НҮБ-ын гишүүд хуванцрын бохирдлыг хязгаарлах тохиролцоонд хүрч чадсангүй
Дэлхийн улс орнууд БНСУ-ын Бусан хотноо болж буй НҮБ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээний хорооны тав дахь уулзалтад (INC-5) оролцлоо. Тус уулзалт өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас /2024.11.25/ ням гарагийн /2024.12.01/ хооронд явагдсан юм. Тэрхүү уулзалт нь байгаль орчныг хамгаалах эрх зүйн хүчинтэй олон улсын баримт бичгийг боловсруулах зорилготой байв.
Гэвч гэрээ хэлэлцээ хийж буй орнууд хуванцрын бохирдлыг хязгаарлах тохиролцоонд хүрч чадсангүй. Дэлхийн 100 гаруй орон хуванцрын үйлдвэрлэлийг хязгаарлахыг хүсэлтэй байсан юм. Харин газрын тос үйлдвэрлэгч орнуудаас цөөн хэд нь л зөвхөн хуванцрын хаягдалд онилсон арга хэмжээ авахад бэлэн байжээ.
Улс орнууд хуванцрын бохирдлыг хязгаарлах хүсэлтэй байсан ч тохиролцооны цар хүрээний хувьд санал нь хол зөрсөн юм. Ийм учир хэлэлцээний гол шийдвэрүүдийг хойшлуулж, INC-5.2 нэртэй уулзалтаар тохиролцох болжээ. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ингер Андерсен “Улс орнуудын хооронд ялгаа байсаар байгаа нь тодорхой харагдлаа” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.