Гадаад мэдээ

БНСУ-д онц байдлыг цуцалсны дараа, яг одоо ямар нөхцөл байдал үүсэв

Өчигдөр шөнө БНСУ-ын ерөнхийлөгч улс даяар Онц байдал зарласнаа мэдэгдсэн билээ. 1987 онд оюутнууд болон хөдөлмөрийн эвлэлүүд улс даяар засгийн газрын бодлого шийдвэрийг эсэргүүцэн тэмцэх үеэр онц байдал зарлаж байснаас 37 жилийн дараа ийн дахин зарлаж байна.

Зургийн эх сурвалж: ABC News

Хоёр намын үл ойлголцол дээд цэгтээ хүрэв

БНСУ-ын улс төрийн сөрөг хүчин Ардчилсан намын зүгээс Засгийн газрын төсвийн саналыг хүлээж авахгүй, прокуроруудыг огцруулж, Засгийн газрыг тараахыг шаардсан бөгөөд хоёр нам харилцан ойлголцолд хүрч чадаагүй байна.

Улмаар ерөнхийлөгчөө огцруулах асуудлыг хөндөж, үүндээ намын гишүүд болон иргэд олон нийтийг нэгдэхийг уриалжээ. Энэ байдал нь ард иргэдийг үймээн самуунд уриалж, төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, засгийн газрын ажлыг саатууллаа хэмээн тус улсын ерөнхийлөгч яаралтай онц байдал зарласан юм. Үүнтэй холбогдуулан цагдаа нар Өмнөд Солонгосын парламентын ордныг хамгаалалтдаа авсан.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн эл шийдвэр дотоодын уур амьсгалыг хурцатгаад зогсохгүй олон улсын анхаарлыг ч татав. Харин сөрөг хүчний намын дарга "Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдлээ" хэмээн ерөнхийлөгчөө буруутгаж энэ явдлынхаа хариуд бүрэн эрхээсээ түдгэлзэх үгүй бол импичмэнт ( Импичмэнт гэж төрийн албан тушаалтныг томоохон алдаа гаргасан хэмээн буруутгаж, ажлаас нь чөлөөлөхийг хэлдэг) хийнэ гэв.

БНСУ-ын парламентаас Юн Сок Ёлыг онц байдал зарласнаас зургаан цагийн дараа буюу өнөө өглөөний /2024.12.04/ 04:30 цагийн үед парламентын 300 гишүүдийн 190 нь яаралтай чуулган хуралдуулж санал хурааснаар онц байдлыг цуцлахыг дэмжсэн билээ. Үүний дараа Юн Сок Ёл цэргийн онц байдлыг цуцлаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм.

БНСУ-ын ерөнхийлөгч онц байдал зарласан талаараа “Өнгөрсөн шөнө 23:00 цагт би улс орны үндсэн чиг үүрэг, чөлөөт ардчиллын үндсэн хуулийн журмыг үл огоорч, төрийн эсрэг үйл ажиллагаанаас улс орноо аврахын тулд эрс шийдэмгий байдлаар цэргийн онц байдал зарласан” хэмээжээ. Юн Сок Ёл нэмж “Гэхдээ Үндэсний ассамблейгаас цэргийн онц байдлыг цуцлахыг шаардсан учир би онц байдлыг хэрэгжүүлэхээр дайчлагдсан цэргүүдийг татсан” гэв.

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабуудын нэгдсэн газар мэдэгдэхдээ цэргийн онц байдлыг хэрэгжүүлэхээр дайчлагдсан цэргүүд бааздаа буцаж очсон гэжээ.

Онц байдал зарлагдсаны дараа тус улс дахь АНУ-ын элчин сайдын яамнаас иргэддээ анхааруулга гаргасан бөгөөд элчин сайд, консулын үйл ажиллагааг зогсоож, ажилчдаа зайнаас ажиллах горимд шилжүүлсэн байна.

Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж үйлдвэрчний эвлэлүүд ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Солонгосыг сэргээн босгох намын бүлгийн дарга Хван Унха цэргийн онц байдал зарлаж, цэргүүд дайчилсан тул ерөнхийлөгчөө улс төрийн импичмэнт явуулах ажлыг эхлүүлэх бодолтой байгаагаа мөн зарласан юм.

Харин гол сөрөг хүчин болох Ардчилсан нам өнөө өглөө мэдэгдэл хийхдээ “Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласан нь Үндсэн хуулийг илт зөрчиж буй хэрэг. Энэ бол улс төрийн түвшинд томоохон зөрчил гаргасан ноцтой үйлдэл бөгөөд импичмэнт явуулах төгс шалтгаан” гэсэн юм. Түүнийг огцрохыг шаардаж буй хүмүүс нь дан ганц сөрөг хүчнийхэн биш юм. Тодруулбал БНСУ-ын хамгийн том буюу 1.2 сая гишүүнтэй үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо Юн Сок Ёл-ыг огцортол ажил хаялт зарлахаа мэдэгдэв.

Олон нийтийн зүгээс гэнэтийн онц байдал зарласан нь түгшүүр үүсгэж, гэр бүлтэйгээ уулзахын тулд яарч сандарсан иргэдийн уур амьсгал хотыг бүчсэн байна. Урьд нь болж өнгөрсөн гашуун үйл явдлыг нэхэн, дахин цэргийн дэглэм рүү шилжихгүй хэмээн олон нийтээс эсэргүүцэл, дургүйцлээ илэрхийлэн парламентийн ордныхоо гадна жагсаж, улмаар өнөө өглөөний байдлаар жагсагчдын тоо улам нэмэгдэж байгааг эх сурвалжууд онцолжээ. Парламентын ордныхоо гадна талбайд жагсагчид уриа лоозон барьж, ерөнхийлөгч Юн Сок Ёлыг улс орон даяар онц байдал зарласан явдалдаа хариуцлага хүлээн албан тушаалаасаа буухыг шаардсаар байна. Түүний энэ шийдвэрийн араас улс төрийн рейтинг нь огцом унаж эхэлсэн бөгөөд өмнө нь ердөө 19 хувьтай байжээ.

БНСУ-ын ерөнхийлөгчийн ажлын албаны дарга болон ерөнхийлөгчийн 10 гаруй ахлах, нарийн бичгийн дарга нь ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн талаар эх сурвалжууд мэдээллээ.

Ц.ТАМИР

Б.БУЯНДОРЖ

Эх сурвалж: Yonhap News, CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 4, 2024 10:17

Танай энэ сайт яачихсан б�##�ай сайт вэ? Б.Буяндорж нь цул �##�даатай мэдээ нийтлүүлсэн байна. Мэдээгээ нягт�##�ж �##�даагий нь ш�##�гаж байгаа ч ээ. Уншихад төвөгтэй юм.

Иргэн
Иргэн
12 сар 4, 2024 10:19

Танай сайт ямар б�##�ай юм бэ? Дандаа �##�даатай мэдээ нийтэлнэ. Б.Буяндорж энэ мэдээнийхээ �##�дааг хянаж засахад яана аа? Уншихад төвөгтэй заваан юм.

Зочин
Зочин
12 сар 4, 2024 12:39

Өөрийг нь огцруулах гэхээр онц байд�##� зарлаад хамга�##�уулчдаг овсгоотой гар аа. Солонгос энэ т1 ерөнхийлөгчөөсөө с�##�ах хэрэгтэй

Зочин
Зочин
12 сар 4, 2024 12:40

эгүүрийнхэн үг тас�##�дгаа болиочээ. Хэддүгээр зуун бэ, коммунист ухуулга уу

Холбоотой мэдээ

Back to top button