УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Жавхлан: 2025 оны төсвөөр дахин хэлэлцүүлэг явуулахгүй, засварлаж өргөн барина

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дуусаад мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар: "Яаралтай горимоор хэлэлцүүлэхээр ирүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар хуулийн хугацаандаа буюу есдүгээр сарын 01-ны өдөр өргөн мэдүүлсэн. УИХ хүлээн авч, холбогдох хэлэлцүүлгүүдийг хийж, 2024.11.08-нд баталсан" гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан: "Арванхоёрдугаар сарын 10-ны дотор төсөв дахин өргөн барих хугацаа заасан. Энэ дагуу бид ажиллаж байна. Зохицуулалтгүй гэнэтийн асуудлууд үүсээд байгаа. Төсвийн нэг удаа өргөн барьдаг хуулийн цаглавартай. Төсвийн тухай хууль, 2025 оны төсвийн тухай хууль хоёр тусдаа шүү. Төсвийн тухай хуулиар дараа оныхоо төсвийг есдүгээр сарын 01-нд өргөн барьдаг зохицуулалттай. Есдүгээр сарын 01-нд өргөн барихын тулд маш их ажил хийгддэг. Дор хаяж зургаан сарын хугацаанд бэлтгэл ажил хангагдана. Засгийн газар хуулийнхаа дагуу өргөн барьсан. Үүнийг ч УИХ хүлээж аваад хууль батлагдсан. 70 гаруй өдрийн хэлэлцүүлэг хийгдэж, өргөн хүртээмжтэй болсон. Тиймээс дахин хэлэлцүүлэг хийх шаардлагагүйгээр засваруудыг хийж, өргөн барих юм. Эхнээс нь тоонуудыг цуглуулах шаардлагагүй. Сая МАН-ын бүлгийн хуралдаанаар танилцууллаа. Одоо АН-ын бүлгийн хуралд танилцуулаад, Төсвийн тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэнэ. Батлагдсаны үндсэн дээр 2025 оны төсвийг өргөн барих эрх зүйн үндэс бүрдэх юм" хэмээн тайлбарлав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 2, 2024 13:44

Намын хур�##�аар шийднэ, шийдсэн гэсэн үг үү.

тогтох
тогтох
12 сар 2, 2024 14:25

Бушуу туулай борвиндоо баастай гэж Жавхлан ч бяртай байна даа дээдсүүдийн тансагл�##� хэрээс хэтэрч доодсууд чинь сөхөрч гүйцлээ та бүгд ханаж цадах болоогүй юу Төсвийг ягшт�##� төлөвлөөд хөдөлгөөнгүй зүйл нэг бүрээр гаргаж ирэх ёстой бусуу.

Холбоотой мэдээ

Back to top button