Байден хүүдээ өршөөл үзүүлснийг Цагаан ордон хамгаалсан мэдэгдэл гаргалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт /2024.12.01/ өөрийн хүү Хантер Байденд өршөөл олгосон юм. Ингэснээр Хантерт шүүхийн өмнө үүсээд байсан галт зэвсэг болон татвараас зайлсхийсэн хэрэг нь өршөөгдөв. Өмнө нь Байден хүүгээ өршөөхгүй гэж амлаад байсан ч ийнхүү Хантерт ял оноох хурал болохоос хэдэн долоо хоногийн өмнө өршөөл олголоо.
Уг явдлыг түүний намынхан хүртэл шүүмжлээд байгаа юм. Тухайдбад Ардчилсан намаас Колорадо мужийн амбан захирагчаар сонгогдсон Жаред Полис “Энэ бол дараагийн ерөнхийлөгчид урвуулан ашиглаж болзошгүй муу жишиг” хэмээжээ. Полис Хантерын асуудлыг өрөвдөж байгаа ч “Хэн ч хуулиас дээр биш. Ерөнхийлөгч эсвэл ерөнхийлөгчийн хүүхэд ч гэсэн” хэмээсэн юм.
Тэгвэл Цагаан ордон даваа гарагт /2024.12.02/ мэдэгдэл хийхдээ ирээдүйд улс төрийн өрсөлдөгчид нь Хантерыг үргэлжлүүлэн хавчиж магадгүй гэж эмээсний улмаас Байден өршөөл үзүүлсэн гэжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан Пьер “Ерөнхийлөгч өршөөл үзүүлсэн нэг шалтгаан нь улс төрийн өрсөлдөгч нар зүгээр орхихгүй гэж бодсон явдал юм. Тэд хүүг нь үргэлжлүүлэн онилно. Ерөнхийлөгч тэгж л бодсон” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай тэнэгүүдийн шүтээн �##�тан ардчил�##� ийм болой
Үүнийг ардчил�##� гэж ойлгож болох уу.