ЭРҮҮЛ МЭНД

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж байна

Томуу, томуу төст өвчний тархалт, өвчлөлийн нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас мэдээлэл хийлээ.

"Өнгөрсөн долоо хоногт амбулаториор 120 мянган үзлэг хийгдсэнээс 7.8 хувьд нь буюу 9200 нь томуу, томуу төст өвчний тохиолдол байсан бөгөөд үүнээс 85.7 хувьд нь 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл эзлэж байна. Нийслэлийн 9 дүүргийн эмнэлэг, 8 эрүүл мэндийн төвөөр 1311 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 87 хувь нь томуу, томуу төст өвчнөөр эмчлүүлж байна. Төрөлжсөн үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллагад 1814 ор дээр нэмж 3122 ор нэмж өвчилсөн хүүхдүүдийг эмчлэх бэлэн байдлаар хангасан.

Энэ долоо хоногт томуу, томуу төст өвчнөөр өвчилж, хэвтэн эмчлүүлсэн тохиолдол өмнөх долоо хоногийнхоос 5.3 хувиар өссөн тоо юм. Томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэх шинжтэй байна. Өвчлөгсдөөс шинжилгээ авахад томуугийн А хүрээний вирус түгээмэл байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо нэмэгдсээр байгаа учир иргэдийн зүгээс вирусаар өвчлөхөөс урьчилан сэргийлэх шаардлагатай байна. Ханиад томуугийн алаг цоог дэгдэлтийн үед дархлаагаа дэмжих, амны хаалтаа зүүх, дулаан хувцаслах, эрт унтаж амрах зэрэг хувийн арга хэмжээг сайн авах шаардлагатай.

Ялангуяа хүүхдэд ханиад томуугийн шинж тэмдэг илэрч байгаа үед хичээлд нь явуулж байгаа нь хүүхдийн өвчлөл хүндрэх, нэг анги танхим дахь хүүхдүүдийг мөн эрсдэлд оруулж байна. Тиймээс өвчилсөн тохиолдолд эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэх, 5 хоногийн турш гэрт нь эмчийн зааврын дагуу эмчилж эдгээсний дараа амны хаалтыг нь зүүлгэж сургууль, цэцэрлэгт нь явуулахыг зөвлөж байна. Бага насны нярай хүүхэд болон 5-15 насны хүүхдүүдийг өвчлөлийн үед нь хүндрүүлж хатгаа болгож байгаа эрсдэл маш их байна. Томуугийн дэгдэлтийн үед агаарт гарах, гэртээ агааржуулалт хийх, дархлаагаа дэмжих зэргээр урьдчилан сэргийлэх нь зүйтэй" гэв.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 3, 2024 00:07

Намар хийгээд байсан вакцины үр дүн хаана байна нөгөө хуурамч чанаргүй эм тариа авчирч мөнгө угааж идэж уудаг хүмүлс нь ханаж цадах болоогүй юу ???

Холбоотой мэдээ

Back to top button