ийм өвөл болж байсныг би санахгүй юм.
-Сөрөг хийгээд эерэгээр хэрхэн харах вэ?
-Сайнаар харж чадахгүй байгаа. Дэлхийн уур амьсгалын дулаарал өвлийн улиралд илүү тод илэрдэг юм байна. Үүнээс болоод байгаль экологийн хувьд л гэхэд мөнх цас байхгүй болно. Отгонтэнгэр хариугүй шалдарлаа. Оройд нь хумсын толионы чинээ л үлдэж. Энэ өвөл хайлаад дуусахыг үгүйсгэхгүй. Алтай таван богд, Отгонтэнгэр зэрэг мөнх цаст уулсын цас хайлах юм бол аюултай сүйрэл болно. Энэ том уулнуудаас авсан голууд сэргэнэ шүү дээ.
-Өөр эрсдэлтэй талаас нь харвал…?
-Өвлийн сар дөрөв гэж цаг тооны бичиг дээр ингэж бичсэн байна. Ховдоос над руу сая "Зарим газар бодын хар туурай, заримд нь шувуу, шаазгайн мөр гарах төдий. Сүүлийн хэдэн өдөр нуурын манан хөөрч уулсын хөндий, хотгор газруудаараа зул сарын будан ахиухан татаж байна" гэж бичсэн байна. Их сонин үзэгдэл шүү дээ. Малчид өвөлжөөндөө буучихсан. Одоо тэдний тэвдэж байгаа юм идэш хоолоо бэлдэх гэхээр мах хөлдөхгүй хэцүү байна. Хүйтрэхийг хүлээж байтал нөгөө малын тарга хайлчихна.
-Намрын дунд сарын 17-ны шөнө тэнгэр шинжихэд ямархуу байсан бол?
-Айхтар сүртэй юм болохгүй гэсэн. Тэнгэр шинжээч Таванжин ч тэгсэн. Пунцагдорж ч тэгсэн гэсэн. Баяр ч надад "онцын юм байхгүй байдаг л нэг өвөл болно" гэж хэлсэн.
-Ё.Хайнзан: Тарвага ичээгээ дундхан түлхсэн нь урт хаврын шинж-
-Дулаахан өвлийн талаар та ямар бодолтой явна?
-Байгалийн өөрчлөлт орох нь уу л гэж харсан. Усны шувуу хүртэл намрын дунд сарын 20 хүртэл байж, манай Булнай руу тэнгэр дуугарч, бороо ороод солонго татсан. Их сонин сонин үзэгдэл шүү дээ. Цаг сайхан болох нөхцөл бүрдэж байна гэж малчид ярьж байна.
-Таны мэдэхээр өвлийн эхэн сарын адгаар нэмэх градустай ийм өдрүүд тохиож байв уу?
-Өвлийн дунд сард ийм дулаан байсныг би санахгүй байна. Цас хайлаад, намар манай Булнай нуруу цасанд дарагдсан, одоо хайлчихлаа. Дэлхийн дулааралтай л холбоотой болов уу. Нарын илч их халуун. Өвөл хонины дэргэд сууж байхад нуруунаас бүлээхэн төөнөж байна.
-Уламжлалт аргуудаар шинжээд харахаар өвлийн өнгө аяс ямархуу байна?
-Энэ өвөл дулаан болно. 12 дугаар сарын сүүлийн арав хоногоос хойш нэг сарын дундуур, хоёрдугаар сарын эхээр цочир хүйтэрч магадгүй. Яагаад гэхээр зуны дунд, адаг сар хоёрт айхтар их халсан. 7, 8 дугаар сард ингэж их ган болж, хүчтэй нар төөнөж, өвс ургамлаа хуйхалж байхыг бас л үзээгүй. Тэр нь эргээд өвлийн дунд, адаг сард хүйтэрч магадгүй.
-Өөрөөр ахуй нөхцлөөсөө анзаарахад ан амьтан, өвс ургамал, байгалийн үзэгдлүүд онцгой мэдээлэл өгч байна уу?
-Намрын дунд сарын 15-ны шөнө мал тогтуухан, ялангуяа үхэр их сайхан тогтож хоносон. Эндээс зуд турхангүй гайгүй өвөл болох нь гэж шинжсэн.
-Өвөл илүү сартай гээд гуравдугаар сарын 1-нд шинэлнэ. Гэтэл байгаль цаг агаараа харахаар намар нь илүү сартай юм болов уу гэж бодохоор байна?
