Гадаад мэдээ

BTS-ийн V шинээр гаргасан дуу 75 орны iTunes чартыг тэргүүлжээ

Алдарт BTS хамтлагийн V шинээр гаргасан Winter Ahead нэртэй дуу нь дэлхийн 75 орны iTunes чартыг тэргүүлсэн талаар “BigHit Music” агентлаг бямба гарагт /2024.11.30/ мэдэгдсэн байна. “BigHit Music” бол BTS хамтлагийг эзэмшдэг агентлаг юм.

Winter Ahead дууг V уран бүтээлч Пак Хёосинтэй хамтран бүтээжээ. “BigHit Music” агентлаг мэдээлснээр тус баасан гарагт /2024.11.29/ цацагдсан уран бүтээл нь Их Британи, Германи, Япон зэрэг орнуудын iTunes чартыг тэргүүлсэн байна. Үүнээс гадна дэлхийн iTunes, Европын iTunes чартыг тэргүүлжээ. Цацагдсан даруйдаа тус уран бүтээл Youtube дээрх эрэлттэй дууны хэсэгт орсон юм. Winter Ahead дуу Youtube дээр нийтлэгдсэн эхний 24 цагтаа 4.48 сая хандалт авсан байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button