ШИНЭ ТӨСӨВ: Ч.Номин сайдын зардлуудыг хамруулж, 2.4 их наядын бууралт хийхдээ орлогоо 544 тэрбумаар багасгаж төсөөлжээ
Орлого нь 33.9 их наяд, зарлага нь 35.8 их наяд, алдагдал 1.9 их наядтай тэнцэх 2025 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлдэн хориг тавьж, УИХ хүлээж авсан. Ингэснээр Засгийн газар орлого, зарлага нь 33.3 их наяд байхаар тооцож, АЛДАГДАЛГҮЙ төсвийг өргөн барихаар бэлтгэжээ.
Уг төсвийг өнөөдөр |2024.12.04| өргөн барих бөгөөд өчигдөр намын бүлгүүдэд танилцуулагдсан төслийн PPT хувилбарыг тайлбарлан хүргэж байна. Энэ нь олон нийтэд ил гарсан албан ёсны хувилбар биш гэдгийг тодотгоё.
Төсвийн алдагдлыг бууруулахдаа орлогын төсөөллөө 544 тэрбумаар багасгаж, 2.4 их наядын зардлыг танажээ
- Урсгал зардлыг хасах замаар 1.4 их наяд,
- Хөрөнгийн зардлыг бууруулах 0.8 их наяд,
- Орлогын бууралтыг нөхөх замаар гадаад зээлийн дүнг нөхөх 0.2 их наяд дүнгээр гэсэн гурван аргачлал хэрэглэж, нийт 2.4 их наядаар бууруулсан байна.
Өөрөөр хэлбэл, хүчингүй болж буй 33.9 их наядын орлогын төсөөллөө Засгийн газар 544 тэрбумаар багасгаж, алдагдлын хэмжээ 1.9 их наяд байсныг 2.4 их болгосон нь анхаарал татав. Уг нь Ерөнхийлөгчийн хориг нь орлого бууруулах чиглэлд тодорхой чиглэл өгөөгүй байв.
Орлогын 544 тэрбумын бууралтад гаалийн орлогоос гадна гурван төрлийн татвар, НДШ, ЭМД багтаасныг дээрх хүснэгтээс харна уу. Тэгвэл хөндөхгүй орхих зардлыг доод хүснэгтээс хараарай.
Дээд, доод хүснэгтэгтүүдээс харахад, Монгол Улс ирэх онд 2.4 их наядыг хэмнэхдээ,
- Хүүхдийн мөнгөнд 1.6 их наяд зарцуулж,
- Гадаад зээлийн хүүгийн төлбөрт 1.3 их наяд,
- Төрийн алба хаагчдын цалинд 5.4 их наядыг зарлагадаж,
- 36 сарын тэтгэмжид 0.5 их наяд өгөх агуулгуудыг зайлшгүй зардалд эрэмбэлсэн байна.
Үндсэндээ халамж болон цалингийн зардлаар эдийн засгийн урсгалаа дэмнэж, зээлийн хүүнүүдээ төлөх байдлаар энгийн айлын горимд шилжих юм.
Зардал дээр юуг анхаарав
Сангийн сайд өнгөрсөн парламентаар баталсан шинэ хуулиудыг хэрэгжилтийг дагах зардлуудыг эргэж харахаас өөр аргагүй гэдгээ өмнө нь онцолсон. Энэ дагуу Ч.Номин сайдын кино үзэх ваучер тэргүүтэй олон нийтийн шүүмжлэл хүлээсэн хэд хэдэн хуулийн заалтууд хүчингүй болж байна.
Хүчингүй болох хуулиудын заалтыг харцгаая
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухайн хуулийн,
8.2.Үндэсний соёлын агуулгыг түгээх, таниулах болон соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнд соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг төрөөс үнэ төлбөргүй олгоно.
8.3.Энэ хуулийн 8.2-т заасан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг 16-18 насны иргэнд жил бүр олгоно.