-Харин тийм. Энэ зурхайн учрыг олохгүй болчихлоо. Хуучин гурван жилд нэг удаа илүү сар тохиодог байсан. Одоо бол жил болгон илүү сартай гэх болсон. Би ч бас намар илүү сартай болов уу гэж энэ өвөрмөц үзэгдлүүдээс дүгнэж суугаа. Усны шувуу аажуу буцлаа, мод их оройтож шарлаад урт намар боллоо. Тэгээд намрын дунд сарын 20 дээр тэнгэр дуугарч, бороо орж байгаа юм. Тэнгэрийн дуу хожроход дулаан өвөл болно гэж хөгшчүүл ярьдаг л байсан.
-Хавраа ажиж болохоор байна уу?
-Аажуу урт хавар болж магадгүй. Өвлөөсөө хавар нь хэцүү болж, цас их орох нигууртай. Яагаад гэхээр тарвага ичээгээ дундхан түлхсэн байна лээ. Тэгэхээр хавар өөр болдог юм. Өвөлдөө бол гайгүй шүү. Өвлийн урь орох өдөр их дулаан байсан. Энэ өдөр өвлийн өнгийг илэрхийлдэг. Бас өвлийн эхэн сарын хөх хулгана өдөр ч тогтуун байсан. Намрын болон өвлийн хөх хулгана өдөр мэдээлэл өгдөг юм.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шагдарсүрэн бол худлаа гар шүү юу ч мэдэхгүй хүний ам дагуулаад л хусна
Энэ зурхай үнэн байнуу ? Азийн бүх орнуудаас ганцаараа зөрөөд явах юм.Хятадын бүх юмыг дагаж дуурайчихаад зурхайг нь дагахгүй байгаа нь гайхширал төрүүлээд байна.Тэрбишийн зурхай худлаа гэдэг нь тодорхой болж байгаа юм бишүү!!!!
байгаль хамаагүй хятадтай нэг өдөр шинэлэхгүй ээ.ий тангарагтай юм ах
Тэрбишийн зурхай ямагт үнэн байдаг
Нар сарны тоолол мичид сарны тооллоор 18 цаг орчим алдаатай тооцоолсон байх үндэстэй. Нэг орд нөгөө ордонд шилжихдээ сарны хурднаас хамааран мичдийн хөдөлгөөнтэй уялддаг. тэгш өдөр дохивол илүү сар үүсдэг. сондгой өдөр дохивол илүү сар гардаггүй. бид чинь 5 төрлийн цагийн тоололтой ард түмэн шүү дээ. Тиймээс одны цаг буюу 7 бурхан оддын тоололтой жишдэг юм.
энэ шинжээч нар зурхайн тооллоороо шинжээгээ хийж ярьж байна зуны дундсар адаг сард их халлаа өвөл болхоор тэгнэ ингэнэ гэх мэт тэхээр зурхайн зурлагатай таарч байгаал юм байна
Монголынхоо сар нарны тоолол нэг их зөрөөгүй эрдэмт өвөг дээдсийн минь зурхай бидэнд тохирч яваа
Түрүү жил хүйтэрч байгаад 12 сарын 1,2 нд нэмэх градустай болон дулаарч цас хайлаад байсан шүү дээ. Урд өмнө нь ийм зүйл үзсэнгүй гэж юу яриад байнаа. Цас нь хайлаад буцаж хүйтрэхээр мөстөөд мал идэх юмгүй боллоо гээд шуугиад байсан биз дээ.
