Вьетнамын үл хөдлөхийн магнат цаазын ялаас мултрахын тулд $9 тэрбум босгохоор ажиллаж байна
Вьетнамын үл хөдлөхийн магнат Труонг Май Лан өнгөрсөн дөрөвдүгээр сард санхүүгийн гэмт хэрэгт буруутай нь тогтоогдож цаазын ял сонссон. 69 настай тэрбээр өнөөдөр /2024.12.03/ давж заалдах шатны шүүхийн хариуг сонсох юм. Мөн тэр цаазаар авах ялаас мултрахын тулд 9 тэрбум ам.доллар босгохоор ажиллаж байна.
Дөрөвдүгээр сард шүүх түүнийг “Saigon Commercial Bank”-тай холбоотой томоохон залилангийн хэрэгт гэм буруутай гэж үзсэн. Тэрхүү банк нь Вьетнамын тав дахь хамгийн том зээлдүүлэгч юм. Труонг Май Лан арав гаруй жилийн хугацаанд идэвхгүй компаниудаар дамжуулан 44 тэрбум ам.долларын зээл тус банкнаас авчээ. Прокуроруудын үзэж буйгаар тэрбээр зээлсэн мөнгөний $27 тэрбумыг зүй бусаар ашиглаж, $12 тэрбумыг хувьдаа завшсан.
Гэхдээ Вьетнамын нэгэн хуулиар бол тэр завшсан мөнгөнийхөө 75 хувийг (9 тэрбум ам.доллар) буцааж төлж чадвал цаазаар авах ялыг нь бүх насаар хорих болж бууруулах аж. Эхэндээ тэр өөрийнх нь эсрэг хэргийг эсэргүүцэж байсан ч сүүлийн үед илүү гэмшсэн байдалтай болжээ. Тэрбээр төрд ийм хэмжээний хохирол учруулсандаа ичиж буйгаа илэрхийлж, хувьдаа завшсан мөнгөө эргүүлэн төлөх талаар л бодож байна гэсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРАМ-аар шийдэн 40 саяар торгож, нийтийн �##�банд ажиллахыг 3 жилээр хасна.
Г.Дамдинням: Капит�##�, Үндэсний хөрөнгө оруул�##�тын банк, Чингис хаан банкууд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байхад төрийн тусгай сангуудаас томоохон гүйлгээ хийчихсэн байдаг ‼️
Тэгэхээр бид Засгийн газрын тусгай сангуудад онцгой анхаарах ёстой ‼️ тэр чинь ундармаа биз дээ
манай монголынхоор бол урангоо юм биз дээ
ГУСУУЛЧИХАА БҮХ НАСААРАА ШОРОНД БУДАА САВХДАЖ БАЙХААР ШУУД Л ГУСУУЛ САЙХАН САЛААВЧ ӨГӨӨ Л ПЯЗДАГААРАА ЭРГЭЭ ЭНЭ НЬ ДЭЭР ГАНЦ ПАНХИЙХЭД ВСЕ БУДЕТ ХОРОШО
манай монголоор бол урангаа хадагтай юм үү
Монголд төрөхгүй.энэ нөхөр.тэгвэл.гишүүн сайд . Болоол олигархи хочтой дураар жиргэж дунд чөмгөөр наадахгүй юу