УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Л.Мөнхбаясгалан: Жижиг намууд МАН-ын цүнх баригчид. Тэднээр зууруулсан хоронд нь гишүүд орчихлоо

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Улстөрийн намын тухай хууль дээр гишүүд багцлагдчихлаа. Хэлэх муу үг ч олдохгүй байна-

-Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар намуудын шинэчилсэн дүрмээ УДШ-д хүргүүлэх хугацааг хойшлуулах төслийг пүрэв гарагийн чуулганаар олонх нь шүүмжилж байсан. Гэвч баасан гарагт баталчихлаа. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүдийг багцална гэж үүнийг хэлдэг юм биш үү. Би лав шинэ гишүүний хувьд тэгж бодож байна. Ардчилсан нам өнгөрсөн даваа гарагийн бүлгийн хурлаараа энэ төслийг “дэмжихгүй” гэдэг байр суурин дээр санал нэгдсэн. Би анхнаасаа дэмжихгүй гэдгээ илэрхийлээд бүлгийнхээ хурлыг хаяж гарсан. Гараад явахаар эсрэг санал өгснөөр тооцогдчихдог.

Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийнх олонх нь эсэргүүцэж байсан. Гэвч маргааш нь баталчхаж байгаа юм.

Зарим хууль гишүүдийн эсэргүүцлийг авахад галыг намжаах байдлаар “Маргааш санал хураая” гэдэг. Тэр хооронд тохироогоо хийдэг юм байна. Ийм л зүйл боллоо. Эсрэг санал өгсөн ч, олонхоороо түрээд л шийдчихлээ.

-Шөнө тохироонууд явагдчихлаа гэж ойлгож байна?

-Тийм ээ. Тэгдэг шүү дээ угаасаа. Эсэргүүцэж байсан гишүүд дэмжсэн кноп дараад л явчихдаг.

-Гишүүд багцлагдчихлаа?

-Хэрэгжээд эхэлчихсэн хуулийн зүйл заалтыг сугалж аваад тусад нь хууль болгож гаргана гэдэг буруу. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Хууль, дүрэм, журмаа ягштал биелүүлэх ёстой. Биелүүлдэггүй байсан бол биелүүлэх соёлыг 126 гишүүнтэй парламент төлөвшүүлэх учиртай. Харамсалтай нь тэгж чадахгүй л байна. Нэг сарын өмнө “126 гишүүнийг багцална гэж байдаггүй юм байна” гэж бодож байлаа. “Багцалдаг юм байна” гэдгийг сая нүдээр харж байна.

Засгийн газар бүрэн бүтэн байдлаа бодож байгаа нь үнэн. Өөрчлөгдөөгүй хуулиараа улстөрийн намууд 12-р сард их хурлаа хийж, дүрэм, хөтөлбөр зэргээ батлан УДШ-д бүртгүүлэх ёстой байсан.

Сонгуульд ялагдсан намууд дарга нартайгаа хариуцлага тооцно шүү дээ. Тэр дарга нар нь өнөөдөр Засгийн газарт ажиллаж байна. Үүнээс айсан нь тодорхой. Ярьсан, эсэргүүцсэн. Эсрэг саналаа өглөө.  

-МАН “Манайх их хурлаа хийгээд шинэчлэлээ батлахад бэлэн. Хойшлуулахгүй бол жижиг намууд хэцүүдлээ” гэж тайлбарласан. Жижиг намууд ч гэнэт Төрийн ордонд орж ирж мэдээлэл хийсэн зэрэг агуулгууд авцалдаад байгаа нь анхаарал татаж байна?

-Тэр жижиг намууд чинь МАН-ын л цүнх баригчид. МАН-ын охин компани болох жижиг намууд жүжгийн нэг хэсэгт дүр бүтээсэн. Тэрнээс биш баларчхаад ч байгаа юм. Сонгуулийн үеэр АН-ын саналыг хураадаг, ухуулагчийн квот авчхаад МАН-д зардаг, сонгуулийн луйвар хийдэг, бусдыг доромжилдог. Хамгийн болж бүтэхгүй нөхдүүд л тэнд байна лээ шүү дээ.  

Хуулийн шаардлага хангахгүй бол татан буугдах ёстой. Үүнийг чинь улс төрийн төлөвшил гэж хэлээд байгаа юм. Гэтэл төлөвшөөгүй намуудыг гэнэт л МАН боддог болчхож гэнэ. “Бид яах вэ, та нар” гэж ярьж байна лээ. Энэ бол яг үнэндээ доромжлол. Өөрсдийнхөө хийсэн хорыг тэд нараар л зууруулж байгаа хэрэг. Харамсалтай нь үүнд нь манай гишүүд орчихлоо л доо.