8.4.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан үндэсний соёлын агуулгыг дэмжих, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичиг олгох, хянах, хэрэглэгчийн статистик мэдээлэлд үндэслэн хязгаарлалт тогтоохтой холбоотой журам болон эрхийн бичгийн санхүүжилтийн хэмжээг Засгийн газар батална.
Биеийн тамир, спортын тухай хуулийн 11.1.3 дахь заалт нь хуулиндаа алга байв.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн,
3.2.Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан, Зэвсэгт хүчний хөгжлийн сан, Цагдаагийн хөгжлийн сан, Улсын авто замын сан, Кино урлагийг дэмжих сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын онцлогтой холбогдсон харилцааг тусгай хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулна.
5.3.9.Кино урлагийг дэмжих сан, мөн Кино урлагийг дэмжих тухай хуулийн дөрөвдүгээр бүлэг,
Соёлын тухай хуулийн,
34.3.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх;
34.3.3.инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
34.4.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг Засгийн газар батална.
Эрүүл мэндийн тухай хуулийн,
8.1.21.иргэний эрүүл мэндээ хамгаалах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчин, эмгэг, гэмтлийн улмаас эрүүл мэндэд үүсэх үр дагаврыг багасгах, арилгах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг зохион байгуулах;
Ирэх жил улс тавилга огт шинээр АВАХГҮЙ, гадаад, дотоод томилолтын зардлыг 50 хувь БУУРУУЛНА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ олон төрлийн татвар нэмэгдэж байгааг юунд зарцуулах вэ ?
Зарим ТЭЗҮ - ийн зардлыг нэмж хасах хэрэгтэй. Бусадтай нь сан�##� нийлэхээр болжээ.
энэ хэдэн ичих нүүргүй сайд нар байх юм ашгүй хэдэн гишүүд дугарч байж нэг бууруулах шиг дээ
Даваасүрэнгийн бяслагны үйлдвэрүүд яасан бэ. Монгол үнээ 2 литр сүү өгнө . Хэдийг нь ууж хэдээр нь бяслаг хийх вэ
10% �########�
Biee unelegch natsistuud ulsiig hugjuuleh gej ymar ym baihavdee , unuu l Bagabanid ,Batsuh nar shig bus#ad eh ornoo hudaldsan shunalttud l bn shuudee !
Сайдууд уг нь сууд�##� дээрээ удацга�##�аа даа туршлага болоо байлгүй дээ
Энийг эдийн засгийнхан хөндлөнгөөс нь хянаад яваад өгдөг бол
Аяааяаяа
Одоо мангар Номин сайд нь бөөн уур бгаа даа. Хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгөтэй байж Улсын хэдэн төгрөг хулгайлах гээд л. Өлөн хар хулгайч бна даа.
Буруу ч юм уу зөв ч юм уу мэдэх юм �##�га
Шинээр худ�##�даж авах жийп машины төсөв хаачив? Тэрийг яагаад хөндсөнгүй вэ? Шинэ хоршоо хөдөлгөөнд зориулан бата-лсан 500 тэрбумыг таная! Тансагла-лаа больё! Ма-лчдын ниймийн даатга-лыг төсвөөс гаргуулдагийг больё. Төрд ногдох Тавантолгойн хувьцааны 3.6 их наяд төгрөг хааччихаад байна аа? Төр энэ хуримтла-лаасаа ма-лчдыг эрхлүүл. Төсвөөс биш. Барилгын төсөв 5.3 их наяд байсан 2025 онд. Энэ төсөвт гар хүрсэн үү? 2 дахин бууруулах боломжтой шүү. Сансрын хиймэл дагуулын 65 тэрбумыг хассан уу? Ингээд тооцоход дор хаяхад 6-8 их наядыг нийт зардлаас хасаж болно.