Ма-л ахуйд хамаагүй ээ. Хэсэг анхиагүй лойдор ма-лчид л муугаа үзнэ. Одоо чинь тэгээд манай ма-лыг нүүдлийнх гэж үзэх аргагүй боллоо. Байга-лийн ша-лгарлаар биш хүний хүчин зүйлээр өсгөж хамгаа-лж байна. Үхэх гэж буй ма-лд хүчтэй тариа, ийлдс хийгээд босгоод ирнэ. Тэгэхээр ма-лын хорогдол багасч байна. Манай ма-л товарлаг чанар муутай учир ма-лын амь нас бөхжиж байгаа нь эдийн засагт нөлөөгүй. Харин эсрэгээрээ хөрсний доройтол, цөлжилт эрчимжих нь аргагүй. Иймд ма-лын байгаль орчинд үзүүлэх нөлөө нь хот газрын машины түгжрэл маягийн хөнөөлтэй болж ирж байна. Тэгэхээр ма-лчдаас авах татварыг эрчимжүүлбэл яасын бэ? Бэлчээр бол улсын өмч. Өвлийн эхэн сар шувтарлаа. Хуучнаар бол Ба-лчир 3 ес өндөрлөж идэр естэй за-лгах нь. Өвлийн сар энэ жил 81 биш 100 гаруй хоног үргэлжлэх бололтой. Хавар нэлээд хатуухан болж магадгүй. Зун нь сэрүүхэн. Идэрийн гол Отгонтэнгэрийн мөнх цаснаас биш Хангайн зоо нурууны цэвдгээс тэжээгддэг. Гэсэн ч цаг уурын өөрчлөлт цэвдэгт нөлөөлөхгүй гэх газаргүй. Хангайн зоо нуруу, Тарвагатайн нурууны сүйдсэн ойн та-лбайг нөхөн сэргээх нь цэвдэгийг хамгаа-лах гол ажил болно.
Та гурав надаас олон ах хүмүүс байх 11 сард ийм дулаан байсан жил үзээгүй гээд байх юм тэгэхээр хаана амьдарч байсан юм болдоо гэж бодлоо . Би тээвэрчин байлаа ийм сайхан намар өвөлын саруудыг үзсэн харин ес эхлэхээр гэнэт хүйтэрдэг байсан юм . Өөрт мэдээгүйгээ өөртөө шингээ битгий түмэн олныг төөрөгдүүл .
Хятад Солонгосын зурхай чинь манай шарын зурхай тэд зөв зурхайгаар явж байгаа учраас хөгжиж дэвжээд бна.зурхайч Намсрайн баримталдаг зурхай шүү дээ.Энэ бол үнэн зөв зурхай шүү.Харин Тэрбишийн зурхайд итгэл үнэмшил буурсан..Олонч удаа буруу болох нь нотлогдож бодитоор үзэж харлаа бид бүгдээрээ.Тэгээд ч монголчуудын уруудаж мөхөж байгаа чинь энэ буруу зурхайтай маш холбоотой байна.Зурхайч Намсрай ,Тэрбиш 2 -г ард түмний нүдэн дээр вт-гээр мэтгэлцүүлмээр бна.Тэгэж байж зурхайн зөв буруугаа нэг талдаа гаргацгаая монголчуудаа
ЯАСАН Ч БАЙСАН МАНЖ ХЯТАДТАЙ НЭГ ӨДӨР ШИНЭЛЭХГҮЙ ГЭЖ ӨВГӨД ТАНГАРГА ТАВИСАН ЮМ Ш ДЭЭ
Мундаг хүмүүс юмаа яан энэ хэлснээрэн болж байна гэж бодож байгаа шүү
"Цаг уурын цагаан толгойт" буюу Дамбын Шагдарсүрэн бол хөдөөгийхөндөө Монголын Цаг уурын бурхан Будд а нь юмаа ! Амжилт хүсье, урт наслаарай !
22 доо хохь хийвэл хойд сардаа гайгүй л гэдэг. Сар мичдийн дохиоллоор хойшоо сунасасан ч хавар аятай эхэлнэ. Бургас гөлөглөсөн ч хандгай шунан дурлаж идэхгүй байгаа нь сайны дохио гэдэг. Монголчууд мандах нар орох сар мичдийн хөдөлгөөнийг тодорхой өдөр харж шинждэг л байсан шүү дээ
Намрын сар илүү сартай боловуу гэмээр байна даа. Зурхай хэн зөв зурсныг цаг агаар байгаль дэлхийн өөрчлөлтөөр харж болох бус уу???!!!!!
тайлбарт нь шинжлэх ухааны үнэр ч алга, яана даа, мэргэжлийн гэх хүмүүсийн тайлбар нь үзмэрч гэх хүмүүсийн хэлдэгтэй адил байна.
Билгийн тооллыг нэг сараар ухрааж тоолох өөрчлөлт хий, 3.1 бол зөв. 500 жилийн өмнө хүн зохиосон болохоос байгальд бичсэн биш. Хаврын адаг сарыг зуны эхэн сар гээд бороо хүсдэг, өнөөдөр намрын адаг сарын сүүлч мөн. 500 жилд байгаль өөрчлөгдсөн. 500 жилийн өмнө өнөөдөр өвлийн эхэн сарын сүүлчийн шинжтэй хүйтэн цастай байсан байх. Одооны цагаан сар хүйтэн зудтай болдог болсон. Тиймээс тооллыг 1 сараар ухраая.