-Бүлгийн даргыг намын дарга болох гэж байгаа гээд л бичицгээгээд байна лээ. Өөрөөс нь асууж үзсэн. “Тийм зүйл байхгүй” гэсэн-

-Тэгвэл танай нам дүрмээ, хөтөлбөрөө, удирдлагуудаа шинэчлэхэд бэлэн юм уу?

-Олон жилийн түүхтэй манай нам арванхоёрдугаар сард хурлаа хийгээд л, асуудлаа цэгцэлчих байсан. Юухан байдаг юм.  

-Амжих уу?

-Амжилгүй яах вэ. Болохгүй, бүтэхгүй гээд байх юу байгаа юм. 

-Хойшлуулахаар зүтгүүлж буй хүмүүсийн нэг нь танай намын дарга Л.Гантөмөр гэгдэж байгаа. Намынхаа даргын суудлыг алдахгүй гэсэн тохироонууд явагдаж, сайд нар гишүүдээ багцалж байгаа нь ч үнэн шүү дээ?

-Наадах чинь хардлага, тийм үү. Би ч гэсэн тэгж хардаж байгаа. Гэхдээ Л.Гантөмөр даргыг тэгж хэлэхийг сонсоогүй, үзээгүй. Логик хардлага бол мөн.

-Намын даргаа солиход бэлэн үү?

-Бага, их хурлаа хийнэ. Намын гишүүдийн олонхоор үүнийг шийднэ. Ганц Л.Гантөмөртэй биш шат шатны намын дарга нартайгаа хариуцлага тооцох асуудал яригдана. Орон нутгийн сонгуульд ялагдсан сумын намын дарга нар хүртэл яригдах учиртай. Энэ чинь эрүүл үзэгдэл. Үүнээс айж УИХ-аар хууль батлуулж байгаа нь, новш юм даа. Хэлэх үг ч олдохгүй байна.

-Танай намын даргын суудал ганхсан хэвээрээ. Бүлгийн дарга тань намын дарга болох сонирхолтой гэдэг нь ил. Дотоод тэмцэл тань бас явагдаад байгаа юм биш үү?  

-Манай нам ялагдсан. Хариуцлагын асуудал хөндөгдөнө. Намын гишүүдийн саналаар үр дүн яаж гарахыг би мэдэхгүй. Бүлгийн даргыг намын дарга болох гэж байгаа гээд л бичицгээгээд байна лээ. Өөрөөс нь асууж үзсэн. “Тийм зүйл байхгүй” гэж хариулсан.

Сэтгүүлчээр олон жил ажилласан надаас болгоомжилдог ч байж магадгүй. Нууц зүйлсээ ярьдаггүй юм. Саналаа багцлахдаа “Чи наад саналаа өөрчил” гэж хэлдэг зоригтой хүн лав энэ нам дотор байхгүй. УИХ-д ч байхгүй байх.

-Засгийн газрыг унагаах акц ч гэгдлээ?  

-Засгийн газрыг унагаая гэсэн саналтай хүн УИХ-д байхгүй. Харин Засгийн газрыг “Юм хийх нь үү, харъя” гэсэн хүлээлттэй гишүүд байгаа. Намынхаа сандал ширээтэй зууралдсан нөхдүүд л “Энэ хуулийг батлахгүй бол Засгийн газрыг огцруулах гэж байна шүү” гэж худал ярьж байгаа юм. Хэрэв Засгийн газрыг оруулъя гэвэл би дэмжихгүй. Тогтвортой үйл ажиллагааг нь хангаж өгнө.

-Зарим гишүүд нэрд гарахын тулд төсвийн асуудал дээр хэтэрхий их попорлоо-

-Төсөв батлах ёстой хуулийн хугацаанаасаа бүтэн долоо хоногийн өмнө баталсан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан анхны тохиолдол ч гарлаа. Төсвийн асуудлууд дээр ямар байр суурьтай байна вэ?

-Сая төсвийн ажлын хэсэгт орж ажиллаа. Бүхнийг нүдээрээ харсан. Ажлын хэсэг дээр дэмжигдээгүй саналыг Байнгын хорооны хурал дээр босгоод л ирдэг юм билээ. Эсвэл нэг байнгын хороо босгоход нөгөө байнгын хороо нь унагадаг. УИХ руу оруулаад багцлаад, багцлаад явуулсан. Заримыг нь аваад үлдэж чадсан. Заримыг нь хүчинд автаад оруулчихсан.

