Нийгэм мэдээ

Хөгжлийн банкны өрөнд хураагдсан барилгыг зарна

Дархан-Уул аймагт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар борлуулна.

Тодруулбал, Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр албадан дуудлага худалдаа болно.

Энэ удаагийн дуудлага худалдаагаар Дархан-Уул аймагт байрлах дараах үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээний 70 хувьтай тэнцэх үнэ буюу 2,387,826,000 төгрөгөөс нээлттэй хэлбэрээр худалдан борлуулна. Үүнд:

  • Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1980,0 м.кв талбайтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга,
  • Дархан сумын 11 дүгээр багт байрлах 324,0 м.кв талбайтай автомашины гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 3963 м.кв талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний газар буюу төв, цогцолборын зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт худалдана.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ
12 сар 3, 2024 18:43

Аль эрт авах эзэн нь байж байгаа !!!!!

Холбоотой мэдээ

Back to top button