Saihan ....bumbin eren ehelj bgaa...baigal delhii hurtai zun ontoi ovol bolno....odoo mongol hun buhen totrosoo gegeereh boltugai...hurai3
Энэ жилийн анхны цасыг амсаж үзлээ чихэрлэг амттай байсан, тэгэхээр энэ өвөл гоё өнтэй өвөл болно. Санаа зоволтгүй!
Намрын сар илүү гэдэг нь үнэн байхаа.
2024 ОН МОДОН ЛУУ ЖИЛ.
ЭНЭ ХӨХ ЛУУ БУЮУ МОДОН ЛУУ ЖИЛД МОДОН ГАХАЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ САР ТААРЧ БАЙГАА НЬ САР НЬ ЖИЛТЭЙГЭЭ ӨНГӨ НЭГ БАЙГААД УЧИР БАЙГАА ХЭРЭГ. БАС 11САРЫН 23 НААС НУМЫН ГАЛЫН ОРД ТААРЧ БАЙГАА БОЛОХООР ДУЛААН БАЙГАА.
12Р САРААС УЛААН БУЮУ ГАЛ ХУЛГАНА САР ТОХИОЖ БАЙГАА БОЛОХООР ЭСРЭГ ТЭСРЭГ ӨНГӨ ТОХИОЖ 1Р САРД УЛААГЧИН ҮХЭР САР БАС ГАРЧ БАЙНА
ТИЙМЭЭС МАШ ХҮЙТЭН ӨВӨЛ Ч БОЛЖ МАГАД.
ЛУУ ЖИЛ ГАЛ УС ШОРООГООР ТУРГИДАГ ТУЛ ЭСРЭГ ТЭСРЭГ ЖИЛ БОЛОЙ
Цасыг хайлж үзэж шинждэг бидний үзсэнээр цасны чийгшил 2 дахин их, салхины урсгал баруун талаас байна энэ бол гэнэтийн эрсдэл их гэсэн үг
Тийм шүү
Байгалиараа намар урт боллоо шүү дээ. Одоо ч намар л байна
Шагдарсүрэн амны билэггүй зөнөгрөл нь цэгтээ хүрсэн муу хүүр. Дандаа билэггүй юм яридаг новш.
Манай улс цаг тооны бичгээ худ.аашдаж яваа үнэн гэж харж байгаа шүү
ЗА БҮҮ МЭДЭЭ..БҮҮ МЭД...1-Р САРЫН 1-нд л ТА НАР ЦАГААН САРАА ТЭМДЭГЛЭЖ АЛАВ ДАА...
Шагдарсүрэн худлаа ярьдаг аа боль, Одоо сайхан амар
ИЛҮҮ САРТАЙ НАМАР БАЙЛАА✨,ӨӨР ӨВӨЛ ИЛҮҮ САРТАЙ ЭНЭЭ ТЭРЭЭ ХУДАЛ ЯРЬЖ ӨӨРИЙХӨӨ ТЭНЭГ УХААНААР ЗҮТГЭЖ ОЛОН ТҮМНИЙГ ТАЛЦУУЛАХ ӨЧҮҮХЭН Ч ЭРХ АШИГ АЛГА
Ямар ч зурхайч цаг агаарыг урьдчилан мэдэж чадахгүй боломжгүй........өөрсдийгөө зурхайч гэж өргөмжилсөн худалч луйварчид мөнгө олох аргаа л хайж байгаа юм....шинийн 1 үгүй битүүн үгүй цагаан сараар ч яах билээ цагаан сарыг тогтсон нэг өдөр тэмдэглэдэг болох хэрэгтэй эсвэл тэмдэглэхгүй байсан ч яах вэ дээ ...тэглээ гээд аав ээждээ очихгүй үнсүүлэхгүй болчихгүй байлгүй дээ
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багын нутагт 12-р сарын 3нд буюу өчигдөр тэнгэр дуугарч бороо орох жинтэй болж үүл хуржээ. Өвөлгүй болох юм болов уу даа.
