Нийгэм мэдээ

МЕSA: 100 мянган ам долларын шагналын сантай Dota2-ын тэмцээн зохион байгуулна

Монголын электрон спортын холбооноос Монголд анх удаа 100 мянган ам.долларын шагналын сантай олон улсын Dota2-ын “MESA Invitational 2024” тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, тус тэмцээнийг энэ сарын 14, 15-нд болох бөгөөд Ази, Европ, Монголын төлөөлөл найман баг Улаанбаатар хотын “Аса Арена” цогцолборт өрсөлдөх юм. Мөн уг тэмцээнд дэлхийн шилдэг Клемент “Puppey” Иванов тэргүүтэй “Team Secret”, Ануча “Jabz”  Жиравон ахлагчтай “Aurora Gaming”, Карло “Kuku” Палад ахлагчтай “Talon Esports” болон шинэхэн байгуулагдсан “The MongolZ” баг оролцохоор мэдүүлэг өгсөн байна.

Мөн найман баг дөрвөөрөө хоёр хэсэгт хуваагдан тоглох ба хэсгийн тоглолтууд Bo2 журмаар болж, хэсэг тус бүрээс гурван баг хасагдах шатанд шалгарах бөгөөд хасагдах шатны тоглолтууд Bo3 журмаар болох юм. Тэгвэл Монголд анх удаа олон улсын багуудыг урьсан DOTA2-ын энэхүү тэмцээнд түрүүлсэн баг 50 мянган ам.доллар гардах бол мөнгөн медаль авсан баг 25 мянган ам.доллар, гурав, дөрөвдүгээр байрт шалгарсан баг 12500 ам.доллароор тус тус шагнуулахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button