Бяслагны үйлдвэр одоодондоо хэрэггүй
Жавхлан, Даваасүрэн, Номин, мэтийн хулхи төсөв батлуулсан ЗГ, гишүүдтэй хариуцлага тооцьё. МАН дангаараа засгаа байгуул. Ингэж хуйв�##�даж идэж уух боломж байх ёсгүй !
Ха ха луйварчид иймэрхүү жүжиг тавихаа мэдэлгүй дээ. Мөнгөнд хөтлөгдсөн засаг нэрийн дор цугларсан өлөн хулгайчдыг �######�уулахгүй бол энэ улс дампуураад л дуусна
Татвар нэмэгдэж болно. Гэхдээ тэр хүртээмж нь шуурхай үр дүнтэй байх ёстой.
Чух�##� биш, ашиггүи зүүлүүд бүү хии ! !
М�##�чдын НДШ-ийг төрөөс төлдгийг зогсоож, уг хуулийг санаачлан батлуулсан ПАНУУЖИНГААР төлүүл!. Даваасүрэнгийн "Бяслагны үйлдвэрийн төслийг тана! Даваасүрэн өөрөө төслөө санхүүжүүлнэ биз! Хөвсгөлийн м�##�чид хувиараа бяслагаа шахаад идчихнэ, Даваасүрэнг тэжээх хэрэггүй!
Юунд ч зарахгүй хулгайч нар.иднэ хур�##�даа суусан тэнэгийг урамшуулна гэх мэт
Төрийн �##�бан хаагчдаа цөөлж, төрийн үр ашгийг дээшлүүлэх яам байгуулая. Мөн энэ оны төсвийг дахин хянаж зардлаа танамаар байна. Хэлбэрдэж, хуурч, засварладаг байдлаа зогсоо!!! Үйлдвэржүүлээч! Баахан ажилгүй юмнууд фэйс бүүкээр хэрэлдээд, сэтгэцийн драматикууд олширлоо!!!
Оролгоо бууруулж байгаа юм бол, татварын өсөлтөө зогсоомоор байна. Ард түмнийг татвар, хоригоор дарамт�##�ж эх орондоо амьдрах боломжгүй болгож байна. Авилг�##�д идэгдэгсэн эрх мэдэлтэн, баячуудын прамидыг нурааж, хятад шиг хөрөнгийг хурааж цаазаар авдаг болох �######�шгүй шаардлага монголд байна. Үүнийг �##�ь нэг нам эсвэл хувь хүн хийхгүй ээ. Нийгмийн тогтолцоог бүрэн өөрчилсөн нийт монголчуудын хувьсг�##�аар ЭРС ШИНЭЖИЛСЭН жинэхэн монгол хүн, монгол газар нутгийг хамга�##�сан Шинэ Үндсэн Хууль , Шинэ засагл�##�ын систем, Шүүхийн системтэй 34 жил �##�дсан �##�даагаа дахин давтахааргүй замыг сонгох хэрэгтэй байна. МОНГОЛЧУУДАА СЭРЦГЭЭ,!!! БОСЦГООО!!! НЭГДЭЦГЭЭ !!! .
бүхэлдэн хориг гээд �##�даатай бичих юм. Цааш уншихаас ой гутчихлаа
Өшөө ч хасах юм байна нөгөө б�##�ай бяслагаа үйлдвэр яасан
luivrchinguud Z##laaaaaaa....3.3 saya xuneee saixan elbeg delbeg AMDRUULJ CHADXGUI DURAKUUD z##LAA
Энэ засгийг огцруул
Зүгээр мөнгө яаж идэх вэ гэж толгой нь
Ажилдаа засгийн газар ерөнхий сайд ч
Гэж хөдөөний мангар
Сэтгүүлийн ерөнхий эрхлэгч бүхэлд нь гэж бичихийг бүхэлдэн гэж бичсэн ч байх шиг.. Монгол хэл бидний нандигнан дээдлэх эрхэм баялаг бус уу