УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЗГ-ын өнөөдрийн хуралд Ерөнхий сайд цахимаар оролцож, үдээс хойш төсвөө өргөн барина

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ.

Өнөөдрийн /2024.12.04/ ээлжит хуралдаан 14.00 цагт эхлэх бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахимаар оролцох аж. Харин сайд нар танхимаар хуралдаа оролцоно.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-ний өдрүүдэд Саудын Арабын Хаант улсын Эр-Рияд хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант улс болон Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийж яваа юм.

Өнөөдрийн хуралдаанаар 2025 оны улсын төсвийн асуудлыг эцэслэн хэлэлцэнэ. Улмаар үдээс хойш УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж.

АЛДАГДАЛГҮЙ төсөв өргөн барихаар бэлтгэсэн тухай хүргэсэн мэдээллийг доорх линкээр уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ морь унасан толгойгүй хүнээр яадгийн. Хүрэлсүх ээ энэ ЗАСГИЙН ГАЗАР АА ОГЦРУУЛ.

Зочин
Зочин

2025 оны төсөвтэйгээ наанаа үлд !

иргэн
иргэн

эд нар өвөлжингөө утаанаас хол гадаад томилолттой,их ч мөнгө төсөвлөсөн ийм учиртай

Холбоотой мэдээ

Back to top button