Боловсруулж оруулж ирсэн нэг удаагийн дэгийг УИХ унагаачихсан. Улсын төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдол зургаан удаа гарсан. УИХ хүлээж авсан нь анхных. Хүлээгээд авчихсан тохиолдол яах вэ гэдэг нь хуульчлагдаагүй. Үүнийгээ хуульчлах хэрэгтэй. Нэг удаагийн дэгээр хэлэлцэхийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байсан.

-УИХ төсөвтэй зууралдахгүй, Засгийн газар зуурсан бантангаа янзлахаар боллоо?

-"Бид нар болсон, УИХ-ын бүрэн эрхийн асуудал" гээд түлхсэн нь Засгийн газрын заль байсан. Анхнаасаа бантан зуурчхаад бид хэдээр баас бариулах гэлээ. Тэгэхээр өөрсдөө дахин боловсруулж оруулж ирэх нь зөв. Төсвийн зарлагаа 1,9 их наядаар бууруулахгүй бол Ерөнхийлөгч дахиад хориг тавина шүү дээ. Тэгвэл улстөрийн таагүй, тааварлашгүй нөхцөл байдал үүснэ. Улстөр хөдөлнө. Улстөрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль дээр ч хориг тавивал юу болох вэ.

-Төсөв батлах үеэр баахан талцан маргалаа. Багагүй попрол ч явагдлаа. Уншиж ойлгох, ухаантайгаар харах хүн цөөхөн байна уу даа?

-Зарим гишүүд нэрд гарахын тулд төсвийн асуудал дээр хэтэрхий их попорлоо. Хэтэрхий шүү. Сайн унших ч үгүй байна. Багц дүн барьж аваад л унагаах оролдлого хийсэн. "Энд 50 тэрбум, 100 тэрбум гэчхэж, унагаая" гэх жишээтэй. Гэтэл түүн дотор нь Монгол Улсын хилээр импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг судлан шинжилдэг цорын ганц лабораторийн 5 тэрбумыг унагааж байгаа байхгүй юу. "Хүүе ээ, хилээр оруулж ирж байгаа хүнс шинжилгээгүй боллоо" гэхээр "Өө тийм байна уу" гэсэн. Од болоод байгаа гишүүн тэгж хэлсэн шүү. Усгүй цөл газарт хөв, цөөрөм барих төсөв ч бас. Хэлэхээр "Өө тийм үү" л гэх юм. Уншихгүйгээр том тоо харагдвал л хасах гэж дайрдаг. Эрүүл мэнд, боловсрол, соёл гурваас битгий танаасай гэсэн бодолтой сууна. Бүтээн байгуулалтаасаа л хасах юм байлгүй дээ.

-Төсөв батлахад үнэхээр шинэдлээ. Гэхдээ нүдэн дээр төсөв яаж хувирдгийг л харлаа-

-Өмнө нь гаднаас нь сэтгүүлч хүний нүдээр харж, шүүмжлэлтэй ханддаг байсан. УИХ-ын гишүүд болчхоод дотор нь ороод суухад шударга бус зүйлтэй хэр их нүүр тулж байна. Хэлмээр, яримаар асуудал олон л таарч байгаа байх?

-Маш олон. Бүгдийг нь гэж хэлэхгүй ч, 70-80 хувь нь "юм" уншдаггүй. Тогтож суудаггүй, уншиж судалдаггүй. Гарын үсэг зурдаг юм чинь балтай л байдаг байлгүй гэж бодогддог. Парламентын гишүүдийг албаар Монгол Улсын эсрэг ажиллаад байдаг юм байхдаа гэж боддог байлаа. Уншиж судалдаггүй л байсан юм билээ л дээ.

Маш хурдан хүнд суртал суудаг юм байна. Алдартай болохын төлөө үзэж тардаг юм байна. Анхаарал татаж, алдаршихын тулд юу ч хамаагүй ярьдаг юм байна. Зарим гишүүдийн ярьсан зүйл нь хөрсөн ард түмэнд ямар их хор хөнөөлтэйгөөр очиж байгааг огтхон ч тоодоггүй. Тоохыг ч хүсдэггүй. Хэвлэл харахаараа л гоё яриад зогсдог.

