Аймшгийн дүр төрх бүхий "Крампус парад" Герман, Австрид зохиогдож байна
Төв Европийн зарим хэсгээр хэдийн зул сарын уур амьсгал орж, Австри болон Германы зарим хотуудад Крампус парадыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Крампус нь хар дарсан зүүдийг санагдуулам багтай, үслэг хүрэм, толгойдоо эвэртэй, аймшгийн дүр төрх бүхий домгийн амьтан аж. Жилийн өдийд Австрийн захын хотын төв гудамжаар олон арван крампус гудамж талбайгаар гүйж харайн, их дуу чимээ гарган алхдаг байна.
Ийн хувцаслаад дуу чимээ гаргах нь муу муухайг үргээж буй хэмээн домогт өгүүлнэ. Энэхүү өвөрмөц уламжлал нь Христийг мэндлэхээс ч өмнөх Альпийн нурууны орчмоор амьдардаг нутгийн иргэдээс улбаатай бөгөөд Итали, Словени улсад ч мөн зохиогддог гэжээ. Өнөөдрийн байдлаар сайн дурын клубууд урьдаас ёслолд зориулан өмсгөлөө бэлдэж, хамгийн аймшгийн дүрийг гаргахаар хоорондоо өрсөлдөж, үүнийг нь орон нутгийн иргэд, жуулчид сонирхохоор цуглацгаана. Крампус багийг аймшигтай дүр төрхтэй бүтээхийн тулд Швейцарийн нарс модоор 20-25 цагийн турш гараар сийлж бүтээх бөгөөд дунджаар 800 еврогийн үнэд хүрдэг байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.