НийгмийнТанд хэрэгтэй

Бие бялдрын хөгжлийн түвшинг тогтоож, зөвлөгөө өгөх төв байгууллаа

Монгол Улсын урт хугацааны бодлого“Алсын хараа-2050”, богино хугацаанд хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг үе шаттай байгуулахаар зорин ажиллаж байна.

Зорилтын хүрээнд Баянгол дүүрэгт сорилын шинэ төвийг байгууллаа. Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг байгуулсанаар,

  • Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын үр дүнд, заавал биелүүлэх норм, нормативыг насны ангиллаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үр дүнг тогтоох
  • Хувь хүний амьдралын хэв маяг, бие бялдрын ерөнхий үзүүлэлтийг үндэслэн зөв зохистой хооллолт, шим тэжээлийн хэрэгцээ, идэвхтэй дасгал хөдөлгөөний зөвлөмж өгөх
  • Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын сургалтыг хүүхэд, залуучуудыг чийрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийг хангах гол хэрэгсэл болгон хөгжүүлэх
  • Өсвөр, залуучуудын бие бялдрын үзүүлэлт дээр үндэслэн тухайн хүүхэд ямар спортоор хичээллэх боломжтойг тодорхойлох
  • Аймаг, нийслэл, дүүргүүд Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах, тамирчдын бэлтгэлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх
  • Тамирчдын тив, дэлхий, олимпын тавцанд өрсөлдөх чадвар, амжилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй нэмэгдүүлэх
  • Төр хувийн хэвшлийн түншлэлд түншлэлд суурилсан уян хатан тогтолцооны эхлэл тавигдах юм.

Цаашид энэ онд улсын хэмжээнд дөрвөн төв байгуулагдаж, нийслэлд хоёр, орон нутагт хоёр төв үйл ажиллагаагаа нээхээр бэлтгэл ажил хангагджээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин
12 сар 2, 2024 23:41

Энэ чинь харин маш хэрэгтэй гэгээлэг мэдэн бна . Харин биеийн тамирын багш нар шаардлаг тавихаар цус ойртолттой эцэг эхчүүд ядуугийн туйл бж бгаад хэдэн төгрөгтэй болсон эцэг эхчүүд эргүү удам болох тэнэгдүүхэн хүүхдүүдээ өмөөрч их гай чирэх бх даа цус ойртолтын 3-4-5 уе дээрээ яваа хүүхдүүдын оюун ухааны чадамж муу , бусддаа маш их саад учруулдаг үргэлж худлаа яарина өөрийгөө ихээр өмөөрдөг амархан донтох өвчтэй гээд маш их олон шинж чанар ихтэй бдаг нөгөө эх цус ойртолттой эцэг эх нь энийг мэдэхгүй сургууль сошиолоор маш их гай чирж хэрүүл тэмцэл хийнэ дээ өөрийх нь хомсдолттой хүүхдээ өмөөрч

Холбоотой мэдээ

Back to top button