Дээрээс нь цаг барьдаггүй. Ажлын хэсэг, байнгын хорооны хурал эхлэх гэж бүтэн 1 цаг 30 минут хүлээлгэж байна. Ажлын хэсэгт жирийн төрийн алба хаагч хүртэл байгаа. Нялх нойтон хүүхэдтэй ээж ч бий. Занхайсан гишүүдээс болоод бүтэн өдрийн ажлаа алдаж байгаа юм. Хоцорч орж ирчхээд төрийн алба хаагчдын аймаар загнадаг. Маш дээрэлхүү. Дээрэлхүү гишүүдийг түүж авч бичмээр юм билээ.

Иргэдийнхээ төлөөллийг хангахгүй байна. Багцлагдаад л кноп дарж байна шүү дээ.

Би төсвийн ажлын хэсэгт орж ажилласан ч, батлахад үнэхээр шинэдлээ. Жилийн дараа туршлага суучих байх. Гэхдээ маш их зүйл сурлаа. Нүдэн дээр төсөв яаж хувирдгийг л харлаа.

-Парламентад орж ирж суугаад таван сар болчихож. Ямар ажлууд барьж авч, төвлөрч ажиллаж байна вэ. Мөн ямар асуудлууд таны анхаарлыг татаж байна вэ?

-УИХ-ын хянан шалгах эрх мэдэл дээр дөрвөн жил ажиллах төлөвлөгөөтэй. Хянан шалгах эрх мэдлийг хэрэгжүүлэхийн тулд иргэд, олон нийттэйгээ ажиллана. Иргэд юу гэнэ гишүүд тэр дагуу л ажиллах ёстой.

Бидэнд хангалттай олон хууль бий. Хуулийг давсан 2000 гаруй журам байна. Үүний 600 гаруй нь бүртгэгдээгүй. Хуулиа ерөөсөө хэрэгжүүлдэггүй. Улсын төсвөөс гадна зарлагаддаг асар их мөнгө байдаг юм байна.

Нэгт, 2016 онд эхэлсэн ч, ажил нь явдаггүй нэг төсөл бий. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр. Анх Энэтхэгийн Засгийн газраас тэрбум ам.доллар зээлсэн. Дараа нь 236 сая ам.долларыг зээлсэн. Сая 431 сая ам.доллар зээлнэ гэж байгаа юм. Энэ зөвхөн өр. Дотоодоос буюу Хөгжлийн банк, ЭТТ ХК-наас хэдэн зуун тэрбумаар нь зээлчихсэн. Нийт өртөг нь 7 их наядад хүрч байна, одоо. 7 их наяд төгрөг зарцуулаад байхад баригддаггүй ээ. Баригдаж дууслаа гэхэд газрын тос нийлүүлэх нөөц нь хомс. УИХ-ын захирамжаар биш өөрийнхөө хүчээр ажлын хэсэг байгуулсан. Хоёр ч удаагийн хэлэлцүүлэг өрнүүлж байгаад байнгын хорооны гишүүд дэмжсэнээр ажлын хэсэг байгуулсан. Хаврын чуулганаар УИХ-д тайлагнах ёстой.

Хоёрт, Говийн усны ажлын хэсэг байгуулах гээд хөөцөлдөж байна. "Хэрлэн-тооно", "Орхон-Онги" төслийг заавал хэрэгжүүлнэ. 14 мега төслийн найм нь говьд хэрэгжинэ. Бүгд ус хэрэглэнэ. Харамсалтай нь 2027 онд говь усгүй болно.

Одоо бүгд гүний ус хэрэглэж байгаа. Гүний усыг уул уурхайд ашиглаж байгаа улс орон дэлхийд манайхаас өөр хаана ч байхгүй.

Гуравт, Манай тойрогт таван боомт бий. Болоо. Нэмж нээлгэхгүй. Цагаан дэл уулын боомтыг нээлгэхгүй. Иргэд ч ийм байр суурьтай байгаа.

Цаашлаад олон асуудал барьж авна. Нийгмийн даатгалын санг дампууруулаад хаячхаж. ЭТТ ХК, Эрдэнэт үйлдвэр, Төрийн өмчит компаниуд гээд. Гуравхан нь л ашигтай ажиллаж байна.

