ОХУ Сирийн хойд бүс дэх босогчдын байрлалыг эрчимтэй бөмбөгдөж байна
Бямба гарагт /2024.11.30/ Сири улсын хамгийн том хот болох Халеб руу Хаяат Тарир аль-Шам (HTS) босогчид довтолж, хяналтдаа авсан юм. ОХУ-ын Батлан хамгаалах яам Сири улсын зэвсэгт хүчнийг дэмжихийн тулд босогчдын байрлалд цохилт өгсөн гэж ОХУ-ын хэвлэлүүд мэдээлжээ. Босогчдын дайралт нь 2020 оноос хойш царцаад байсан иргэний дайны фронт дээр гарсан хамгийн том довтолгоо байв.
Тэгвэл Сири болон ОХУ-ын сөнөөгч онгоцнууд босогчдын байрлалд өгч буй агаарын цохилтоо эрчимжүүлэх болжээ. Зэвсэгт хүчний эх сурвалжууд хэлснээр хоёр орны сөнөөгч онгоцнууд босогчдын эзэмшилд буй Идлиб хотод өгсөн байна. Иблиб бол босогчдын эзэмшилд байдаг Сири улсын хойд хэсгийн хамгийн том хот юм. Тус хотод дөрвөн сая гаруй хүн оршин суудаг юм. Сири улсын Ерөнхийлөгч Башар аль-Асад Халеб хот руу нэвтэрсэн босогчдыг дарж авахаа амлажээ. Ассад “Террористууд зөвхөн хүч хэрэглэх хэлийг л мэднэ. Энэ хэлээр нь бид тэднийг дарж авна” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.