Гадаад мэдээ

Гүржид дөрвөн шөнө дараалж засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал боллоо

Гүрж улсын нийслэл Тбилисид дөрөв дэх шөнөө дараалж иргэд засгийн газраа эсэргүүцэн жагссан байна. Тус улсын засгийн газар Европын холбоонд элсэх хэлэлцээг хойшлуулах шийдвэр гаргасны улмаас хүмүүс жагсаж байгаа юм. Сүүлийн өдрүүдэд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа бололтой. Гүржийн хэвлэлүүд мэдээлснээр хамгийн багадаа найман хот, суурин газарт эсэргүүцлийн жагсаал явагджээ.

Олон сарын турш эрх баригч Гүржийн мөрөөдөл нам болон сөрөг хүчний хооронд нөхцөл байдал хурцадсаар ирсэн. Сөрөг хүчин болон эсэргүүцэгчид тус намыг илүү авторитар засаглалд шилжиж, баруун эсрэг, ОХУ-ыг дэмжсэн бодлого явуулж байна хэмээн буруутгаж буй. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.11.28/ засгийн газар Европын холбоонд элсэх хэлэлцээг дөрвөн жилийн турш зогсооно гэх шийдвэр танилцуулсны улмаас нөхцөл байдал илүү хурцаджээ. Тус шийдвэрийг танилцуулсны дараа олон мянган хүн жагсаж, цагдаа нар нулимс асгаруулагч болон усан буу ашигласан юм.

Европын холбоог дэмждэг Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурачбили Гүржийн мөрөөдөл нам аравдугаар сарын сонгуульд ялалт байгуулсныг хүчингүйд тооцохыг Дээд шүүхээс хүссэн байна. Сөрөг хүчнийхэн мөн Зурачбили тэрхүү сонгуулийн хариуг хөндлөнгөөс оролцож өөрчилсөн гэж үзэж буй.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 2, 2024 11:42

Ямар ч хүчтэй, дийлдэшгүй мөнх мэт дарангуйлагч дэглэм гагцхүү ард түмний эсэргүүцэлд л дийлддэг жамтай!! 1990 оны өмнөх коммунист дэглэм, Хуссейн, Каддафи г.м.

Холбоотой мэдээ

Back to top button