УЛС ТӨРУлс төрийн мэдээ
УИХ 14.00 цагт яаралтай горимоор хуралдана
Өнөөдөр /2024.12.02/ Засгийн газар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөө өргөн бариад байна.
Тус хуульд, "Хэрэв хориг тавьсан, шинээр боловсруулж өргөн барих шаардлага үүссэн тохиолдолд арванхоёрдугаар сарын 15-ны дотор" гэсэн өөрчлөлтийг оруулж буй юм.
Энэхүү өөрчлөлтийг УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд хэлэлцэж, дэмжих эсэх шийдвэрээ гаргана.
Намын бүлгүүд дэмжсэн тохиолдолд УИХ-ын чуулганыг 14.00 цагт яаралтай горимоор хуралдуулан, хуулийн төслийг хэлэлцэх аж.
Маргааш /2024.12.03/ 10.00 цагт УИХ-ын чуулганы хуралдааныг товлосон бөгөөд эцэслэн батлах ажээ.
Ерөнхийлөгч эл хуульд хориг тавиагүй тохиолдолд Засгийн газар 2025 оны төсвөө өргөн барих үйл явц өрнөх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.