Хуулийн төслүүд мэдээж санаачилна. Ул суурьтай орохгүй бол болохгүй.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мөнх
Мөнх
12 сар 2, 2024 08:39

Үйлс нь бүтэмжтэй байх болтугай гэж ерөөе

Зочин
Зочин
12 сар 2, 2024 08:46

Мөнгөөр хүн шантаажилдаг хүн ут д тэгэлггүэйдээ

Зочин
Зочин
12 сар 2, 2024 08:49

ЭРХЭМСЭГ ХАТАГТАЙ МИНУ ТА НАР ГАНТӨМӨРӨӨСӨӨ САЛАХГҮЙ БОЛ ТА НАРЫН САНАЛ ЗҮТГЭЛ ЧИНЬ ЭГҮЙДНЭ ЖИНГИЙН ЦУВАА ХОНХ НЬ ДУУГАРААД ЯВЖ Л БАЙДАГ ЖИЖИГ ЖИНГЭР НОХОЙНУУД ХУЦАЖ Л БАЙДАГ ГЭЭД НААДУУЛ ЧИНЬ ТООХГҮЙ. ГАНААГАА БОКСЫН РИНГЭНЭЭС БУУЛГАЧИХ ДОРЖХАНД ГАНТӨМӨР ХОЁР БОЛ ОЮУНЭРДЭНИЙН АСАР БАСАР ХОЁР НОХОЙ ШҮҮ СӨРӨГ ХҮЧНИЙ АМЫГ ИНГЭЖ БАРЬСАН ЮМ ШИНЭДЛЭЭ ГЭЖ ЯРЬЖ БОЛОХГҮЙ ТӨСӨВ БАТЛАХАД ХЭРВЭЭ ЧИ ЭДИЙН ЗАСГИЙН ЖААХАН Ч ГЭСЭН МЭДЛЭГТЭЙ БОЛБОЛ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙЖ БОЛОХ БАЙСАН.

Зочин
Зочин
12 сар 2, 2024 09:48

Мундаг бүсгүй

Зочин
Зочин
12 сар 2, 2024 09:54

Дараа жилийнх дээр асар хашир байхгүй бол хувааж идээд сурчихсан гарууд чинь та хэдэд оролцох ч боломж гаргаж өгөхгүй шүү

Зочин
Зочин
12 сар 2, 2024 11:08

Ямар ч боловсролгүй хүн яаж хууль төсөв ойлгохов дээ. Цээжний бангаар пүн пан гээд л сууж байдаг сэтгүүлч

Зочин
Зочин
12 сар 3, 2024 07:00
Reply to  Зочин

Тэгээд боловсролтой гишүүд ажлаа ингэж хийдэг юмуу

хүннү
хүннү
12 сар 2, 2024 16:37
Reply to  Зочин

Чи боловсролтой нь юм уу? Мөнхбаясг�##�ан гишүүн үнэн зүйлийг ярьж байна. Өмнө нь хэн гэдэг гишүүн УИХ-ын гишүүдийн ажилдаа хэрхэн хандаж байгааг т�##�аар бидэнд ярьж өгч байлаа.

хүннү
хүннү
12 сар 2, 2024 16:58

Ер нь бодит байд�##� ийм л байгаа шүү дээ. “ Намайг сонговол би та нарын төлөө амиа ч өгөхөөс буцахгүй” гэхшүү юм яриад царай �##�даад байхаар нь “бидний төлөө яаж амиа өгөхийг нь харая даа” гээд гаргаад иртэл “хуц хэн та нарийн төлөө амиа өгдөг юм? хохи чинь яах гэж сонгосон юм? одоо та нарыг татварын доороос өндийхийг чинь харая” гэж байх шиг байна. Ард түмний төлөө дуугарах гишүүн лав байхгүй болсон.

Зочинirgen
Зочинirgen
12 сар 2, 2024 23:40

Бас ч яахав,жор үзсэн л.амаас зовлон үзсэн чавганц гэж багцаатай хэлжээ . Хэлсэндээ байгаарай. Наад заа.ланд чинь шүүр хэрэгтэй.ятанай намын япон авгай байна шүү.Дэгийн хууль суулгаж байж уншуулах.

Зочин
Зочин
12 сар 3, 2024 07:04

УИХ ын гишүүн ард түмний сан�##� , хүсэлтийг илэрхийлэх ёстой . Ард түмэн , сонгогчид юу гэнэ тэр хүслийг биелүүлж кнопоо дарах ёстой . Өөрийн дураар тэр кнопийг дарах ёсгүй гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй юм бна даа

Зочинг
Зочинг
12 сар 4, 2024 21:04

Гишүүн маань мундаг шүү

Холбоотой мэдээ

Back to top button