Хайнзан дулааны балансын тухай дурслаа.
Самарсайхан хулгайч чинь зуд болно гэсэн. Байгал нь биш гэхэд самарсайхан зуд болгохдоо л болгоно. Болгохгүй бол эхнэрийн хээ гоо сайхны хагалгааны үнийг дийлэхгүй баларна шүү
Өвөл болхоор хүйтэн болдог гэж УИХ-ын гишүүн асан Билэгт хэлсэн шүү! Лаг үнэн үг хэлсэн ш дээ!
Увсын чойжоо сайд салхи гарвал Улаанбаатар хотын утаа арилна гэж айлдсан.
10% ДАВААСҮРЭН,БАГАНУУРЫН 1000-Т МАЛЧИН 50БЭХИЙН ХАЖУУД ЧОЙЖОО ЯМАР Ч БАЙСАН НЭГ ҮГ ХЭЛСЭН ХҮН ШҮҮ????????????
Хахаха
Шагдарсүрэн гуайг гайхшруулж байна гэхээр л барьцгүй, ямар ч өвөл, хавар болох юм байна даа.
Za yarshigdaa gaihshruulahch geh shig
Дулаан өвөл болсон ч ялгаагүй зуд боно, байгалийн зуд болдоггүй юм гэхэд зохиомол зуд болдгоороо л болно, зуд нэрээр хяналтгүй идэж уух сонирхолтонгууд дээгүүр дүүрэн байхад зуд болж л таарна
Урьд нь солонгос утасны хуанли тай цагаан сар яг л таардаг байсан одоо хэн нэгнээс өөрөөр тэмдэглүүлж байж санаа нь амардаг хүүрнүүд
Ene hunii tuhai sain medne tsag uurchsudlaach setguulcn hun tsagiin ungiig sain todorhoiljee
Энэ дулаарал нь ахин зарим газраар их цас орохын шинж тэгээд бас яваандаа маш хүйтэн байхын шинж шүү амандаа орсныг ярьдаг болжээ
Улс төрчид,намчдаас энэ өвлийн байдлыг тодруулж өгөөчээ.Нөгөө Буянгийн Жаргалсайхан гэдэг хүн байна.
Сайхан шаацгаажээ ккк
uwug deedsiin hvch
shaaj bdg butanguud ymaa xxa
Өнөө шөнө харанхуй болно,харин маргааш өглөө нар мандаж гэрэлтэй болно,орой ажил тараад эрчүүд их өлсөнө,тэр үед нь хоол сайн идүүлэх хэрэгтэй ...гэж миний зурхайд бууж байна...НОВ НОГООН ЗУРХАЙЧ
Шагдарсүрэн уг нь сайн цаг уурч бас сайн сэтгүүлч юмсан. Одоо жилчээд эфирийн дэмий үрээд байх болжээ.
Зун цас орсноос болж байгаан болов уу?
Ер нь Азийн орнууд хаврын тэргүүн сарын шинийн нэгэндээ л бүгд золгодог манайх л ганцаараа өөр золгоно гэж юу байхав дээ Зурхайгаа ч зурж чадахаа байсан байна байгалийн сар худлаа хэлэхгүй л байх шинийн нэгэнгүй л гэх 14 хоёр тохионо ч гэх шиг юу ч гэсэн үг юм Тэрбиш зурхайч зурхайгаа зурж чадахгүй л байгаа шдээ бүгд мэдсээр байж нүдэн балай чих нь дүлий нэг хүнийг дахин шүтэхээ болих хэрэгтэй чадахгүй бол чаддаг нэгнээрээ зурхайгаа зуруулах хэрэгтэй шдээ
Ээ 8-р Богдын бошго байна:
"Намар Хавар нь Өвөл, Зунаа шахаад байх болно" гэсэн байдаг.
Ямар ч байсан зурхайч нар олон болжээ.Тэрбиш,Намсрай,Шагдарсүрэн.Билэгт,яЧойжилсүрэн,гээд л явж өгнө
tsag agaar yah be oros ukrain yu boloh bol
Bitgi gutsad bai eh orond chin tsag agaar yamar bhaas shaltgaalj uldehuu es ulduhuu gedgee shiideh gej bhad haa bsan ukraini gomo bandiin talaar sanaa taviad shaachihiin
нэг хэлтэн нөгөөдөө дайсан болж харагдаж байгаа бол хохь нь л болохоос